МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна

2025-11-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын Батсайхан 

Төрийн байгуулалтын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн наймдугаар дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцлээ.   Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт нь  парламентын хүрээнд нэлээд асуудал дагуулж байна.  Учир нь АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэц дүгнэсэн учраас Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татан ёстой хэмээн үзэж, мэдэгдэл гаргасан.  Харин МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцруулна,  УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь нэг асуудалд хоёр шийтгэл оногдуулсан хэрэг болно хэмээн үзэж байна.  Тэгвэл өчигдөр болсон дээрх хоёр байнгын хорооны хуралдааны үеэр маргалдагч талууд  цэцийн дүгнэлтийг мөн л өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тодорхой шийдэлд хүрэлгүй, хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзээд тарсан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15:00 цагт эхэлсэн ч АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.  Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ийм асуудал хэн дээр ч ирж магадгүй болчихлоо

-Х.Булгантуяа дарга Дэгийн хуулийг барьж ажиллана. Дэгийн хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр ямар ч маргаан байгаагүй.  Маргаан байгаагүй энэ хуулийг удирдлага болгож хуулийг даргалсныхаа төлөө Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг бол энэ парламентын цаашдын дархлаанд маш ноцтой үр дагавар. Тэгэхээр бид Дэгийн хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэх ёстой байсан юм. Дараа нь Х.Булгантуяа дэд даргын асуудлыг ярих ёстой байсан. Дэгийн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр буюу Үндсэн хууль зөрчсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад Х.Булгантуяа дарга дээр алгасаад энэ асуудлыг шийдэж байгаа нь хардалт төрүүлж байна. Хэн дээр ч ирж болно. Чуулган даргалсан хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Ийм зүйл рүү явлаа. 

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт хоёр асуудал дээр гарсан байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн бол дараа нь яах ёстой юм, хууль зүйн үр дагавар гарах ёстой. Энэ утгаараа УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд тус тус тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, тус хуулиудын 9.3 болон 9.4-т УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэх мэт бусад албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд, эгүүлэн татах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гээд заасан байгаа. Хэлэлцэхдээ яаж хэлэлцэх вэ гэхээр УИХ хүлээн зөвшөөрвөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гарсан шийдвэр, дүгнэлтэд үндэслээд УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж маш тодорхой заасан. Харин Цэцийн дүгнэлтэд, энэ гарч байгаа дүгнэлтэд үндэслэн ямар нэг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хуулиараа хэлэлцэхгүй. УИХ-ын дэд даргыг тухайн бүлэг нь огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Үүнийг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын дэд даргыг эгүүлэн татах эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ. 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн шийдвэр улс төрийн захиалгатай байсан

-Эрх баригчид талцлаасаа болж анхаарал нь сулраад, сөрөг хүчин эрх баригчдын дотоод асуудал гэж анхаарал нь сулраад парламент бүхэлдээ сонор сэрэмжээ алдсан байх үед Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр илт улс төрийн захиалгат гэдэг нь маш ойлгомжтой. Гурав хоногийн дотор цэрэг хөдөлгөх онц байдлын дэгээр шийдсэн. Тиймээс энэ асуудлыг нухацтай ярихгүй бол Цэц дараа нь ямар, ямар шийдвэр гаргахыг парламент анхааралдаа авах ёстой. Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн үү гэдгийг л хянадаг. Түүнээс биш парламентын гал тогоонд орж ирээд саналын томьёоллыг зааж өгөөд ингэж санал хураахгүй бол эгүүлэн татна гэдэг асуудал ярьдаг байгууллага биш. Үүнийг бид засахгүй бол цаашдаа парламент утгаа алдана. Цаашдаа парламент дээр биш Цэцийн есөн гишүүнтэй учраа олчихвол Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй жишиг рүү явна. Дээрээс нь энэ дүгнэлт өөрөө хурал удирдсаны төлөө, хурал удирдсан арга барил зарим хүмүүст таалагдахгүйн төлөө эгүүлэн татъя гэж байна. Хурал удирдаж байгаад эгүүлэн татагдчихдаг бол ард түмний мандат яах вэ. Ажлын хэсэг байгуулаад галтай сэдэв бариад авбал эгүүлэн татагдчихвал яах вэ. Энэ бол хуулийн хонгилоо яах вэ гэж байж Цэцийн хонгилтой нүүр тулна шүү.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хулгай луйвар чинь гаараад Үндсэн хууль үйлчлэхээ болилоо

-Бид нар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж болохгүй шүү. Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гээд байх хэрэгтэй юм уу. Шөнөжингөө алх бариад нүдээд байсан ш дээ. Би эхний өдөр буюу аравдугаар сарын 16-ний өдөр Үндсэн хууль зөрчих гээд байгаа юм байна гэж ойлгоод чуулганд суугаагүй. Ирц нь ч бүрдээгүй. Аравдугаар сарын 17-нд өглөө би хуралдаа ирсэн. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү гээд анхааруулаад байсан, ийм ялтай шүү гэдгийг ч анхааруулсан. Өөрөө ч ярьж л байна лээ. Хэн нэгэн Х.Булгантуяадаа биш ээ, энэ асуудал чинь. Хулгай луйвар чинь гаараад Үндсэн хууль үйлчлэхээ байгаад бусад хууль үйлчлэхээ болиод энэний чинь гор гарч байгаа ш дээ.Баахан нүүрсний хулгайч нар чинь толгой дээр гараад суучихсан. Тэд нарын хань хамсаатан дэмждэг хүмүүс нь нэг талдаа гарчихсан. Арван жил эрх барьсан Ардын намын ялзрал ингэж гарч байгаа. Та хэд хулгай луйвраа дотроо тохироод явна гэж байхгүй, бид нар зөвшөөрөхгүй, Монголын ард түмэн зөвшөөрөхгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 210 (7707)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 48 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 48 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27