Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2026-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Увс, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод гурван эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон.Одоогоор Увс аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон бол Дорнод, Улаанбаатар хотод алга болсон хоёр эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна.  Эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа. Учир нь эрэн хайх ажиллагаанд цагдаагийн байгууллага хойрго хандаж, эрлийг 2-3 хоногийн дараа эхлүүлдэг гэх шүүмжлэл гараад байгаа юм. Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Бодит байдал дээр тухайн иргэн гэртээ ирэлгүй 1-2 хоноход гэрийнхэн нь ирэх байлгүйдээ гэж хүлээдэг. Утас нь холбогдохгүй болох, хоёроос дээш хоноход л цагдаад ханддаг. Цагдаагийн байгууллагад хандсан даруйд нь эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг. Мөн зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй онцгой байдал, орон нутгийн засаг захиргаа, сайн дурын иргэд гээд бүх сувгаар авсан мэдээлэлдээ үндэслэн координатаа тогтоож ажилладаг. Заримдаа координатыг тэлэх эсвэл хумьж ажиллана.Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал эрлийг зогсоодог. Гэхдээ тухайн иргэн яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин