С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

2025-11-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе. 

 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудитын шалгалт оруулах болсон гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос хойш 15 жил нүүрс олборлож, экспортолсон. Үүнтэй холбоотой хардлага, сэрдлэг, хулгай, ил тод бус байдлын асуудал олон удаа яригдсан. Засгийн газар эдгээрийг шийдвэрлэх тодорхой алхам хийлээ.  2010 оноос 2025 оны хүртэлх “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болгох шийдвэр гаргалаа. 2022 онд анх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замтай холбоотой арван гэрээг ил болгож байсан. Саяхан оффтейк гэрээнүүдийг ил болгож, нийт 40 гэрээ ил болсон. 2010-2025 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 586 гэрээ байгуулсан байна. Үүнээс 531 гэрээг нь ил болгох шийдвэр гаргасан. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай байгуулсан ам нөхцөлтэй гэрээ байгаа. Эдгээрийг нөгөө талын зөвшөөрөл авч байж ил болгоно. Процесс явагдаж байгаа бөгөөд удахгүй ил болгоно гэж найдаж байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй, хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг олон улсын, хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар шалгуулна. Аудит нээлттэй сонгон шалгаруулалтаар хийгдэх бөгөөд тайланг ил болгоно. Дараа нь олон улсын менежмент, удирдлагын баг сонгон шалгаруулж, нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдүүлнэ.

-Компанийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн 15 жилд “Эрдэнэс Тавантолгой” компани 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонныг борлуулсан. 37 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 10.8 их наяд төгрөгийн татвар хураамжийг төлсөн. Ноогдол ашиг болох 2.2 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгосон. Мөн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар арилждаг болсон. 2023 оны хоёрдугаар сараас 223 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, 34 сая тонн нүүрс арилжаалж, 3.4 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ам нөхцөлтэй гэрээгээр хямд үнэ явдаг байсан бол биржээр арилжаалахад орлого хоёр дахин нэмэгдэж байна. Дараагийн асуудал бол ЭМДС-гийн үйл ажиллагааны шалгалтын дүн. Ажлын хэсгийн шалгалтаар ЭМДС-г "Эмчлэх, эрүүлжүүлэх цаг ирсэн" гэж дүгнэсэн. 2020 онд ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн. Гэвч өр төлбөр дааж давшгүй түвшинд хүрч, дампуурлын ирмэгт тулсан. ЭМД-ын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан бол 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр үүссэн. Харин 2025 онд 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоо бий.


-Өрийн хэмжээ өсөж алдагдалтай ажиллаж байгааг юу гэж дүгнэсэн бэ?
-Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгож байсан гажуудал энэ санд бий болжээ. Хоёрдугаарт, ЭМД-ын Үндэсний зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийж чадаагүй. Жишээ нь, 2024 онд нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтэж, 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Өөр иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэж, 12 сая төгрөгийн шинжилгээ оношилгоо хийлгэсэн байгаа юм. Мөн нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн. Үндсэндээ хяналт тавьж чадаагүй бөгөөд хууль зөрчсөн, хулгай, луйврын асуудал байж магадгүй. Гуравдугаарт, гэрээ хийхэд тоо хэмжээ, төсөв зардлыг тусгаагүй зөрчил илэрсэн. Ямар үйлчилгээг ямар зардлаар үзүүлэхийг заахгүйгээр гэрээ хийчихдэг. Ёроолгүй савнаас хутгаж авч байгаатай адил замбараагүй байдал үүссэн байгаа юм. Дөрөвдүгээрт, хяналтын тогтолцоо алдагдсан. Сар бүр 2.1 сая нэхэмжлэл ирдэг бол нарийвчилсан хяналтыг гурван хувьд нь л хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэл ирснээс 105 мянган зөрчил илэрсэн. Хэрэв 100 хувь хянавал илүү их зөрчил илрэх нь ойлгомжтой. Хуурамч нэхэмжлэл газар авсан. Тавдугаарт, эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангаас мөнгө завших зөрчлүүд газар авчээ. 2023-2025 онд 230 мянган зөрчил илэрсэн. Жишээ нь, хөнгөн өвчтэй хүнийг хүнд гэж оношилж, илүү зардал гаргадаг байна. Энэ нь эмч нарын цалинг нэмэх, салбарын чанарыг сайжруулах боломжийг хаасан. Эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага тооцно. Үр дүнд нь ЭМД-ын сангийн санхүүжилт боломжийн болно. Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоо зөв ч хяналт хийх шаардлагатай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 210 (7707)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 49 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 49 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 49 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27