О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

2026-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудал болон татварын шинэчлэлийн бодлогын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр ирэх даваа гарагт АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан нам эрх баригчдад шаардлага тавих үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газарт хямдхан үнэлэгдэх ёстой вэ гэдэг асуудал үүний цаана байгаа. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэсэн учраас өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.

Энэ асуудлаас гадна нэмэлт хоёр үндэслэл хэлье. МАН-ынхан өөрсдөө өдөр тутам гарч биеэ уудалж байсан асар том авлигын асуудал хаачив. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа тохироод зогсож байгаа байдал нь энэ үү. 110 сая ам.долларын эзэн биетэй хулгай, Бортээгийн нүүрсний орд гэж асар том мөнгөн дүнтэй хулгай, 20 сая ам.доллар бүхий мөнгөн баримттай хулгай хаачсан бэ.  Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учралын авлигатай тэмцэх хоосон амлалт сүржин амлалт болоод дуусаж байгаа нь хариуцлага тооцох гол үндэслэлийн нэг. Бүлгийн 100 хувийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин