Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /11.05/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудалтай холбогдуулж байнгын хорооны гишүүд дараах байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Нэгдүгээрт, Х.Булгантуяа дарга Дэгийн хуулийг барьж ажиллана. Дэгийн хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр ямар ч маргаан байгаагүй.  Маргаан байгаагүй энэ хуулийг удирдлага болгож хуулийг даргалсныхаа төлөө Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг бол энэ парламентын цаашдын дархлаанд маш ноцтой үр дагавар. Тэгэхээр бид Дэгийн хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэх ёстой байсан юм. Дараа нь Х.Булгантуяа дэд даргын асуудлыг ярих ёстой байсан.Дэгийн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр буюу Үндсэн хууль зөрчсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад Х.Булгантуяа дарга дээр алгасаад энэ асуудлыг шийдэж байгаа нь хардалт төрүүлж байна.Хэн дээр ч ирж болно. Чуулган даргалсан хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Ийм зүйл рүү явлаа. Үндсэн хуулийн Цэцийн эцэслэн шийдэж байгаа шийдвэр хүчингүй болгосугай гэж гардаг. Энд хүчингүй болгох тухай яриагүй шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Бид нар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж болохгүй шүү. Зөв томъёолоорой. Энэ дүгнэлтийг долоо хоногийн дотор шийдэх ёстой байсан. Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гээд байх хэрэгтэй юм уу. Шөнөжингөө алх бариад нүдээд байсан ш дээ. Би эхний өдөр буюу аравдугаар сарын 16-ний өдөр Үндсэн хууль зөрчих гээд байгаа юм байна гэж ойлгоод чуулганд суугаагүй. Ирц нь ч бүрдээгүй. Аравдугаар сарын 17-нд өглөө би хуралдаа ирсэн. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү гээд анхааруулаад байсан, ийм ялтай шүү гэдгийг ч анхааруулсан. Өөрөө ч ярьж л байна лээ. Хэн нэгэн Х.Булгантуяадаа биш ээ, энэ асуудал чинь. Хулгай луйвар чинь гаараад Үндсэн хууль үйлчлэхээ байгаад бусад хууль үйлчлэхээ болиод энэний чинь гор гарч байгаа ш дээ.Баахан нүүрсний хулгайч нар чинь толгой дээр гараад суучихсан. Тэд нарын хань хамсаатан дэмждэг хүмүүс нь нэг талдаа гарчихсан. Арван жил эрх барьсан Ардын намын ялзрал ингэж гарч байгаа. Нүүрсний хулгайч нарын нэг хэсэг болчихоороо толгой дээр гараад яаж ч болно гээд бодчихсон. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин