Г.Түвдэндорж: Зорилго, ажлынхаа үр дүнгийн төлөө өөрийгөө дайчилж, сорих цаг ирсэн

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 21 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин Төрийн хүн булангийнхаа зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржийг урьж ярилцлаа. 

 

-Дэд сайдаас өмнө Сангийн яаманд багагүй хугацаанд ажилласан. Тэр дундаа төсөв, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллахдаа салбарынхаа шинэчлэл, хөрөнгө оруулалт чиглэлд ямар үүрэг оролцоотой явж ирсэн бэ? 


-Төрийн албатай холбогдсон түүх гэвэл Сангийн яамнаас эхлэлтэй. 2016 онд Сангийн яаманд Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар ажилласан. Эдийн засаг, төсвийн үр ашигтай байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд анхаарч энэ хугацаандаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг боловсруулж, мөрдүүлэх тал дээр нэлээдгүй журмуудыг боловсруулсан байна. 

Мөн Үнэлгээний хуулийн ажлын хэсгийг байгуулж эхний ажлуудыг эхлүүлж байгаад 2018 оноос Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт шилжин ажилласан. Чиг үүргийнхээ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын шинэчлэлийг хийхийг хичээсэн. Зарлагын шинэчлэлийн хувьд санхүүжилтийн механизмыг ил тод нээлттэй болгосон. Мөн цахим системийг хөгжүүлж гар утасны аппликейшн үүсгэж төрөөс санхүүжилт авч байгаа бүх компанийн гүйлгээг шууд хардаг болсон. Энэ шинэчлэлд 21 аймаг, яамд, салбарыг нэгтгэж санхүүжилтийн ил тод нээлттэй байдлыг хангасан. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөх үе шатыг шинэчлэх ажлуудад өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж, хэрэгжүүлсэн гэж боддог. Өмнө нь төсөв батлах жил эхлэх буюу наймдугаар сарын 15-н гэхэд 21 аймаг, бүх яамны санал нэг дор бөөндөө цаасан хэлбэрээр ирдэг байсан. Үүнийг өөрчлөх аргачлалыг боловсруулж улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүтэн жилийн хугацаанд төлөвлөх, нийгэмд үр ашигтай, эдийн засагт ач холбогдолтой төслүүдийг хэрхэн эрэмбэлж, сонгох вэ гэдгийг өөрчилсөн. Энэ аргачлалыг ОУВС, Дэлхийн банктай хамтран боловсруулах ажлыг зохион байгуулж, цахим системийг хөгжүүлж орон нутаг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1 гэхэд саналаа боловсруулж салбарын яам руу явуулдаг. Харин яам нь тухайн санал дээр ажиллаад тавдугаар сарын 1 гэхэд Сангийн яам руу илгээнэ. Сангийн яам санал зөвлөмжийг нь үнэлээд сарын дотор буцаагаад явуулдаг болсон. Энэ үнэлгээний үе шат бүрт жилд хөрөнгө оруулалтын 20 орчим их наядын санал ирдэг байсан ч шинээр эхлэх нь 500-600 тэрбумын орон зай, боломжтой. Шинэ хөрөнгө оруулалт орлого, эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр л дөө. Хөрөнгө оруулалтын бүх хэрэгцээ шаардлагыг улсын төсвөөр шийдэх боломжгүй. Жилдээ дөнгөж гучны нэг хувийг л төсвөөр шийдэх боломжтой. Тиймээс хамгийн эхэнд ямар төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг шийдэх вэ гэдгийг салбар, ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгцээ шаардлага үүссэн. Тухайлбал, намайг ажиллаж байсан 2018-2019 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийг шинээр барих төслүүд рүү төсвийн хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлсэн. 2020 оноос цар тахлын хүндрэл эхэлж эрүүл мэндийн салбар руу төсвийн хөрөнгө оруулалтын бодлого чиглэсэн. Энэ мэтээр хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, ач холбогдолтой сайн төслүүдийг гаргаж ирэх аргачлал, холбогдох журмуудыг боловсруулах ажлуудыг ахалж ажилласан он жилүүд байлаа. 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛСАН, ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ХУУЛЬТАЙ БОЛЛОО

 

-Харин энэ Засгийн газрын залуу сайд нарын төлөөллийн хувьд ажлаа аваад богино хугацаанд тогтолцооны шинэчлэл хийсэн амбицтай хуулийн автороор ажиллалаа. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад найр тавих хуулийг та бүхэн батлууллаа. Төсвийн гадуурх төсөв гэгдэж ирсэн концессын хууль, концессын гэрээний асуудлыг ч цэгцэнд оруулах боломжийг бүрдүүллээ гэж харж байгаа? 


-Дэд сайдаар томилогдоод багагүй ажил амжуулсны нэг нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль. Монгол Улсад энэ хууль яагаад хэрэгтэй вэ гэдгийг 2019 оноос судалсан. 2018 онд Сангийн яаманд төсөв, хөрөнгө оруулалтын ажлыг авахад концессын эргэн төлөлт нэлээн хүндэрсэн байсан. Тухайлбал, 2011 оноос хойш барих-шилжүүлэх төрлийн 40-өөд концессын гэрээ байгуулагдаж төсвөөс эргэн төлөлтөө авах нөхцөл үүссэн. Урт хугацаанд төсөвт ачаалалгүй,  эргэн төлөлт хэрхэн хийх вэ гэсэн тооцоололгүйгээр нийтдээ 2.0 их наядын гэрээ хийсэн байсан. Энэ нь төсөвт ямар ч орон зай үүсгэхгүй маш том сул тал болж эхэлсэн л дээ. Төсөвт тусгагдаагүй, тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгоогүй, зарим талаар шаардлагагүй төслийг концессоор санхүүжүүлж ямар нэг тендер сонгон шалгаруулалтгүйгээр  дахиад нэг төсөв үүсгэсэн байсан. Тиймээс Дэлхийн банк, ОУВС-тай хамтраад бүх гэрээнүүдэд дүн шинжилгээ хийгээд концессын гэрээнүүдийг цэгцлэхгүй бол аль хэдийн аюулын хонх дэлдсэн байсан учраас энэ асуудлыг цэгцэлж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Концессын хуулийг халж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг олон улсын жишиг загвараар боловсруулах шаардлагатай гэж үзэж нэлээдгүй судалгааны ажил хийсэн. Үр дүнд нь 2021 оноос Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж энэ оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталлаа. Өөрөөр хэлбэл, Сангийн яаманд ажиллаж байхдаа боловсруулсан хуулийн төсөл энд ажил хүлээж авсан цаг хугацаатай давхцан Засгийн газар, УИХ-аар хэлэлцэгдлээ.


Монгол Улс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан, хувийн хэвшлээ дэмжиж, олон улсын жишигт нийцсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуультай боллоо. Ялангуяа, гадны хөрөнгө оруулагчдад эерэг дохио болж өгсөн. Төр бүгдийг дангаараа шийдэх гэж явсаар өнөөдрийн мухардалд орсон. Энэ байдлаараа удаан явахгүй учраас төр аль болох ачаагаа хөнгөлж, хувийн хэвшил, бизнесийг дэмжиж зах зээлийг нь тэлэх орон зайг гаргаж өгөх ёстой. Энэ боломжийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар нээж өгсөн. Эмнэлэг, сургууль, цэвэрлэгээ арчилгаа үйлчилгээ, зам арчлалт, цэцэрлэгжүүлэлт, авто бааз  гээд төрийн үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой. Ирэх оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хугацаанд холбогдох яамд журам боловсруулж, хуулиа сурталчилж таниулах ажлуудыг хийнэ. 


-Хувийн хэвшилд бизнесийн шинэ зах зээлийг энэ хуулиар нээж өгнө гэдгийг та хэллээ. Дунд түвшний компаниудыг түншлэл рүү яаж татаж оролцуулах вэ. Нөгөө л яригддаг хэдэн компанид зориулсан хууль болчих вий гэсэн болгоомжлол бас байгаа? 


-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг хөгжлийн хууль гэж тодорхойлж болно. Дийлэнх томоохон төслүүдийг энэ хуулиар хэрэгжүүлэх боломжтой. Өмнө нь төртэй хамтрахаар л асуудал үүсдэг, бэрхшээл тулгарч ирсэн олон жишээ бий. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сонгодог жишээ болсон Суэцийн суваг,  Парисын цамхаг зэргээр олон улсын сайн туршлагуудыг судалсан. Монгол Улсад бол төмөр зам, хурдны зам, метро, нийтийн тээврийн шинэчлэл, нефтийн хоолой, цахилгаан станцуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой. Хэрэв бүгдийг нь төр өөрөө хийнэ гэвэл яг л өнгөрсөн 30 жилийнх нь шиг ярихаас хэтрэхгүй. Үүний наад захын жишээ Улаанбаатар хот эрчим хүчний хомсдолд орсон хэвээр байх болно. 
Тэгэхээр төрийн томоохон төслүүдийг хувийн хэвшил санал болгож оролцох боломжтой. Төр V цахилгаан станцыг 20 жил барьж чадсангүй. Тэгвэл хувийн хэвшил хоёр жилийн дотор барих боломжтой. ТЭЗҮ, судалгаагаа гаргаж ирээд олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгөө татаад хийе гэвэл нээлттэй. Үнэхээр эдийн засаг, техник, боловсон хүчин хангалттай гэдгийг нь тогтоочихвол Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлээр 20-30 жилийн гэрээ байгуулаад хувийн аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх зэргээр олон боломж олгож байна. Сургуулийн хувьд гэхэд үдийн хоол, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ гээд үйлчилгээний бизнесийг ч олон жилийн түншлэлээр хувийн хэвшилд хариуцуулаад явж болно. Үүр дээр тарифын шинэчлэл давхар хийгдэнэ. Төр аж ахуйн ажил хийх биш иргэндээ чанартай боловсрол олгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлэх. Ер нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайн хэрэгжүүлсэн орнууд хурдны зам, гүүр, метро гээд нийгмийн шинжтэй томоохон асуудлуудаа үр дүнтэй шуурхай шийдвэрлэсэн байдаг. Хувийн хэвшилд зах зээлийг нээж өгснөөр эргээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсдөг. Үр дүнд нь төрийн оролцоо,, төсвийн ачаалал урт хугацаанд багасч,  авилга, албан тушаалын хэргүүд ч дагаад буурч, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлт бий болно. Барилга байгууламж, дэд бүтцийн чанар, ашиглалт сайжирна гэх мэт маш олон давуу тал байна.

 

БАРИЛГА, ЭРЧИМ ХҮЧ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН ГЭЭД БҮХИЙ Л САЛБАР НОГООН ХӨГЖИЛД ЗОРИХ ЁСТОЙ

 

-БОАЖЯ нэлээн өргөн хүрээнд ажиллах шаардлага гардаг. Жил гаруй хугацаанд аль чиглэлийг түлхүү онцолж анхаарч ирэв. Сүүлд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход чиглэлд нэлээн уулзалт, томилолтод явсан? 


-Байгаль орчин, аялал жуулчлалын салбар нэлээн өргөн цар хүрээнд ажиллахыг шаарддаг. Хүний амьдрал байгаль дэлхийтэй салшгүй холбоотой. Улс орон хөгжихийн тулд байгалийнхаа нөөц баялгаас ашиглаж эргээд хамгаалдаг зохистой харилцаа гэж байх ёстой. 
Ажлаа хүлээж аваад жил орчим болсон байна. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын менежмент, ногоон санхүүжилт, тэрбум мод үндэсний хөтөлбөр, нөхөн сэргээлт, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, усны асуудалд илүүтэйгээр анхаарч ажиллаж байна. Тэр дунд ногоон хөгжлийн асуудалд онцгой анхаарлаа. Байгаль орчны салбар ногоон эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчин өөрөө эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх ёстой юм байна гэдгийг олж харсан. Хүн төрөлхтөн нэгэнт л байгалийн нөөцийг ашиглаж байгаа тохиолдолд зүй зохистой ашиглалт явуулж, хамгааллын урт хугацааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлж тогтвортой хөгжлийг цогцлоох ёстой. Манай улс байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийг бий болгох, хангах чиглэлээр олон улсын конвенц, хэлэлцээрүүдэд нэгдэж маш олон үүрэг амлалт авсан байдаг. Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын эсрэг дэлхий нийтээр тэмцэж байна. Газрын менежмент, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, биологийн олон янз байдлыг хамгаалах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, усны нөөцийг зохистой ашиглах, эрчим хүчийг аль болох сэргээгдэх байдлаар хангах үүрэг амлалт өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй хөрөнгө шаардагдана. Ойрын 10-15 жилд 10 гаруй тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан байдаг юм билээ. Тиймээс байгаль орчны салбарт шаардлагатай хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх санхүүжилтийн механизмыг яаж бий болгох вэ гэдэгт гарц шийдэл хайлаа. 


Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй явагдаж дэлхийн эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний амьдралын хэв маягт хүртэл нөлөөлж байгаа учраас хүн төрөлхтөн ногоон хөгжилд тэмүүлж байна. Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч дэлхий нийтийн чиг хандлага тэр чигтээ ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэж байна. Манай улс ч энэ жишгээр барилга, хөдөө аж ахуй, байгаль орчин гээд бүхий л салбарыг ногоон хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлж технологийн хөгжилд суурилсан дэлхийн шинэ эдийн засаг ногоон хөгжилд чиглэж байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүч, дулаан цахилгаанд хэмнэлттэй тоног төхөөрөмж, халаалтын систем гээд хэрэглэж байгаа технологидоо ногоон элементийг шингээх шаардлагатай. Ингэж чадвал хөрөнгө оруулалт ч хангалттай татаж чадна. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж байгаа улс орнуудад олон улсаас санхүүгийн дэмжлэг хангалттай авч чадахаар байна. 


Өнөөдрийн байдлаар Байгаль  орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд олон улсын байгууллагын дэмжлэгтэй 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Миний хувьд 12 төслийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын хувьд хариуцан ажилладаг.  Өнөөдрийн байдлаар дээрх 12 төслийн хүрээнд 140 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирсэн бөгөөд төслийн баримт бичигт туссан үндсэн чиглэлийн хүрээнд байгаль хамгааллын салбарт чиглэсэн бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.


-Тэрбум мод яах аргагүй уур амьсгалын өөрчлөлттэй уялдана. Хэрэгжилт ямар шатандаа байна. Хүлээсэн үр дүндээ хүрэх нөөц боломж бий юу?


-Ногоон хөгжлийг дэмжих нэг чухал санаачилга бол “Тэрбум мод” хөдөлгөөн. Олон улсад ч өндрөөр үнэлж байгаа. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа 20 орны тоонд ордог. Нийт газрын 80 орчим хувь нэн хүчтэй цөлжилтөд нэрвэгдсэн. Харамсалтай нь байгалийн цөлжилтийг хязгаарлах боломжгүй. Харин цөлжилтийн 50 орчим хувийг үүсгэж байгаа хүний нөлөөллийг бууруулахад анхаарах ёстой. Ер дан ганц цөлжилт бус хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь “Тэрбум мод” хөдөлгөөн юм. 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608.5 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 17 төлөөлөл нийт 88.6 сая ширхэг мод тарихаар амлалт өгч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. 2021-2022 оны намар болон хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 3.4 сая ширхэг модыг тарьж улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан байна.


Ажлаа аваад бүс нутгийн ногоон санхүүжилтийн форум, Хөвсгөл далайгаа хамгаалъя чуулганыг Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгууллаа. Чуулганаар ногоон санхүүжилтийг хөгжүүлэх тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталж, Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулахаар тогтсоны зэрэгцээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудын оролцоог шинэ шатанд гаргах ач холбогдолтой арга хэмжээ болсон. Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулах санамж бичгийг донор таван байгууллагатай зурж өнгөрсөн хавар ажлаа эхлүүлсэн. Миний хувьд ажлын хэсгийг ахалж Итгэлцлийн санг байгуулахахаар ажиллаж байна. Сантай болчихвол донор байгууллага, дэлхийн хөгжингүй орнуудаас дараагийн 10 жилд 198 сая ам.долларыг төвлөрүүлэх юм. Энэ мөнгөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломжтой. Мөн мод тарих, ногоон технологиудыг дэмжих, ногоон зээлийн механизмыг хэрэгжүүлэхэд Итгэлцлийн сан чухал үүрэгтэй. Энэ төрлийн сангууд сүүлийн 20 гаруй жилд олон улсад маш эрчимтэй хөгжиж байна. Гадны улсуудад 2020 оны байдлаар 108 байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулагдаад байгаагаас 60 гаруй нь тогтвортой үйл ажиллагаа явуулж 2-50 сая ам.долларын хөрөнгөтэй болсон байна.


Мөн Бүс нутгийн ногоон санхүүжилтийн чуулга уулзалтын үеэр “Тэрбум мод сан”-г байгуулахаар болсон. Банкуудын холбоотой хамтран төрөөс хараат бус Тос буюу тогтвортой ногоон санхүүжилттэй хамтраад сарын өмнө үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. “Тэрбум мод сан”-д банкуудын гүйлгээний шимтгэлээс тодорхой хэмжээний эх үүсвэрийг төвлөрүүлж богино хугацаанд тэрбум гаруй төгрөг хуримтлагдаад байгаа. Банкуудын шимтгэлээс жилдээ 3-4 тэрбум төгрөг тогтмол төвлөрнө гэж тооцоолсон. Энэ мөнгөөр ногоон хөгжлийн сайн төслүүдийг санхүүжүүлэх, тэрбум мод хөдөлгөөнийг эрчимжүүлэх юм. 
Хөрөнгө босгох, санхүүжилт татахын тулд гадны олон байгууллагатай уулзаж, гадна дотны хурал зөвлөгөөнд оролцлоо. Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Дэлхийн банк гээд донор байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийсний үр дүнд чамлахааргүй ахиц дэвшил гарч эхнээсээ үр дүн гараад явж байна. Цаашид мэдлэгт суурилсан ногоон эдийн засаг, дижитал шилжилттэй холбоотойгоор дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг алхам тутамдаа эрэлхийлж ажиллахаар зорьж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ногоон эдийн засаг тогтвортой хөгжлийг баримталж байгалийн нөөцийг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар хүртэж хөгжиж ёстой. Үүний төлөө бүхий л бололцоо, цаг заваа зарцуулж байна. 

 

УСТАЙ ХОЛБООТОЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСЛИЙГ БИЕ ДААН ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ. ХОЁР ХӨРШТЭЙ ЯРИЛЦАЖ ЗӨВШИЛЦӨХӨӨС АРГАГҮЙ

 

-Манай улсын бас нэг онцгой анхаарах салбар бол ус. Таны хувьд Усны нөөцийн салбар зөвлөлийн даргаар ажилладаг. Онцолж асуусны учир нь олон улсын чанартай гол мөрний асуудал дээр хоёр хөрштэй ойлголцохоос эхлээд танаас хамаарах зүйлс их бий? 


-Миний хариуцаж байгаа ажлын нэг нь усны нөөцийн салбар. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Хөх морь төслийг үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. 
Монгол Улсын хилийн усны хэлэлцээрийн Засгийн газар хоорондын комиссын Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд ОХУ, Хятад улстай харилцдаг. Усны нөөцийн хувьд манай улсад бэрхшээлтэй асуудал бий. Зарим үед хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байдалд орох нь бий. Монгол Улс уур амьсгалын хувьд эрс тэс учраас гадаргын болон гүний усны нөөцийн хувьд хомс, ихэнхи томоохон гол мөрөн гадагш урсгалтай учраас усны асуудал хилийн усны хэлэлцээрээр хойд хөрш орнуудтай харилцаж зөвшилцөх шаардлага үүсдэг.  Энэ хүрээнд Засгийн газар хоорондын комиссын усны хэлэлцээрүүдийг хийсэн. 
2022 онд Монгол орны ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг Сэлэнгэ мөрний сав газраас хангах боломжтой эсэхийг тодорхойлох, ус зүйн болон ус ашиглалтын балансын судалгааг, Дорноговь, Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын төвийн хүн амын унд, ахуйн шинэ эх үүсвэрийн нөөцийг, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өргөн сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Онгон, Баруун-Урт сумдын нутагт хийгдсэн Гидрогеологийн 1:200000 хураангуйлалтай зураглалын ажлын үр дүнгийн тайланг, Монгол орны усны сав газрын хил хязгаарыг засаг захиргааны нэгжийн хилийн заагтай уялдуулан сав газрын захиргаадын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох асуудлыг шийдвэрлэсэн байна. 
-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд устай холбоотой төсөл өнгөрсөн 10-20 жилд гацаж ирсэн. Эдгээр төслүүдийг хараат бусаар явуулах боломж хэр байдаг вэ? 
-Хоёр улсын талаасаа шинжлэх ухааны мэргэжлийн зөвлөлүүд ажиллаж байгаль орчин, хүрээлэн буй орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ, загас агнуур, усны бохирдол ямар байх вэ зэргээр үзүүлэлт тус бүрээр нэлээн нарийвчилсан судалгаа хийдэг. Устай холбоотой бүтээн байгуулалт, төслийг бие даан шийдэх боломжгүй. Хоёр хөрштэй ярилцаж зөвшилцөхөөс аргагүй. Маш олон ТЭЗҮ, хүрээлэн буй орчны судалгааны ажлыг хийх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө судалгааны тал дээр амаа “таглуулж” ирсэн юм билээ. Тиймээс энэ жилээс усны асуудлыг шийдэх ёстой гэж үзэж Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад томоохон судалгааны ажлуудыг хийхээр харилцан тохиролцсон.  Ирэх онд усны салбартай холбоотой хоёр ч том судалгааны ажил хийгдэнэ. 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХЭДХЭН КОМПАНИЙН БИЗНЕС, МАФИ МАЯГИЙН ЗҮЙЛ БОЛЧИХСОН

 

-Төрийн албанд орохоос өмнө хувийн хэвшилд ажиллаж ирсэн. Төрийн албанд ороод бодлогын яамдын гол асуудлыг хариуцан багагүй хугацаанд ажиллалаа. Таны туршлагаас харахад төрийн алба илүү үр дүнтэй байх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ? 


- Биеийн амрыг бодох юм бол хувийн бизнесээ хийгээд, өөрийгөө хөгжүүлээд явж болно. Харин төрд зүтгэнэ гэдэг нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж эргээд өндөр үүрэг хариуцлага оногддог. Мөн залуу хүний хувьд хийж хэрэгжүүлэхээр зорьсон, бодсон зүйлдээ илүү итгэл үнэмшилтэй байж улс орныхоо хөгжилд дэм болохыг хүсдэг. Үүндээ сэтгэл хангалуун байдаг. Өөрийн чадах хэмжээнд засаж сайжруулах, салбарын цаашлаад нийгмийн шинэчлэлийн төлөө тууштай явж, төрийн ажлыг нэр төртэй гүйцэтгэнэ гэж бодож хичээдэг. Засгийн газрын бодлого бол салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, төрийн хэт оролцоог хумьж,  зах зээлийг тэлэх чиглэлд түлхүү ажиллаж байна. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засаг, хувь хүний орлого амьжиргааг дээшлүүлэхэд үр нөлөө нь гарах ёстой.  Үүний  нэг эд эс болж хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаа. Мэдээж салбар бүрд шинэчлэх, сайжруулах ажил их бий. Өөрчлөхөд цаг хугацаа ч шаардах зүйлс бий. 


Төр бүх ажлыг хийх биш мэргэжлийн байгууллагуудад чиг үүргээ шилжүүлэх, хувийн хэвшлээр зарим боломжтой ажлаа гүйцэтгүүлэх ёстой. Төр өмчтэй байх хэрэггүй. Ард иргэдийг өмчтэй, ажил орлоготой байлгах нь төрийн үүрэг. Энэ үүднээс салбар бүрт шинэчлэл хэрэгтэй. 


-Салбарт тулгамдсан, ужгирсан асуудал их бий. Гаднаас нь шүүмжлэх биш дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг болох боломж байна уу. Мэдээж барьж аваад шинэчлэх, тэмцэх асуудал бий байх? 


-Байгаль орчны салбарт шинэчлэх зайлшгүй нэг зүйл бий. Салбарт орж ирэхэд байгаль орчны үнэлгээтэй холбоотой санал, гомдол маш их ирсэн.Судлаад үзэхэд байгаль орчны үнэлгээг уул уурхай, эрчим хүч, барилга, аялал жуулчлал, үйлчилгээ гээд бүх салбар дээр хийдэг юм байна. Гэтэл үнэлгээний хэдхэн компанийн бизнес, мафи маягийн зүйл болчихсон. Мөн үнэлгээний зөвлөл гэж байдаг. Энэ бүгдийг үндсээр нь өөрчлөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шинэчилэхээр ажлын хэсэг байгуулж өөрөө ахалсан. Үүнийг яаралтай өөрчлөхгүй бол маш их хүнд суртал, чирэгдэл учруулж байна. 
Одоогийн хуулийг харвал нэг үнэлгээ гарахад 150 хоног шаардагдаж байна. Үндсэндээ байгаль орчны нөлөөллийн ганц үнэлгээ хийлгэхэд хагас жил болж байх жишээтэй. Мөн уул уурхай, аялал жуулчлалын баазын үнэлгээ хийхэд яг ижил шалгуур үзүүлэлт тавьж байна. Гэтэл үйлчилгээний салбарын нэг компани үнэлгээгээ хийлгэж чадахгүй 2-3 жил болж байхад уул уурхайн компанийнх хоёр сарын дотор гарч байна. Энэ мэтээр бизнесийг боомилж олон жил ужгирч ирсэн асуудлыг яаралтай өөрчлөх, сайжруулах хэрэгтэй. Нэлээн эсэргүүцэлтэй тулгарсан. Хүчин мөхөстсөн зүйл ч бий. Гэхдээ салбарт ажиллаж байгаагийн хувьд байгаль орчны үнэлгээний асуудлыг заавал шинэчилнэ. 
Цар тахлын болон дайны үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй байна. Энэ хүндрэлийг даван туулахад бизнесийн төслүүдийг бодлогын түвшинд дэмжиж нэгж бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд  Засгийн газрын бодлого чиглэж байна. Бизнесийн аливаа үйл ажиллагаанд төрийн байгууллага хуулийн хүрээнд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, шаардлагагүй баримт бичгийг шаардахгүй байх, бүхий л түвшинд авлига ашиг сонирхлоос ангид байх, хүнд сурталгүй байхад чиглэж байгаа.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах, цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан боловсруулж ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.


-Энэ бол өөрчлөлтийн нэгээхэн хэсэг байх. Илүү ихийг шинэчлэх итгэл үнэмшил төрж байна уу? 


-Байгаль орчин, аялал жуулчлалын яам  бүтэц, институтийн хувьд хүчтэй ажиллах ёстой. Сул талуудыг сайжруулаад явах хэрэгтэй. Хөгжлийн ирээдүйтэй, бодлогын томоохон салбарын удирдлагын багт ажиллаж байгаагийн хувьд асуудлаа олж харсан бол барьж аваад бодлогын шинжтэй 2-3 арга хэмжээ авахад л өөрчлөгдөнө. Ийм итгэл үнэмшил байна. Өөрчлөх ч шаардлагатай. Яахав, шинэчилье гээд зүтгэхэд саад бэрхшээл тохиолдоно. Шантрах үе ч гарна. Тэглээ гээд бууж өгөх биш ажлаа хийсэн шиг хийж, засаж залруулаад явах ёстой гэж боддог. Өмнөө тавьсан зорилго, ажлынхаа үр дүнгийн төлөө өөрийгөө дайчилж, сорих цаг үе гэж харж байгаа. Хэсэг хугацааны дараа эргээд харахад хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байж, өөртөө сэтгэл хангалуун байх чухал гэж боддог доо.   


Хувийн хэвшилд шийдвэрийг өөрөө гаргадаг байсан бол төрийн шийдвэр гаргах процесс, онцлог өөр. Нэг хүнээс шалтгаалж шийдвэр гаргах боломжгүй. Төрийн бодлого шийдвэр гаргаж байгаа учраас шат дамжлага, хяналттай байх нь зүйтэй. Харин аль болох шуурхай, уян хатан байх ёстой юм болов уу. 


Хүмүүс төрийн албыг их шүүмжилдэг. Гэхдээ төрийн албан хаагчид цаг наргүй, ажил дээрээ хонон өнжин ажилладаг. Ачаалал өндөртэй хэр нь цалин мөнгө багатай. Тиймээс төрийн албаны ачааллыг багасгах, цалин мөнгө, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах л ёстой юм байна гэж боддог. Хэтэрхий их ачаалалтай бол ажлын бүтээмж, шийдвэр гаргах чанар ямар байх вэ зэргээр системийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай юм билээ. Ялангуяа, төрийн захиргааны алба цомхон байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй. Хүнд хүрч ажиллах, шийдвэр хурдан гаргахын тулд ажлын ачааллыг аль болох зөв хуваарилах нь оновчтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 247 (6979)

Zochin
Zuw shuu
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

14 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

15 цаг 4 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

15 цаг 9 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 19 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 21 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин