Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тайлбар

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ улс төрийн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлээ. Түүний байр сууриас онцлон хүргэж байна. 

-"Оюу толгой"-той холбоотой гүтгэлэг, гадаадын хөлбөмбөгийн багийн төлбөрийн асуудал, Харбинтай холбоотой гэрээ гэх зэрэг нь бүгд худлаа, улс төрийн зохион байгуулалттай дайралт. Намын дотоод сунгаа ингэж улс төржсөнд харамсаж байна. Иргэдээсээ уучлалт гуйж байна. Бид баримт нотолгоотой л ярих ёстой, худлаа зүйлээр хүнийг гүтгэж болохгүй."Оюу толгой"-н гэрээтэй холбоотойгоор Арбитр дээр маргаан гараад, олон хуулийн фирм ажиллаж байгаа. Харин "Монгол хаан" жүжигтэй холбоотой зургийн хувьд, Англи-Монголын дипломат харилцааны 60 жилийн ойн баярын үйл ажиллагааны 126 хуудас тайланд хавсаргасан нэг хуудсыг аваад л, гүтгэчихсэн. "Монгол хаан" руу нэг л ам.доллар орсон нь нотлогдвол би 100 хувь хариуцлага хүлээнэ. Тус жүжгийн залуучууд руу дайрах хэрэггүй, төсвөөс нэг ч төгрөг аваагүй.

-Миний хүү АТГ-т орлогоо тайлагнасан, вэбсайтад нь байгаа. Цүнх, бас нэг бөгжтэй холбоотой асуудал хэтэрхий улс төржсөн. Эдгээр асуудлыг АТГ шалгаж үзээд, худлаа гэдгийг нь нотолсон. "Hero Entertainment" компани намайг улс төрд орохоос өмнө байсан. Өдөр тутмын ажилд нь би оролцдоггүй. Компани хууль ёсны дагуу татвараа өгөөд явдаг. АТГ шалгалтаа үргэлжлүүлж байгаа байх. Би нэг удаа очиж тодруулга өгсөн.

-Харбины хэлэлцээр бол хоёр улсын Засгийн газрын хоорондох гэрээ. Мөнгөн дүнгийн зөрүү гэж гараад байгаа мэдээ огт худал мэдээлэл. Энэ гэрээ нууц биш, мөн хэзээ ч цуцалж, илүү сайжруулах боломжтой. 

-Намын их хурал 11 дүгээр сарын 15-нд болно. Мэдээж өрсөлдөөнөөр хэн нэгэн ялна. Ялагчийг хүлээн зөвшөөрөх л асуудал. Дотоод сунгаандаа төрийн институт, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж, өрсөлдөж болохгүй. Ийм жишиг тогтвол цаашид намуудын дарга нарын өрсөлдөөн бие биеэ яллах зэвсэг болж, ардчилсан зарчим хөндөгдөнө.

-ҮХЦ-ийн шийдвэр парламентын хэд хэдэн эрхэд халдсан. Үүний нэг нь парламентын дотоод процесс бөгөөд энэ нь цэцэд ямар ч хамаагүй. Цаашдаа цэц бүх асуудлыг шийддэг болоод, улс төрийн хувьд парламентынхаа дээр гарчих вий гэсэн болгоомжлол байна. Мөн цаашид парламент Засгийн газарт хариуцлага тооцож чадах уу гэдэг асуудлыг хөндөж байна.

-Ажлаа өгсөн Ерөнхий сайдын хувьд хэлэхэд, "Ер нь ингэж гал барьж, томоохон ажлуудыг бараг яах гэж хийв дээ" гэж бодогддог юм байна. "Зүгээр л байж байдаг байж. Ийм олон хүн гомдоож, улсын төлөө агуулгаар хийсэн зүйлс маань зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу" гэж бодогдох юм. Одоо олон л сайхан залуучууд байна. Гэхдээ нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад, том том сэдвүүдтэй тулж явах хувь хүний хувьд их ядаргаатай юм билээ. Тэгэхээр цаашид ийм хүмүүс гарч ирэхгүй, мохоо болчих вий дээ.

-Намын асуудал дээр ч тэр, "Хэрвээ арван суудал дутуу авчихсан байсан бол манай нам дотор ийм хэмжээний хуваагдал болохгүй. Мөрөөрөө л Ардчилсан намтай хамтраад, хамтарсан Засгийн газраа явуулж л байсан байх" гэж бодогдож байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Ddavaa
Ergetsuulj bodmoor yum shig sanagdvihlaa Yamar ch bol MAN shalgarsan manlai udirdagchgui gedeg ni haragdlaa daa Baidag l neg "guitsetgeh zahiral"- tai nam bolj dee heerhii.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин