Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Уржигдар 20 цаг 52 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаанаа товлолоо.

Үндэстний ой санамж, бахархал, хүндэтгэлийг гүн гүнзгий агаад учир холбогдлын нягт сэжим бүхий түүх, соёлын үнэт илэрхийллүүд ийнхүү нэгэн дор давхацсан онцгой тохиолыг бэлгэшээж Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдааныг хоосон ёслол төдийгөөр өнгөрүүлэхийг түвдсэнгүй. Тэрбээр, эзэн хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлж байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэр бүр хэн хүний анзаардаггүй нэгэн чухал асуултыг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр тавив.

Бид Их Эзэн Чингис хаанаа үнэнээсээ хүндэтгэж байна уу, үгүй юү?

Чингис хаан бол монгол туургатны дээдийн дээд шүтээн. Энэ л эрхэм шүтээнээ үеэс үед, үрээс үрд дээдлэн захиж, ураг, удмаараа дамжуулан шүтэн сүсэлж, хүндлэн дээдэлсээр ирсэн. Хөшөө дурсгалыг нь бүтээн босгож, хөрөг дүрийг нь Төрийн ордондоо залсан. Олон улсын нисэх буудал, одон медаль, гудамж талбайдаа агуу алдрыг нь зүүж, амгалан дүрийг нь мөнхөлсөн. Хаан шүтээнийхээ нэр, дүртэй харз, хорзуудыг ч олон олноор нь бүтээсэн. Гэсэн ч энэ асуулт байсаар л байна.

Үнэн хүндэтгэл. Улсын Их Хурлын гишүүний сонгож хэрэглэсэн энэ үг нэгийг бодуулж, нөгөөг сануулж байна. Хүндэтгэл гэдэг дурсгал босгох төдийг хэлэхгүй. Суут Богд эзэн хааныхаа үйл хэрэг, үзэл санаа, үнэт зүйлийг тайлан таньж, өвлөн эзэмшиж, уламжлан дамжуулахыг, тэр бүхэнд үнэнч үлдэхийг хэлнэ. Аман дээрээ магтаал гоёчлолын үгсийг урсгах атлаа ачир дээрээ үнэн хүндлэлийг үзүүлэхгүй байх нь жинхэнэ хүндэтгэл яавч биш. Дүр эсгэлт. Хууран мэхлэлт. Нарийсган шинжвэл, туйлбаргүй тугалган жад шиг мохоо, холбиромтгойн шинж.

Өглөө бодсоноо орой нь няцааж, өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэдэг хүмүүс бидний дунд хэтэрхий олширчээ. Өөрийг үзэж өндөлзөж, олныг дагаж орилсон үзэл санаагүй, байр суурьгүй тэдний улаан, шарын бараанаар урваж, шарвасан зан төлөв муу муухай, ой гутам гэдгийг мэдсээр атлаа ингэж амьдарснууд илүү хожиж байгааг харсан бусад нь аргагүйн эрхэнд дагана. Ингэж хуурмаг үзэл, худал сэтгэлтнүүдийн бүхэл бүтэн үе эгнэн гарч ирж байна. Ийм хүмүүсийн үлбэгэр, бөөрөнхий шинж чанар өрөөл бусдыг уруу, дорой руу чангаагаад зогсохгүй, нийгэм, цаг үе, хөгжил дэвшлийг хүртэл бусниулах болжээ.

Үнэн сэтгэлт нөхрийг түшиж нөхөрлөхийн чухлыг Эзэн Богд Чингис хаан хамгийн эрхэмд тооцон сургамжилсан байдаг. “Эр хүн нэгэн сэтгэлт болбоос эрдэнэ…” гэсэн түүний билэг сургаалыг “Эрдэмт, өршөөлт сайн хаан улсын эрдэнэ, эрхэм ухаант мэргэн түшмэл төрийн эрдэнэ…” хэмээсэнтэй нь нөхцөлдүүлэн сэтгэвэл нэгэн сэтгэлт хүн хаад, түшмэд мэт дээд гэсэн утга илтгэнэ. Гагцхүү нэгэн сэтгэлт хүн л үнэн сэтгэлт нөхөр байж чадахыг, үнэн зөв, шударга ёс улс гэр, төрийн үндэс гэдгийг тэрбээр мэдэж байлаа.

Зөв үнэнийг эрхэмлэсэн тулдаа эзэн хаан үзэл санаа, үйл хэрэгтээ тууштай байж, буцаж мятралгүй зүтгэсээр олон монгол овог аймгуудаа нэгтгэж, Их Улсаа байгуулсан юм. Чигч зарчим, хоёргүй сэтгэл хүн ёсны төдийгүй төр ёсны оршин тогтнох суурь гэдгийг таньж мэдсэн тулдаа үнэнч байдал, тууштай чанар, эр зориг, ур чадварыг үнэлж байлаа. Хуульт ёс төрт улсын үндэс гэж үзсэн тулдаа тэрбээр Их Засаг хуулиа тогтоож, дэг журам, жудаг ёсыг бэхжүүлсэн юм.

Чингис хааны сүр хүч, суу заль илдийн ир, жадын үзүүр дээр байгаагүй. Харин үнэт зүйл, чигч чанартаа байсан юм. Үнэн сэтгэлийг үнэ цэнтэйд үзсэндээ тэр дэлхийн олон ард түмнүүдээр хүрээлүүлж чадсан юм. “Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох буй” хэмээсэн нь байлдан эзлэхийн нууцыг бус, манлайлан дагуулахын увдисыг илтгэсэн сургаал юм.

Хаан эзнээ бид үнэхээр хүндэлье гэвэл түүний хамгийн том өв болох шударга, тууштай зан, төрт ёс, зөв мөний төлөө зогсох эр зоригийг өөрсдөдөө төлөвшүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Учир нь хүндлэл бол ёслож мэхийх, сөхөрч мөргөх төдийгөөр илрэхгүй. Үнэт зүйл, үзэл санааг нь үргэлжлүүлэхийн нэр юм.

Хүчирхэг дээдсийн суу заль, эрх сүрийн дор өнөөгийн Монгол Улс бүрэн эрх, тусгаар тогтнолоо бататгасаар байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эзэд хаадын ээл, ивээл гэж энэ. Энэ их хүч нөлөөг хадгалж, улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг нөхцөлдүүлэн авч явахын тулд өв соёл, цадиг түүхийнхээ гайхамшигт үнэ цэнийг дахин дахин нотолж, бататган бэхжүүлж байх учиртай. Үүнийг бид ганцхан үнэн хүндлэлээр, үйл хэрэг болсон гүн хүндэтгэлээр л бүтээж чадна.

Учир нь жинхэнэ хүндэтгэл бол нэг өдрийн ёслол биш, үеэс үед үргэлжлэх өв юм.

 

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05