Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

2 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.МАНДАХ

 

Хоёр хоногийн өмнө, 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэвлэлийнхнийг цуглуулж байгаад нэгэн мэдээлэл хийв. Тэрээр “УИХ-ын гишүүн Э.Батшугарын нэр дээр бүртгэлтэй “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах асуудлаарх мэдэгдлийг хүргүүлж байна гэж лайвдав. .Мэдэгдлийг “Өргөө” зочид буудлыг эзэмшиж байгаа “Хар дун” компанийн менежер н.Наранчимэгт гардуулжээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Х.Нямбаатар дарга мэдсээр байж хачин сэдэв гаргаж ирж мэдээллийн хэрэгслээр цацсаныг болохгүй гэж өөрт нь хэлсэн. Түүхийг нь ярих юм бол надад хамааралгүй. Сүүлд надтай хүчээр холбосон” гэсэн байна. УИХ-ын гишүүн Э.Батшугар ч “Нийслэлийн удирдлагууд 2012 оны Ц.Элбэгдоржийн хонгилын шүүхийн шийдвэрийг дэмжиж, улстөржүүлж байна. 2008 онд “Өргөө” зочид буудлын асуудал дээр шүүх шийдвэрээ гаргачихсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн хонгил дуртай хүнээ хэлмэгдүүлдэг байх үед аавыг хэлмэгдүүлж, шүүх дахин шийдвэр гаргасан" гэж тайлбарлаад байгаа юм. УИХ-ын гишүүн Э.Батшугарын хэлсэн нь үнэн.

Одоогоос 13 жилийн өмнө, 2012 оны дөрөвдүгээр сард Монголын улс төрийн нам дамжсан эрх мэдэлтнүүд, хууль хүчний бүхий л байгууллагыг хууль бусаар дайчилж байгаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан. Хэлмэгдүүлэлтэд нь түүний дүү, туслах, туслахын ах, намын нөхөд гээд шалгаагүй хүнгүй, хармруулаагүй хүрээ үлдээгээгүй юм. Тэгсээр тэр жилийнхэээ арванхоёрдугаар сард шүүхээс ял оноолгосон.

Ер нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хууль бусаар, хүчээр ял шийтгэсэн асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2013 онд элдэв эмээлт хулчийлтгүйгээр үнэнээр дүгнэсэн байдаг. Д.Бямбасүрэн гуай “Н.Энхбаяр гэдэг хүний шоронд байгаа асуудлын талаар ерөнхийдөө хоёр бодол надад төрдөг. Эхнийх нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал. Төр иргэнээ буруутгаж эрх чөлөөнд нь халдахдаа туйлын шударга байх ёстой. Гэтэл Н.Энхбаярын тухайд анхнаасаа үүсгэж ялласан таван хэргийн гурав нь одоо хүчингүй болчихсон. Таваас гурав гэдэг чинь төр яллаж байгаа тэр хэргийнхээ 60-70 хувьд нь худал хэлсэн болж таарч байна. Ийм хэргээр хүнийг яллана гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй. Манайхан хууль дээдэлнэ, хууль биелүүлнэ гэж ярьдаг. Тэгээд хүн харгислах болохоороо хууль ярьчихаад хүний эрхийг хамгаалах болохоороо хуулиа мартчихдаг. Ийм байж болох уу. Болохгүй шүү дээ, энэ бол нэгдүгээр асуудал. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнд хэрэг тулгаж тасалсан шүүх хурал Монголын шүүх, засаглал яаж ажилладаг юм бэ гэдэг “анатоми”-ийг зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулчихсан. Тэр шүүх хурал үнэхээр энэ хүн гэм буруутай гэж хэнд ч итгэл үнэмшил төрүүлж чадаагүй. Чадах ч үгүй байсан байх. Ийм байдлаар тэр хүнийг яллаад ял эдлүүлж байна. Үүний талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг үхрийн бөөр шиг эрээвэр хураавар янз бүрийн асуудлыг цуглуулж дутуу дулимаг шалгасан, нотолсон асуудлаар ялласан явдал нь авлигын эсрэг тэмцэх хэргийн нэр төрийг гутааж, эрчийг нь сааруулж, хориг тавих гэсэн авлигачдын өөрсдийнх нь хийсэн хэрэг байх гэж боддог” гэсэн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа үлдээд 12 жилийг өнгөрөөжээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яагаад тухайн үеийн нам дамнасан эрх баригчдын сүлжээ, тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дургүйг хүргэсэн нь тодорхой байдаг. Н.Энхбаяр тэдний Оюу толгой, Тавантолгойг ард түмнээс булааж, Эрдэнэтийг луйвардан өөрсдийн мэдэлд авах гэсэн улайрлын эсрэг дуугарсан, хөдөлсөн, тэмцсэн. Чухамдаа Ц.Элбэгдоррж нар тухайн үед улс дамнасан корпорациуд, эдийн засгийн алуурчидтай эвсэн хуйвалдаж, эх орныхоо, ард түмнийхээ бүхий л өмчийг өөрсдийн болгохоор улайрсан. Тухайн үед  Н.Энхбаяр “2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын буруутныг илрүүлэн тогтоож, хариуцлага тооцох”,  “Сүүлийн үеийн сонгуулиудын луйвар булхай, тэдгээрийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцох”, “Оюу толгойн гэрээ хэмээх Монголын талд ашиг муутай  гэрээ байгуулахад үйлдэл, эс үйлдлээрээ нэмэр тус болсон, ялангуяа үүний цаана байгаа авлигад нэр холбогдсон этгээдүүдийг шалгаж тогтоон хариуцлага тооцох”, “Тавантолгойн ордыг цөөн хүн хэт баяжих, улсаасаа баян тэрбумтнуудыг төрүүлэх төсөл болгож хувиргасан этгээдүүдэд, ялангуяа төрийн албан хаагчдыг шалгаж тогтоон хариуцлага тооцох”, “УИХ-ын гишүүний нэр дээр батлагдаж буй нэг, нэг тэрбум төгрөгийн тендер, гүйцэтгэл, ер нь төрийн мөнгөөр зарлан лүгнэж буй тендер, гүйцэтгэлийн ард байгаа луйвар булхайг илрүүлэн хариуцлага тооцох”, “Арилжааны банкуудын буруу үйл ажиллагаа, дампууралтай холбоотой этгээдүүдэд хариуцлага тооцох” зэрэг асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаад баривчлагдсан.

Хорьж байгаад Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн үхрийн бөөр шиг эрээвэр хураавар асуудлаар буруутгасан. Тэдгээрийн нэг нь дөнгөж хоёр хоногийн өмнө дахин яригдаж байгаа “Өргөө” зочид буудлын тухай асуудал юм. Уг нь анх 2007 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн захирал Ж.Энхжаргал нь “Өргөө” зочид буудлын асуудлыг шийдсэн НИТХ-ын тогтолыг хүчингүй болгох гомдол гаргасан. Энэ дагуу шат шатны шүүх хэлэлцсээр 2008 оны зургадугаар сард Дээд шүүхээс хууль ёсны дагуух шийдвэр гарчихсан байдаг.

Гэтэл 2011 оны хоёрдугаар сард, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дээрх “сэдэв”-үүдээр чангахан дуугарахтай зэрэгцээд тухайн үеийн ЦЕГ-ын ЭЗГХТГ-аас дуудаад эхэлсэн. Түүний зэрэгцээ НӨХГ-ын мэргэжилтнүүдийг ч дуудаж байжээ. Өөрөөр хэлбэл, ингэж “Өргөө” зочид буудлаар барьцаа болгож асуудал үүсгэж эхэлсэн байдаг. Тэгсээр энэ асуудлаар хэрэг үүсгэж байгаад, хэдийгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй нь олон баримтаар нотлогдож байсан ч Н.Энхбаяртай хамт  хэдэн хүнийг “бүлэг” болгож байгаад хилсээр хэлмэгдүүлсэн байдаг. 2012 онд Ц.Элбэгдоржийн хонгилоор оруулж буруутгаж шийдсэн. Гэсэн хэдий ч үүнээс хойш нийслэл “Өргөө” зочид буудлаас хувь хэмжээндээ тохирсон ашгаа авсаар ирсэн байгаа юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2025 аравдугаар сард гэнэт “Нийслэлийн өмчид “Өргөө” зочид буудлыг буцаан авахад НИТХ-ын дэмжлэг хэрэгтэй. Нийслэлийн өмчийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас буцаан авахын тулд шаардлага тавимаар байна” гэж мэдэгдсэн юм. Юу болсныг нь нягталбал Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Харбины гэрээнээс Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдсан” гэж мэдэгдэл хийж баримт нотолгоо гаргаж тавьсантай нь холбоотой болж таарав. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Гашуунсухайтын хилийн холболтын гэрээний хүрээнд Хятад улстай гэрээ байгуулахдаа Тавантолгойн ордын нүүрсийг олон жилийн хугацаатай хэт хямд буюу биржийн үнээс доогуур гэрээлж дээрх хэмжээний алдагдлыг Монгол Улсад учруулсан байдаг. Чухамдаа үүний “шан” болгож Л.Оюун-Эрдэнийн үеэл Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг онилон гаргаж ирж буй бололтой. Товчхондоо, хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар Н.Энхбаяраас хотын өмчийг авна гэж ярихдаа би өмнөх дарга нар шиг хэлмэгдмээргүй байна гэсэн утгатай үг хэлж байсан. Өөрөөр хэлбэл хотын дарга нар шиг хэлмэгдмээргүй байна гэж Х.Нямбаатар хэлж байна гэдэг чинь өөрөө Н.Энхбаярыг холбогдуулаад байгаа юм нь зохиомол байсан гэдгийг бас батлаад өгч байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ

Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн байна

20 мин
УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

1 цаг 53 мин
Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

2 цаг 4 мин
Эрх баригч нам даргагүй байна

Эрх баригч нам даргагүй байна

5 цаг 33 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

9 цаг 49 мин
МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна

МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна

10 цаг 11 мин
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тайлбар

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тайлбар

22 цаг 53 мин
АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлаас тав хоногийн завсарлага авав

АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлаас тав хоногийн завсарлага авав

23 цаг 13 мин
Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

23 цаг 17 мин
ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

23 цаг 24 мин