ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны шалгалтын дүнг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, тодорхой шийдвэрүүд гаргажээ.  ЭМДС-гийн үйл ажиллагааг шалгах талаар өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр есдүгээр сарын эхээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэхүү шалгалтаар ЭМДС-г эмчлэх, эрүүлжүүлэх цаг ирсэн байна гэдэг нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайлбал, эрх зүйн орчин шинэчлэгдсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөр дааж давшгүй нэмэгдэж, улмаар дампуурлын ирмэгт тулаад байна. ЭМДС 2020 онд 2.6, 2021 онд 264, 2023 онд 218, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр, төлбөр үүссэн. Үүнийг байнга улсын төсвөөс нөхөж, бүрдүүлж төлж яваа. Түүнчлэн, 2025 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 280 тэрбум төгрөгийн өр, төлбөр үүсэх тооцоолол гарч байна. ЭМДС-г өр, төлбөрт баригдаж, үйл ажиллагаа нь доголдоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

  • Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй хэр нь хязгааргүй санхүүжилт олгож байсан гажуудал энэ санд бий болсон.

  • Хоёрдугаарт, ЭМДС-ийн манаач байх ёстой Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Амьгүй албат мануухай мэт ажлаа хийж чадаагүй байна гэж дүгнэсэн. Тухайлбал, 2024 онд зөвхөн нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтэж 118 сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Мөн нэг иргэн 347 удаагийн амбулаторийн үзлэг хийлгэж 12  сая төгрөгийн шинжилгээ, оношилгоо хийлгэсэн байгаа юм. Түүнчлэн, нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн. Үүнд хяналтаа тавьж чадаагүй.

  • Гуравдугаарт, хийдэлтэй гэрээ байгуулдаг тохиолдол хавтгайрсан. 2024 онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа тоо хэмжээ, төсвийн зардлыг тусгаагүй зөрчил илэрсэн.

  • Дөрөвдүгээрт, ЭМДС руу өнгийсөн хулгайг илрүүлэх тогтолцоо алдагдсан. ЭМДЕГ-т хянуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн үнэн, бодит байдлыг хангалттай хянадаггүй, үндсэндээ бараг хянадаггүй. Нийт ирүүлсэн бичгийн гурван хувьд нь хяналт хийдэг.

  • Тавдугаарт, эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж, ЭМДС-г тонох үйл явдал нэлээд газар авсан. Энэ нь 2023-2025 онд нэхэмжлэлийн хяналтаар нийтдээ 230 мянган алдаа, зөрчил илэрснээс харагдаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин