АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлаас тав хоногийн завсарлага авав

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны танилцуулгуудыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж буйгаа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа.

Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус бүлгийн өчигдрийн буюу ээлжит бус 2025 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлуудыг хийгээгүй байгаа тул бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү хэлэлцэж буй асуудлаар таван өдрийн завсарлага авах санал гаргав.

Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн завсарлага өглөө. Ийнхүү эхний асуудал буюу Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин