У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

49 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, чиглэл өглөө. Тэрээр “Би D.Parliament руу орж үзсэн. 100 мянга гаруй иргэн саналаа өгснөөс дийлэнх нь Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг өөрсдийнхөө дансанд авах нь зүйтэй гэсэн санал өгсөн байна лээ. Ард түмнийхээ өгсөн саналд хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой. Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байна. Эрчим хүч, бензин шатахуун үнэд орсон. Би сая Европын холбооны улсуудад төрийн айлчлал хийгээд ирсэн. Европт ч гэсэн байдал маш хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйл ч бас бий. Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Дайн тулаан, гадаад амаргүй нөхцөл байдлыг амжилттай давахын тулд ард иргэдийнхээ амьдрал ахуйг анхаарах, өрхийн орлогыг хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Хамгийн гол нь, та бүхэн хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ. Төр, засгийн зүгээс ард иргэддээ хямралыг даван туулахад шуурхай хариу арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг мөн онцлов.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.Тэрээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газарт чиглэл өгсөн. Оюу толгойн ногдол ашгийг иргэд дансандаа авах хүсэлт гаргасан байна. Нийт 100 мянган иргэн гарын үсэг зурсан. Иргэдийн амьдрал хүнд, Монголбанкны бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор зах зээл дээр мөнгөний дутагдал үүсэж байгаа энэ үед Оюу толгойгоос авах ногдол ашгийг орж ирэх бүрд иргэдийн данс руу шилжүүл. Засгийн газар эрх зүйн зохицуулалтаа хий гэсэн чиглэл өгсөн.Гурван их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлбэл инфляц мэдээж өснө. Гэхдээ ийм хүнд цаг үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллана. Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд Оюу толгойн ногдол ашиг төвлөрөх ёстой байсан бол одоо хоёр их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр олгохын тулд хуульд өөрчлөлт оруулна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 210 (7952)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

49 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

49 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

49 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

16 цаг 58 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин