“Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2

2021-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах “Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой Аз уу?, Эз үү?” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 баримтыг  онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байгаа билээ. Үргэлжлэлийг хүлээн авна уу.

Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт

11. Монголын болон Чехословакийн геологичид хамтран Эрдэнэтийн овооны ордын төв хэсэгт урьдчилсан хайгуулын ажлыг дөнгөж эхлүүлээд байтал 1968 онд Чехословакт улс төрийн үйл явдал өрнөж тус улсын  мэргэжилтнүүд нутаг буцжээ.

12. Ийнхүү  Монгол-Чехословакийн геологичид Эрдэнэтийн овооны орд газарт дөрвөн жил эрэл хайгуул хийж багагүй хөрөнгө зарцуулж, зэс-молибдений сонирхолтой талбайг тогтоосон ч ордын хамгийн чухал үр ашигтай Баруун хойд хэсгийг илрүүлж чадаагүй.

13. Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Геологи шинжилгээний газрыг 1966 оноос Геологийн яам болгож, сайдаар М.Пэлжээг томилжээ.

14. Чехословакийн геологичдыг явснаас хойш 1968 оны эцсээс 1969, 1970 онд тэдний үлдээсэн үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж, лаборатори, мэдээллийн суурь дээр Монголын геологичид  бие даан ажиллав.

15. 1968 оны сүүлчээс хайгуулын ажлыг Чехословакийн Карлын их сургуулийг төгссөн Монголын шилдэг геологич Г.Сандуйжав, Л.Мягмар нар удирдаж хамгийн чухал үр ашигтай, Эрдэнэтийн овооны ордын Баруун хойд хэсгийг нээж тогтоожээ. Г.Сандуйжав, Л.Мягмар нарт Эрдэнэтийн овооны ордыг нээснийг үнэлж, 1973 онд Төрийн шагнал хүртээсэн байна.

16. Тухайн үед Чилид төрийн эргэлт болж, энэ улсаас зэсийн баяжмал авах, мөн Афганистанд дайны гал дүрэлзэж байснаас тэдэнтэй хамтран зэсийн орд ашиглах боломжгүй болсон тул Уралын металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангахад  дөнгөж нээгдээд байсан Эрдэнэтийн овооны орд тохиромжтой байв. Гэсэн ч Монгол, Чехословак хоёр улсын гэрээ хэлэлцээр хэвээр байсан нь хүндрэлтэй байжээ.

17. Монгол, Чехословакийн Монголчехословакметалл  хамтарсан үйлдвэр байгуулж, үйл ажиллагаа явуулж байв.

18. Зөвлөлтийн Геологийн экспедиц хүч хөрөнгө гаргаж Эрдэнэтийн овооны ордын нарийвчилсан хайгуулыг 1971-1972 онд хийж нөөцийг тогтоожээ. Хайгуулын болон нөөцийн тооцоог хийхэд нь Төрийн шагналт геологич Г.Сандуйжав  оролцжээ.

19. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн анхны төлөвлөгөөг 1978, 1979 онуудад боловсруулж батлуулах, үйлдвэрийн жилийн болон хэтийн төлөвлөгөөг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг Геологи, уул уурхайн яамны Төлөвлөгөө эдийн засгийн болон Хамтарсан үйлдвэрүүдийн хэлтсийн даргаар ажиллаж байсан  Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжинням хийж байжээ.

20. Эрдэнэт үйлдвэр бий болж, 1970-аад оны залуусын дунд “...Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, Эрин зууны цуурай байна аа” гэсэн дуу хит болж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

3 цаг 34 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

3 цаг 34 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

3 цаг 34 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

14 цаг 44 мин
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

17 цаг 50 мин
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

18 цаг 46 мин
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Уржигдар 17 цаг 28 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

Уржигдар 06 цаг 00 мин