Экологийн боловсрол олгох явуулын мэдээллийн төв нээгдлээ

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Алс баруун хязгаараас эхлээд эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд, багш нар, мэргэжилтнүүд тогтвортой хөгжлийн бодлогыг түгээх нэг зорилго, нэг сэтгэлээр нэгдэж танхимд цугларчээ. Уг төсөлд оролцогч байгууллагууд хийж бүтээсэн ажлаа дүгнэж хэлэлцсэн “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга түншлэл-2022” үндэсний чуулга уулзалтын нээлт Орхон  аймагт боллоо. Уулзалтад “Тогтвортой  хөгжлийн боловсрол-II” төсөл амжилттай хэрэгжиж буй нийслэлийн хоёр дүүрэг болон Архангай, Булган, Орхон,  Ховд,  Хөвсгөл, Хэнтий аймгийн нийт 30 сургуулийн төлөөлөл оролцсон юм.
Мөн “Тогтвортой  хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, БСҮХ,  БОМСТ,  МУБИС, МХЕГ, БҮТ,  Швейцарын хөгжлийн агенлаг, МҮОНРТ, “Амгалан дэлхий” ТББ, төслийн орон нутгийн зөвлөн зохицуулах багийн гишүүд хамрагдлаа. Чуулганаар БШУЯ “Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол” сэдвээр  үндсэн илтгэл тавьж,  оролцогч байгууллагууд  төслийн ололт амжилт шийдлийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт нийгэмд чиглэсэн тэгш хүртээмжтэй боловсролыг хамтдаа хэрхэн бүтээх вэ сэдвийн хүрээнд ярилцсан юм. Энэ үеэр БШУЯ-ны мэргэжилтэн Б.Мянган “Одоогийн боловсролд суралцагч юуг, хэрхэн сурах вэ гэдэг байсан бол, ирээдүйд би юуны тулд сурах вэ гэсэн чиг баримжаатай болно. Өөрөөр хэлбэл, миний сурсан зүйл ирээдүйд ямар хэрэг болох вэ, нийгэмд ямар ач тус өгөх  гэдэгт чиглэж  сурна гэсэн үг. Харин багшийн хувьд боловсролыг тэгш хүртээх, ялгаатай хэрэгцээг ойлгох, туслахад чиглэсэн арга зүйтэй, чадвартай, сэтгэлзүйн бэлтгэлтэй багш нарыг бэлтгэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг зөвхөн тоо  тоолох, унших, бичихэд бэлдэж байна. Гэтэл ирээдүйн боловсролд эдгээр хүүхдэд нийгэмших чадварыг яаж суулгах вэ гэдэг илүү чухал болоод байна. Учир нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтыг  биелүүлэх суурь цөм хэсэг юм” гэлээ. Тогтвортой хөгжлийн төсөл хэрэгжиж буй загвар 30 сургууль Швейцарын хөгжлийн агентлагаас  авсан санхүүжилт, БШУЯ, БОАЖЯ-ны дэмжлэгийн хүрээнд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс жижиг төсөл бичиж амжилттай хэрэгжүүлсэн нь үр өгөөжтэй байлаа. Тиймээс Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжилтийг үр дүнтэй зарцуулсан  хэмээн үзэж, төслийг нэг жилээр сунгахаар болсон юм.

20 ОРЧИМ ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭЖЭЭ

Орхон аймагт чуулганы үеэр байгаль орчны явуулын мэдээллийн анхны загвар төвийн нээлт болсон юм. Уг төвийг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр нээж,  шаардлагатай тоног төхөөрөмж, багажаар хангасан байв. Төвийг байгуулснаар тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгож, тогтвортой хөгжлийг түгээх, ирээдүйг бүтээх суурь болж байгаа юм. Байгаль орчны явуулын мэдээллийн төв нь орчин үеийн техник технологийг ашиглан виртуал болон бодит мэдээллийн орчинд тулгуурлаж тогтвортой боловсролыг олгох аж.  Бодит мэдээллийн орчин гэдэгт хөрс, усны судалгааны багажууд, томруулагч шил, амьтны хөлийн мөрийг тодорхойлох хэв зэрэг багаж багтжээ. Ингэснээр хүүхдүүд өөрсдөө хөрс, усны PH чанарыг тодорхойлох боломжтой. Мөн гөрөөс, чоно, үнэг гэсэн 10 гаруй төрлийн амьтдын хөлийн ул мөрийг тодорхойлох хэв, томруулагч шил, хөрсний судалгаанд ашиглах жижиг жин гэсэн төрөл бүрийн танин мэдэхүйн ач холбогдол, мэдлэг олгох багажтай болжээ. Түүнчлэн хэрхэн багажаа ашиглах, судалгаа хийх гэсэн мэдээлэл бүхий 20 орчим гарын авлага бэлтгэсэн байна. 

МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТҮГЭЭНЭ 

Мөн байгаль орчны явуулын мэдээллийн төв нь орчин үеийн техник технологид суурилж, мэдээллийг цахим буюу виртуал хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэх аж. Үүний хүрээнд Орхон аймгийн  эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван чиглэлээр зураг болон бусад бичгэн мэдээллийг оруулжээ. Мөн аймгийнхаа 3D газрын зургийн  загварчлалыг хийж, цэгүүдэд  бичлэг хэлбэрээр  мэдээллийг холбосон байна. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн ач холбогдол өгөх онцлогтой аж. Мөн эдгээр мэдээллийг нь “medlee.mn”, болон бусад ЕБС-уудын хамгийн өргөн хэрэглэгддэг сайтад тавих боломжтой юм байна. Түүнчлэн амьтдын хөлийн мөрийг таних хэвэн дээр  QR код байршуулах аж. Ингэснээр тухайн нэр төрлийн амьтад хаагуур нутаглаж байгаа, хичнээн тоо толгой байна гэсэн мэдээллийг харах боломжтой. Хөрс, ус, биологийн төрөл зүйлийн судалгаануудыг газар дээр нь бодитоор хийх боломжтой уг явуулын мэдээллийн төвийн зорилтот хэрэглэгч нь цэцэрлэгийн хүүхдүүд, ЕБС-ийн сурагчид, залуус юм. Мөн бодит сургалтын орчны үндсэн агуулга нь  1-2 жилдээ өөрчлөгдөж байх ёстойг “Тогтвортой  хөгжлийн боловсрол-II” төслийн  орон нутаг дахь хэрэгжүүлэгч  байгууллага  байгаль орчны  мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал  Э.Шинэцэцэг хэлж байв. Тэрбээр “Энэ жил ус, хөрсний судалгаа гэсэн сэдвийн хүрээнд байгаль орчны явуулын мэдээлэл сургалтын төв ажиллана. Бид тухайн хөрсний шинж чанар ямар байгааг мэдэхгүйгээр мод тарихыг ярьдаг. Усаа таньж мэдэхгүйгээр эрүүл орчинд амьдрахыг ярьдаг шүү дээ. Тиймээс тухайн орон нутгийн усны асуудал ямар байна вэ.  Хөрс нь ямар бүтэцтэй гэдгийг мэдэх боломжтой судалгааны эхний хэрэглэгдэх багаж хэрэгслүүд байгаа гэсэн үг” гэлээ. Энэ үеэр БОАЖЯ-ны Хэлтсийн дарга Ц.УранчимэгТогтвортой  хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд нийгэмд, байгаль орчинд, боловсролд ээлтэй хүртээмжтэй олон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь байгаль орчны боловсролыг түгээх явуулын мэдээллийн төвийн төсөл юм. Төслийн санхүүжилтийг Швейцарын хөгжлийн агентлаг болон Орхон аймаг орон нутгийн төсвөөсөө шийвэрлэсэн. БОАЖЯ-ны зүгээс хөтөлбөр боловсруулж баталж өгсөн” гэлээ.

Байгаль орчны мэдээлэл сургалтын төв Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд суурин ажилладаг. Харин Орхон аймгийн тухайд явуулын гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн тус аймагт тогтвортой хөгжлийн боловсрол төсөлд хамрагдсан дөрвөн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургууль нь олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж, тодорхой шалгуурын дагуу, хүрэл, мөнгөн гэрэгэ авснаараа онцлог аж. Тиймээс  эдгээр сургуулийн үйл ажиллагаанд түшиглэж,  мэдээллийн явуулын төвийг  ажиллуулах боломжтой гэж харж байгаа талаар Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Одончимэг хэллээ. 

ЯВУУЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЬ 30 МЯНГА ОРЧИМ ХҮҮХДЭД ХҮРНЭ

Орхон аймаг нь 110 мянга гаруй хүн амтай бөгөөд 26 сургууль, 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр боловсролын байгууллагад 30 мянга орчим хүүхэд сурдаг байна. Есдүгээр сараас сургууль бүр дээр хуваарь гаргаад тогтвортой хөгжлийн боловсрол, экологийн боловсрол олгох, сургалт мэдээлэл судалгааны ажлыг БШУЯ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь аймгийн хүн амын гуравны нэгд хүрч мэдээлэл олгох боломж бүрдэхийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Мөн аймгийнхаа аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ багуудаар дамжуулж, байгаль орчин,  тогтвортой хөгжлийн бодлого, экологийн боловсрол олгохоор төлөвлөжээ.
Түүнчлэн явуулын мэдээлэл сургалтын төвтэй болсноор байгалийн нөөц баялгийг ашигладаг том үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд,  ямар нэгэн байдлаар  байгальд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрүүдэд байгаль орчин аялал жуулчлалын чиглэлийн мэдээлэл бэлтгэх цуврал арга хэмжээг зохион байгуулах аж.  
Тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Одончимэг  “Орхон аймгийн хувьд газар нутгийн  хэмжээ бага, хүн ам их төвлөрсөн, байгаль орчин, ус хөрс агаарын бохирдол сөрөг нөлөөлөл ихтэй. Жил бүр аймгийн хэмжээнд  газар усны тоо бүртгэлийг зохион байгуулдаг. Нийтдээ  600 гаруй  уст цэгийг тоолдог. Худаг, услалтын систем цэвэрлэх байгууламж, хяналтын цооногийн талаарх өөрчлөлт, төлөв байдлыг нь тодорхойлж, аймгийн нэгдсэн мэдээллийн санд оруулдаг. Орхон аймаг 10 жижиг гол, 40 булагтай. 600 гаруй уст цэгийн 500 гаруй нь гүний худгууд бий. Айл болгон  нүхэн жорлон, муу усны цооногтой учраас хөрсөөр дамжиж олон төрлийн бохирдол үүсэж байна. Энэ нь  иргэдийн төдийгүй эдийн засгийн  эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлж байгаа учраас  шинээр худаг гаргах асуудлыг, хязгаарлах бодлого барьж ажиллаж байгаа” гэлээ. Байгаль орчны явуулын мэдээллийн  төв  нь хүүхэд багачуудад багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, таньж мэдэх, байгалийн нөөц баялгийг зөв ашиглах, дадлыг суулгах зорилготой. Цаашлаад иргэдийг экологийн мэдээллээр хангах нь сайшаалтай санагдлаа. Эх дэлхийгээ хайрлах сэтгэл, экологийн боловсролтой ирээдүйг цогцлоож буй нь Монгол улс тогтвортой, ногоон хөгжилтэй  болохын гүүр билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Өчигдөр 07 цаг 02 мин
УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

Уржигдар 14 цаг 03 мин
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

Уржигдар 06 цаг 00 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

2026-06-25
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

2026-06-25
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

2026-06-25
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

2026-06-25
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

2026-06-25
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

2026-06-25