Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 13-нд болсон онцлох үйл явдлууд

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Мөн "Хөдөөгийн сэргэлт-Хөгжлийн нүүдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.zms.mn/a/96207

-Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагнав.

-“Худалдаачин үндэстэн” чуулга уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хоорондох худалдаа, бизнес эрхлэгчдийн бодит хамтын ажиллагааг хэлэлцлээ. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.zms.mn/a/96195

Мягмар  гараг буюу арваннэгдүгээр сарын 14-нд болсон онцлох үйл явдлууд

-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103177

"Чингис хаан одон"-г их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр"-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээдэг уламжлалтай.  Энэ жил  "Морин хуурын чуулга" "Чингис хаан одон"-г гардан авлаа. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103178

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for he” санаачилга дэвшүүлэв. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103179

Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 15-нд болсон онцлох үйл явдлууд

-Засгийн газрын ээлжит  хуралдаанаар "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай",  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэв.

-Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Зэвсэгт хүчний салбарт шалгалт хийж, Засгийн газарт танилцуулна гэв. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103191

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны Төсвийн төсөл батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийж ирэх онд 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл, арга хэмжээ эхэлнэ гэв. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103193

Нүүрсний сонсголыг зохион байгуулах  Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103200

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103201

Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 16-нд болсон онцлох үйл явдлууд

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103208

УИХ-ын чуулганы хуралдаанаар Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томиллоо. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103209

-“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээг "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Нээлттэй Сэлэнгэ" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт шилжин суурьших хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин мэдээ, мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103212

Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 16-нд болсон онцлох үйл явдлууд

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/96852

-УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг  үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103231

Нийслэлийн АН-ын даргыг сонгох хурал эхэллээ. Даргын сонгуульд М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар өрсөлдөж байна.  Энэ тухай дараах линкээс уншина уу.

https://www.polit.mn/a/103232

Эх сурвалж:www.polit.m

 

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 55 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06