Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

2026-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тэтгэврийн шударга тогтолцоог бий болгож, тодорхой шинэчлэл хийхээр болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Манай улсад 10 хүн тутмын зургаа нь бага тэтгэвэртэй, гурван тэтгэвэр авагчийн нэг нь 25 ба түүнээс дээш жил ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 5.8 их наяд төгрөгийг тэтгэвэр зарцуулсан ч иргэдийн сэтгэл ханамж тийм ч сайн байсангүй. Бага төлсөн нь илүү, илүү төлсөн нь бага гэсэн зарчмаар явж ирлээ. Монголчуудын дундаж наслалт 20 жилийн дотор 7.2 жилээр уртассан байна. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоогоор хоёр даатгуулагч нэг хүний тэтгэвэр төлж байна. 2050 он гэхэд 1:1 буюу нэг даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн төлбөрийг төлдөг болохоор тэтгэвэр амьдралд хүрэлцдэггүй асуудал улам нэмэгдэнэ. Тэтгэвэр тавихын тулд энэ онд зургаан их наяд, ирэх онд долоон их наяд төгрөгийг төсөвт тавихаар байна. Жил ирэх тусам орлого, зарлагын алдагдал улам өсөж, 2050 он гэхэд тэтгэвэр тавихад 40 их наяд төгрөг хэрэгтэй болно. Бид тэтгэврээ тавьж чадахгүйд хүрнэ. Иймээс Нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой дараах шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.

Нэгдүгээрт, бага орлоготой тэтгэвэр авагчийн нийгмийн хамгааллын том баталгаа бол баталгаат тэтгэвэр. Манай улсад нийт 504 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээр хүмүүст 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Энэ нь хэр олон жил шимтгэл төлснөөс шалтгаалан шатлалтайгаар үнэ тогтоно. Тухайлбал, 10 жил ажиллаж 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 150 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр авна. Нэг сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 140 мянган төгрөг авна.

Хоёрдугаарт, 2013 оноос өмнөх тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар 1.4 сая байсныг 2018 оноос 2.4 сая болгосон. Энэхүү зөрүүг арилгаж 1.4 саяас бодож байсан иргэдийн тэтгэврийг 2.4 саяас дахин бодно. Ийм зөрүүтэй тэтгэвэр тогтоолгосон 141 мянган хүн байгаа. Үүнийг арилгаж байж шинэчлэл хийнэ.

Гуравдугаарт, 25-аас дээш жил илүү ажиллабал тэтгэвэр бодохдоо 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг хоёр хувь болгож байна. Мөн 35 жил ажилласан бол цалингийн 67 хувиар боддог байсныг 72.5 хувь болгоно. Энэ нь ахмад настанг ажлын байртай болгоход хөшүүрэг болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд төлсөн шимтгэлийн хэмжээ хугацаанаас хамаарч тэтгэврийг тогтоож шинэчилнэ.  Жишээлбэл, нэг эмэгтэй 60 настайдаа тэтгэвэр гарахыг хүсвэл хойшлуулсан жил бүр дөрвөн хувь нэмнэ.

Түүнчлэн 1960 оноос хойш төрсөн ахмадуудад нэрийн данс үүсгэсэн байсныг болиулна. Мөн цалингаас тогтоогдсон тэтгэвэр илүү ашигтай учраас хагас хуримтлалыг санал болгоно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 110 (7852)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

49 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 33 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 36 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15