“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байна.

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт, “Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2

 

21. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, түүнийг дагаж боссон “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол орны өнгөрсөн зууны бахархал юм. Эрдэнэтийг ХХ зууны манлай бүтээн байгуулалт хэмээсэн нь нүдээ олсон үнэлэлт юм.

22. Монголчуудын газар нутгаа нэрлэсэн нэршил нь зүгээр нэг тохиолдлын шинжтэй байдаггүй. Хэлбэр дүрс, өнгө зүс, байршил,  тэнд болсон түүхэн үйл явдал, онцлогуудтай холбон нэрлэхээс гадна мөн эрдэс баялгийг нь зөв тодорхойлж онон нэрлэж байжээ. Эрт цагаас Эрдэнэтийн овоо гэгдэж байсан уул маань хэмжээгээр бага боловч битүү модтой, хэлбэрийн хувьд Улаанбаатар хотын урд дүнхийх Богд хан уултай төстэйвтэр уул байв.

23. Эрдэнэтийн овоог эртнээс өвөг дээдэс эрдэнэтэй уул буюу Эрдэнэт, уг уулын нэг хэсгийг Оюут хэмээн нэрлэж байжээ.

24. БНМАУ, ЗСБНХУ \хуучин нэрээр\-ын Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрээр Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг байгуулсан юм.

25. Монголросцветмет нэгдлийг байгуулахад оролцогч талууд тэнцүү хэмжээ \50:50\ -тэй хөрөнгө оруулалт хийж 40 гаруй жил  буюу  2016 оны эхний хагас жил хүртэл үйл ажиллагаа явуулаад Монгол Улс үйлдвэр нэгдлийг бүрэн эзэмших болж манай улсын төрийн өмчит үйлдвэрийн статустай болжээ.

26. Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, нэгдлийг байгуулах тухай анхны хэлэлцээрт Монголын талаас Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан юм.

27. Эрдэнэтийн овооны орд  ашиглах  ТЭЗҮ-ийг ЗХУ-ын мэргэжлийн зураг төслийн болон эрдэм шинжилгээний 40 орчим хүрээлэн боловсруулжээ.  

28. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил 1974 оны хавар эхэлжээ.  Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгө оруулалт 595.0 сая шилжих рублийн санхүүжилт шаардлагатайг ТЭЗҮ-д тусгажээ.

29. Монгол Улс, ЗХУ –аас жилийн хоёр хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийн дүрмийн сан дахь өөрийн хувь хөрөнгийг бүрдүүлсэн ба зээл, хүүг үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнгээс хүртэх ногдол ашгаар урт хугацаанд эргүүлэн төлөх, харин үйлдвэрлэсэн зэс, молибдений баяжмалыг гагцхүү Зөвлөлтийн металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлэхээр тохиролцжээ.

30. Үйлдвэрийн хүчин чадлын эхний ээлжийг 1978 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах учраас Геологийн яамны Хамтарсан үйлдвэрүүдийн хэлтэс, Уул уурхайн хэлтэс 1978 оны наймдугаар сард багтаан Эрдэнэт үйлдвэрийн 1979 оны төлөвлөгөө, төсөв боловсруулах ажилд үйлдвэрийн гол хэлтэс, албадтай хамтран ажиллаж байжээ. 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж. www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин