Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т. Батцэцэг

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан “Монголын нүүдэлчдийн хууль цааз: Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Уг хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) болон Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгууллаа. Хурлын гол зорилго нь нүүдэлчдийн хууль цаазын түүхэн бодлого, ял шийтгэлийн арга хэлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, түүхийн холбогдох эх сурвалжуудыг судалгааны эргэлтэд оруулахад чиглэжээ.

ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б. Нямгомбо хэлэхдээ,         "Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн түүхт ой ирэх долоодугаар сард тохиож байгаа юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь ойн хүрээнд зохион байгуулж буй хамгийн томоохон, ач холбогдолтой ажлуудын нэг юм. Манай байгууллагын түүхийн хувьд тодорхойгүй, нарийвчлан судлах шаардлагатай асуудлууд олон байдаг нь уг хурлыг зохион байгуулах гол шалтгаан болсон" хэмээн онцоллоо.

Глобал удирдагч их сургуулийн багш Г. Эрхэмбаяр хурлын үеэр ХVII зууны хууль цаазын судалгаагаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Мөн тэрээр хэлэхдээ, "Манай улсад 1921 оноос өмнөх үеийн хууль цаазын судалгаа хөгжлийнхөө эхэн болон дунд шатанд явж байна. Энэ чиглэлээр дагнасан судлаачдын тоо арав хүрэхгүй байгаа ч хуулийн чиглэлээр сургалт явуулдаг 30 гаруй их, дээд сургуульд Монголын эрх зүйн түүхийн хичээл идэвхтэй ордог. Түүхч, эх бичгийн эрдэмтэд шүүхийн шийдвэр, ялын тогтолцоотой холбоотой илтгэлүүдийг анх удаа тусгайлан ялгаж, дагнан судалж байгаа нь энэ хурлын гол онцлог юм. Түүхэнд шүүхийн тогтолцоо ямар түвшинд байсан, ялыг хэн эдэлж байсан, үндсэн болон нэмэгдэл ялын ялгаа, гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс шалтгаалж ямар ял оноодог байсныг тодруулж байгаа нь маш сонирхолтой судалгаа болж байна" гэлээ. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид Монголын эрх зүйн түүх болон түүхэн эх сурвалжуудыг гүнзгийрүүлэн судлах энэхүү санаачилгыг маш талархууштай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин