Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

52 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. А.Ишдоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 12 жил нэг сарын хорих ял оноосон юм.Тэгвэл А.Ишдорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн албан тушаалын болон тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон зэрэг хэрэгт ногдуулсан ялыг шийтгэх тогтоолд тусгаагүй гэж дүгнэсэн байна.Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, 6.9 дүгээр зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Харин А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.Хэргийн тухайд, “Бако констракшн” компани Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 1 тэрбум 356 сая төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан байдаг.А.Ишдоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү О.Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 4-нд уг хэргийг хэлэлцэж, А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хорих ял оноосон юм. Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хорих ял шийтгээд байсан билээ. Ингэснээр А.Ишдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

52 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

9 цаг 22 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

9 цаг 22 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

9 цаг 22 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин