Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ

2025-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгаа хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ. Тэрээр "Багш нар ажил хаялтаа зогсоож, өчигдрөөс хичээл эхлээд байна. Гэтэл Төсвийн байнгын хороо хуралдаад, нийт 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 111 төсөл хөтөлбөр оруулж ирсэн. Үүнээс 2026 онд санхүүжих нь 336 тэрбум төгрөг. Өргөн барьсан төсөвт тусгаагүй байсан эдгээр хөрөнгө оруулалтын мөнгө хаанаас гарж ирсэн бэ. Өмнө нь эх үүсвэр байхгүй гэж байсан дарга нар одоо хаанаас олоод ирэв ээ. Бид бүлэг дээрээ асуусан ч хариу алга. Тэгвэл өнөө өглөө учир нь олдсон. 20-иод хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, эрх баригч МАН хоёр хуваагдсан. Гэтэл сөрөг хүчин болох АН эрх баригчдыг өвөрт орж, Засгийн газрын улаан цээжээрээ хамгаалаад байсны учир олдлоо. Энэ 111 төсөл хөтөлбөрийн дийлэнх нь АН, ХҮН намын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна. Үүнийг манай намын дийлэнх гишүүд нь мэдээгүй. Энэ бол кнопоороо наймаалцаж, Засгийг хадгалсан хэрэг. 1.1 их наяд төгрөгийн үнэтэй Засгийн газар байжээ.  Ард түмнээсээ нууж, хадгалж, "Цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй" гэж байсан нөхдүүд сандал суудал наймаалцсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Шинжлэх ухааны байгууллагын хөрөнгийг хасчхаад АН-ын тойргийн зам, гүүр, инкубаторт зарцуулах гэж байгаа нь хулгай, луйвар шиг харагдаж байна. Төсвийг энэ чигээр нь баталж болохгүй.  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийг хүртэл МАН-ын бүлгийн эрхэд халдаж, дэд даргыг сонгуулахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Энэ суудал дээр сууж байгаа үедээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлаад, дараа нь буух гэж байна. Ийм бүхэл бүтэн хулгайн систем өнөөдрийг хүртэл явж иржээ. Тийм учраас АН-ын шударга гишүүд ээ, сөрөг хүчний үүргээ хийгээч. Ард түмний өмнө тангарагтаа үнэнч байгаарай" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин