Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Өчигдөр 20 цаг 08 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёлын томоохон бүс, хүн амын суурьшлын гол төв болсон Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэв. Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгаж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав. Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрх, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй өсөж, сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 915 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна.

Тухайлбал: 17 байршилд 100 км автозам, 14 сургууль, 19 цэцэрлэг, 24 хорооны 84 байрны фасад дулаалга, 34 хорооны 190 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, 147 байршилд явган хүний зам, 396 байршилд камер суурилуулж, 850 гаруй байршлыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн байна. Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөн, хөтөлбөрийн дүнд ахуйн нэгжийн тоо, хүчин чадал нь нэмэгдэн, энэ хэрээр олон арван ажлын байр бий болжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,355 хүүхэд суралцаж байгаагийн 90 нь Баянгол дүүргийнх юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, дүүрэгтээ гэрээний дагуу ажиллаж байна. “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх найман үндсэн байршлын нэг юм. Энэ хүрээлэнг хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын бааз, түшиц төв болгохоор төлөвлөсөн байна. Дүүрэг 2021 оноос хойш 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгджээ. Энэ онд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээ одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 170 гаруй мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан байна. Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил, хөдөлмөрийг дэмжсэн, иргэдээ сурч боловсорч, хөгжихөд таатай, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин