Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

2026-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх сарын 1-нээс эхлэн скүүтэр, сурроныг унаж хөдөлгөөнд оролцохдоо автозамын зөвхөн баруун хөвөөгөөр зорчихоор боллоо. Уг хуулийн төслийг эцэслэн баталсан талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэл хийлээ. Тэрээр "Цахилгаан тээврийн хэрэгсэл Монгол Улс төдийгүй олон улсад хурдацтай хөгжиж, өргөн хүрээг хамарч байгаа. Энэхүү хуулийг боловсруулах явцад Казакстан, Сингапур, Англи, Өмнөд Солонгос болон Австрали зэрэг улсуудад суррон, скүүтэрийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцуулдаг талаар судалгаанд хамруулж авч ажилласан. Харин сүүлд судалгаанд хамрагдсан улсын нэг Казакстан улс байсан. Тухайн улсын хууль нь бидний хэрэгжүүлж буй хуультай хэрхэн уялдаа хамааралтай байгааг харьцуулж хэрэгжүүлсэн. Нөгөөтэйгүүр, уг хуулийг иргэд хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-өөс нэгдсэн мэдээлэл авахад 221 иргэн гэмтсэн албан мэдээллийг өглөө. Осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаагаас харахад суррон, скүүтэр явган зорчигчийн замаар хөдөлгөөнд оролцох ёсгүй гэдгийг статистик баталж байгаа юм. Уг хуулиар дамжуулан скүүтэр, сурроныг мопедын ангилалд оруулсан учир зөвхөн дугуйн замаар явна. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын зорчих эгнээний баруун хөвөөгөөр хөдөлгөөнд оролцоно гэж тусгаж өгсөн.Нэг үгээр хэлбэл, мопедын ангилалд орсон учраас ирэх сарын 1-нээс хууль бүрэн хэрэгжинэ. Нийслэлд стандарт бүрэн хангасан зориулалтын унадаг дугуйн зам хангалтгүй байна. Үүнээс үзэхэд, дугуйн зам дээр ач холбогдол өгөхөөс гадна ирээдүйн хөгжлийг давхар тооцоолж ажиллаагүй иржээ. Уг хуулийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва хариуцах юм. Харин хууль санаачлагчийн зүгээс стандартад хангасан унадаг дугуйн замын төсвийг төсөвт тусгаж өгөх тал дээр ажиллана гэдгийг хэлмээр байна. Замын хөдөлгөөний шинэчилсэн хуульд зааснаар суррон, скүүтэрийг 18 насанд хүрсэн иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох юм. Хэрэв хуульд заасан насны хязгаараас доош насны хүүхдүүд хэрэглэсэн нөхцөлд Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага оногдуулахаар болсон. Мөн тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг эхэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуультай болж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Enhtaivnii urgen cheleend avtosnii egnee uchraas duguin zamaar(Er ni Dugui zamtai gazar) duguin zamaar zorchuulval zugeer deeDugui zamiin temdeglegeeg saijruulahheregtei Mun duguin zam deeguur tamhi tataad ursaa uhaad yaaj baigaad skutert shurguulbelhen heriutsah because? Avtomashin zorchoogui bol yavgan hunii zam gej oilgodog ni niisleliin soyoliin bish shuu dee Shine chuluun zam deer duguin zamii temdeglegeeg hiih heregtei
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин