Чуулган: Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томиллоо

2023-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан бол  тэдний бүрэн эрхийн хугацаа дууссан билээ.  Тэгвэл Улсын дээд шүүх МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж буйгаа өчигдөр Байнгын хороодод танилцууллаа. Байнгын хороо тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн юм. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн тэднийг томилохыг дэмжсэн юм.  Мөн Н.Чинбат,  Д.Одбаяр, Ц.Нанзаддорж нарыг чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн  гишүүнээс чөлөөлөв. 

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа:

  • Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг.
  • 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.
  • 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.
  • 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг,
  • 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч,
  • 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах,
  • 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн,
  • 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажилласан.
  • Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан. 

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор О.Мөнхсайхан:

  • О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  • 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон. Англи хэлтэй.
  • 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан.
  • 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм.

 УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийнсайхан:

  • 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгаа.
  • 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан.
  • 2007 оноос УИХ-ын Тамгын газарт ажилласан.
  • 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга,
  • 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажилласан.
  • 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажилласан.
  • 2019 оноос УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 28 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 28 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16