УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Батболд илтгэв. Хуралдаан даргалагч Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хоорондын уялдааг хангаж, зарчмын зөрүүтэй санал боловсруулсан. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх "төслийг хууль санаачлагчид нь буцаах" саналыг дэмжсэн байна.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар