Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших
Ч.Бямбаа 

Үйлчилгээний стандартаа баримталж, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэн, олон мянган ажлын байрыг тогтвортой хадгалж, татвараа төлж байгаа нийтийн аж ахуйн салбарынхан, үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг. Иймээс иргэдийг албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэх, ажлын байрыг нь албажуулах, нийгмийн баталгааг нь хангах цогц ажил хийнэ гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ. 2010 оноос хойш улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бус албан бус хөдөлмөр эрхлэлт 40 хувиар өсөж 215 мянга, Улаанбаатар хотод 80 хувиар өсөж 124 мянгад хүрчээ.

Салбарын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.

Цаашид:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөх,
  • 5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийн 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлөх,
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулах,
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох,
  • Ажил хийж байгаа оюутан, суралцагчид, тэднийг ажиллуулж байгаа бизнес эрхлэгчдийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Хос шагай” салоны захирал, Дэлхийн цомын аварга, Ази, Европ тивийн аварга, мастер үсчин Н. Алтаншагайд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

    Мөн нэр бүхий үсчин, гоо засалчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15