Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

56 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-аас 2026 оны долдугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр нэмж олгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь тогтоолгосон цэргийн тэтгэвэр дээр суурь тэтгэвэр нэмж авах боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ уг нэмэгдлийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэдэд олгохоор хязгаарлаад байна. Цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгохтой холбоотойгоор бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид санал, хүсэлтээ илэрхийлж байна.Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Д.Батлут анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн мэдэгджээ. Тэрээр, “Өндөр хариуцлага, эрсдэлтэй онцгой нөхцөлд, цаг наргүй ажиллаж, хуулийн дагуу цэргийн тэтгэврээ 40, 50-тайдаа тогтоолгосон иргэд 55, 60 нас хүртлээ хүлээх хэрэгцээ үүсээд байна. Иймээс цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.Миний бие УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, яг энэ асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.Энэхүү санал, дүгнэлтийг 2026 оны аравдугаар сарын 28-нд УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан, шаардлагатай өөрчлөлтийг хийж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.Эх орныхоо аюулгүй байдлын төлөө олон жил зүтгэсэн цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах нь Батлан хамгаалах салбарын бодлогын чухал зорилт хэвээр байх болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

56 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

8 цаг 47 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

8 цаг 47 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

8 цаг 47 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

22 цаг 40 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

23 цаг 10 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

23 цаг 15 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин