УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар үүрэг өглөө. Тэрбээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, яаравчлахыг Ажлын хэсэг болон ахлагч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад санууллаа. Энэ нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын чанар, хугацаанд хяналт тавих асуудалтай холбогдож байна.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0