“Эрдэнэт”-ийн өгөөж буюу түүхэн баримт-7

2021-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 түүхэн  үйл явдал буюу баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байна.

 

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт, “Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-4, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-5,  “Эрдэнэт”-ийн түүхэн баримт-6   

 

61. 2003 онд Засгийн гзар их өрийг судалж, тооцоо судалгаа хийх Ажлын хэсэг байгуулахад  ХТГ-ын мэргэжилтэн  Т.Балжинням \номын зохиогч\   Ажлын дэд хэсэгт ажиллаж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн зээл, дүрмийн сантай холбоотой асуудлуудын талаар тооцоо, судалгаа, санал дүгнэлт боловсруулан ажлын хэсэгт өгч, Москвад болсон уулзалтад оролцжээ. Түүний хийсэн тооцоо, судалгаа, дүгнэлт Оросын талтай их өрийн асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийхэд итгэл үнэмшилтэй, үндсэн суурь баримт материал байж чадсан бөгөөд өрийг 98 хувь тэглэх тулгуур үндэслэлийн нэг болжээ.

62. Оюутолгойн гэрээнээс 36 жилийн өмнө Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордыг ашиглах гэрээ байгуулж, түүнийг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой олон чухал ач холбогдол бүхий баримт бичгүүд нь Оюутолгойн ордыг ашиглах гэрээтэй зүйрлэшгүй бөгөөд зорилго, агуулга, мөн чанарын хувьд зарчмын эрс тэс ялгаатай. Эрдэнэтийн овооны орд ашиглах гэрээ нь Монгол Улс, Монголын ард иргэдэд нэн ашигтай нөхцлөөр байгуулагдсан байна.

63. Засгийн газар хоорондын гэрээг байгуулахаас өмнө Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж, түүнийг тал бүрээс нь нягтлан шалгаж, баталгаажуулж, энэ үндсэн баримт бичгээр хязгаарлан тогтоосон тоо хэмжээг баримтлан үйлдвэрийн бүрэлдэхүүнд барьж байгуулах бүх обьектын Техник-ажлын зураг, төсвийг боловсруулан Эрдэнэтийн төслийн бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Монголын талд албан ёсоор 1973 онд хүлээлгэн өгч байв.

64. Оюутолгойтой харьцуулахад нөөц дөрөв дахин бага ч Эрдэнэт үйлдвэр өнөөдөр Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур хүч байсаар байна.

65. Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын цэцэрлэг, ясли, сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг нийгэм, соёлын зориулалттай обьект бүгд Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах зээлийн нийт дүнд багтжээ.

67.Өнгөрсөн 40 гаруй жилд  Эрдэнэт үйлдвэрт ажиллаж ирсэн хэдэн арван мянган өрх гэр бүлээс гадна Эрдэнэт үйлдвэрээс шууд болон дам хэлбэрээр цалинжиж, үр ашгийг нь хүртэж ирсэн айл өрхийн тоо хэдэн арван мянгаар тогтохгүй. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 6700 гаруй ажиллагсад ажилладаг, тэдний ард 20 гаруй мянган хүн бий.

68. Эрдэнэт үйлдвэр 1980-аад онд тухайн үеийн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад \СЭВ\ хэрэгжсэн том төслийн нэг байсан бөгөөд өнөөдөр зэсийн үйлдвэрлэлд тодорхой байр суурь эзлэх болжээ.

69.Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалтаар тодруулж, мөн олон жил “Шилдэг экспортлогч байгууллага”, “Манлай татвар төлөгч байгууллага”, “Үндэсний ТОП-100 аж ахуй нэгж”-ээр шалгаруулж байв.

70.Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр сүүлийн 10 жилд буюу 2010-2019 онд 14:2 их наяд төгрөгийн  бүтээгдэхүүний борлуулжээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж. www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин