УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

2026-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Татварын үл маргах журмаар татварын данс хаагаад орлого татан төвлөрүүлдгийг 80 хувь болгож оруулж ирснийг, ажилчдын цалин нийгмийн даатгалтай холбоотой зардлыг нь ядаж үлдээх гэдэг байдлаар 70 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжиж өгөхийг хүсч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: –Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль гэж бодож байна. Татварын алба татвараа бүрдүүлэхийн төлөө данс хаадаг, татварын орлогын төлөө цаг наргүй ажиллаж байдаг. Гэхдээ нэг зүйл үүн дээр дутуу харагдаад байгаа. Үндэстэн дамнасан технологийн компаниудын дижитал үйлчилгээний татварын асуудлыг хэзээ оруулж ирэх юм бэ? Дэлхий даяар дижитал үйлчилгээний татварыг яах вэ гэдэг дээр бүгд шийдэл гаргаад явж байна. Монгол Улсад контент үйлдвэрлэж байгаа, дижитал үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд орлогынхоо татварыг өгөөд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл үндэстэн дамнасан компаниудын асуудлыг цаашдаа татварын бодлого яаж авч явах юм бэ? Иргэдээс зар сурталчилгааны шинжтэй, үйл ажиллагааны шинжтэй маш олон орлогыг татаж авдаг. Бид Монголбанкин дээрээс сар болгоны үндэстэн дамнасан технологийн компаниудын монголоос гарч байгаа долларыг харж байгаа. Гэтэл энэ орлогын татварт бүртгэгддэггүй. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: –Ц.Баатархүү гишүүн маш зөв асуудлыг хөндөж байна. Бид энэ хуулийг батлагдсаны дараа УИХ-ын тогтоолыг гаргана. УИХ-ын тогтоол дээр төсөв өргөн барихдаа энэ асуудлыг хөндөж өргөн барих ёстой гэдэг байдлаар тогтоолд оруулъя" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
иргэн
Оросын нөлөө гэж харж байна, өнөөдөр орос монголын хамтарсан төмөр замын байгууллага ямар ч татвар төлдөггүй, оросоос бусад гадаадын хөрөнгө оруулагчдаас улам их татвар авч шахан гаргах гэсэн бодлого гэж харж байна, шахаж гаргаад татвар төлдөггүй дан ганц оросууд манайд үлдэх үү??
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин