“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

59 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцсэн ч АН-ын бүлэг нэр дэвшигчдийг дахин сайн нягтлах ёстой хэмээн тав хоногийн завсарлага авлаа. Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Ариунболд, Дээд шүүхээс Д.Мөнхзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ЦЕГ-ын дарга генерал Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн билээ.  Үргэлжлүүүлэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

 УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуультай олон эрх зүйн асуудлуудыг дотоодын хууль тогтоомжтой холиод, Хөрөнгө оруулалт гэдэг нэр томьёонд бүгдийг чихсэн байна. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Арбитрын тухай хуульд орж буй өөрчлөлт орох ёсгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нэрийг аль утгаар нь ойлгох вэ. Олон улсын арбитрын шүүх дээр очихоор бүх нэр томьёог тайлбарлаад явна нэр томьёо байх уу гэдэг сайн ярилцаад, засаад явах ёстой. Хоёрдугаарт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирж буй гомдол маргааны гол төрөл шүүх дээр байна. Шүүхийн шийдвэрүүд нь биелдэггүй гомдлууд байна. Тэгэхээр шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн шинэчлэлээр гол суурь асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн зөвшөөрлийн тоог цөөлөхөөс гадна бизнес эрхлэгчдийг хууль шүүх, татварын байгууллагаар айлгаж, дарамталж байгаад өрсөлдөөнийг нь хаадаг, давуу байдал бий болгодог асуудлуудаар ямар судалгаа хийгдсэн бэ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам зургаан сарын турш хөрөнгө оруулагчдын гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хөрөнгө оруулагчдаас Нийт 145 гомдол хүлээж авсны төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 81, гэрээний харилцаатай холбоотой 22, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17, татварын маргаан 13, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой 12 гомдол ирсэн. Ирсэн гомдлууд дээр ажилласан. Үр дүнд нь хамгийн эхэнд бизнесийн эрх чөлөөг баталгаажуулах суурь хуультай болох ёстой. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин эрс муудсан гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалт болон зөвшөөрөлтэй холбоотой 97 хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барилаа. АН Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл мэдүүлсэн. Таны гаргасан саналыг нэгтгээд, УИХ-аас Ажлын хэсэг гарган, хамтран боловсруулаад явах боломжтой.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Би өөрөө олон улсын арбитрч байсан. Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн явдаг байсан. Тэгэхээр энэ үг, үсэг чинь олон улсад очоод яаж тайлбарлагдах вэ гэдэг нь санаа зовоогоод байна. Цагдаа прокурор, дарамталдаг талаар бодит судалгаа байна.

Ж.Энхбаяр:

-Төрийн байгууллагууд нэг зүйл хавтгайрсан байна. Зөвшөөрлийг цуцаллаа гэхээр заавал бүртгүүл гэдэг. Нийт 267 шаардлага байна. Дүгнэлт гэхэд 232 байна. Үүнийг заавал гэрчилгээжүүлнэ гэхээр 132 байна. Магадлан итгэмжлэл 30, гэрчилгээ ес гэх мэт. Энэ бүрийг арилгая гэж байгаа юм.  Бизнес эрхэлж байгаад гэмт хэрэгтэн болох тохиолдолд олон байгаа. Энэ байдлыг хөрөнгө оруулалтын маргаан таслах бүтцээр шийдвэрлэх боломжтой. Өөр хоёр байдлын ялгаж салгахгүй бол Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлсэн олон тохиолдол байна. Бид одоогийн Эрүү, зөрчлийн хуулиар шийдэгдэх тохиолдол зөндөө. Тусад нь бодлого оруулж ирэх боломжтой.  

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Бизнесийн эрх эрх чөлөө гэдэг нэрэн дор яагаад оруулж байгаа вэ. Яагаад агуулгын хүрээнд хэлбэр тал руу явуулж байна вэ. Хуулийн үзэл баримтлал тайлбар өгөөч.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

 -Эдийн засгийн ухаан хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээ хангах ойлголт. Бизнесийн эрх чөлөөний гэж үзэх нь зохистой гэж үзсэн. Монгол Улсын 35 жилийн орчин үнэлгээ хийгээд, бизнесийн эрхийг хангах, өмчийн халдашгүй дархан байдал, төрийн бизнес дэх оролцоо гэх мэт. Энэ нь илүү үр дүнтэй.

Шадар сайд Т.Доржханд: 

-Эдийн засгийн өөрөө нийгмийн харилцаа. Харин бизнесийн харилцаа тусдаа. Өнөөдрийн гол зовлон бол төрийн оролцоо маш өндөр байгаа. Ерөнхий байдлаар бус тодорхой шалтгаанаа зохицуулах хууль бичье. Тодорхой юм гэдэг нь ерөөсөө л төрийн оролцоог хумих. Төрийн эрх мэдлийг боломжит бага хэмжээнд аваачиж, нөгөө талд нь бизнесүүд боломж олгоё гэж байгаа.

 

“Хүний эрхийн эрсдэлт бүлэгт цэргийн ангиудыг оруулж байгаа”

 

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэг явуулж байна. Хууль санаалагчдыг төлөөлөн С.Одонтуяа танилцуулга хийв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

-Хүний эрхийн асуудал олон хуулийн салаа мөчирт зөрчигдөж байна. Сүүлийн 25 жилийн дүн мэдээ авсан. Цэргүүдийн дунд амиа хорлолт тэргүүлж байна. Хамтран амьдрагч, эсвэл найз охиноосоо салсан гэдэг үндэслэл байсан. Хоёрдугаарт, бусдын биед халдаж хохироосон шалтгаан маш жижиг үл ойлголцол, соёлын буруугаас болсон. Үүнд дүгнэлт хийгээд үзэхээр бусдыг хохироосон хүмүүс хүний суурь мэдлэг муутай гэдэг нь харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Эрсдэлтэй бүлэгт Хүний эрхийн комиссын хуульд үндсэн ажиллагаа хүн өөрийн хүсэлтээр гарч болохгүй бүх газарт гэж байгаа. Хорих анги, байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, асрамж гээд хүн өөрийн хүсэлтээр гарч болохгүй бүх газар хуульд байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд бүх газар гэдэгт цэргийн байгууллага ордоггүй байсан. Шалтгаан нь төрийн болон албаны нууцын холбоотой байх бодсон. Тиймээс нэмээд цэргийн албан хаагчдад сургалт сурталчилгаа соён гэгээрүүлэх ажил хийе гэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

 -Монгол Улсад эрх зөрчигдөх асуудал хавтгайрлаа. Монгол Улсад хүний эрхийн манаач нь болсон ХЭҮК-ын ажил тааруухан байна. Нийгэмд гарч буй зөрчил болохгүй бүтэхгүй зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид гарган ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд ХЭҮК үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Үйл ажиллагаандаа сэтгэл гаргаагүй, эс үйлдэхүй нь илэрч байна. Асуудал гарахаар биеэ өмөөрөх, хаацайлах маягтай. УИХ-ын дарга С.Бямбацогт үүнд анхаардаг баймаар байна. Цаашид комиссын хуулийг сууриар өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага байна. Хууль санаачлагч С.Одонтуяа комиссын хуулийг шинэчлэл бодол байсан уу.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-ХЭҮК УИХ-д нэг тайлан, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх гэдэг бас нэг тусдаа тайлан байгаа. Энэ хоёрыг нэг байгууллагын малгай дор ойлгоод байдаг. Гэтэл энэ хоёр бие даасан, хараат бус байх ёстой. Яагаад хараат бус байх ёстой вэ гэхээр эрүүдэн шүүлт дандаа ардаа захиалгатай, ардаа том даргын захиалгаар эрүүдэн шүүдэг. Тэгэхээр улс төрөөс хараат байх ёстой. Энэ хоёр байгууллагын хооронд зөрчил гараад байдаг. Би өнгөрсөн парламентын үед хоёр байгууллагын улдааг хангах хуулийн төсөл санаачилсан асуудал шийдэгдээгүй. УИХ энэ хоёр байгууллагын хараат бус байдлыг нэг мөр шийдэх ёстой юм билээ. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллага одоогоор найман хүнтэй ажилладаг.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

- Ер нь бид бүхэн хугацаат цэргийн албан хаагчидтай асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Тиймээс ХЭҮК-той хамтран 1100 гаруй албан хаагчийг сургалт зохион байгуулж, батламж авсан 78 албан хаагч бэлтгэсэн. Сэтгэл зүйчдийн хөдөлгөөнт баг ажиллуулдаг болсон гээд өнгөрсөн хугацаанд ажил хийж байна. Цэргийн анги салбарыг долоон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөгөө талаар хүүхдийн хүмүүжлийг анхаарахаар Боловсролтой хамтраад зохион байгуулалт хийж байна.й

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 111 (7853)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

59 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

17 цаг 44 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Өчигдөр 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Уржигдар 17 цаг 18 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Уржигдар 16 цаг 25 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Уржигдар 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

2026-06-09