Б.Алтанбагана: Цагдаа сэтгэлзүйч шиг байх хэрэгтэй

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг хүчнийхэн бол цагдаагийн байгууллага юм. Энэ удаагийн Монгол Улсын төлөө буландаа цагдаагийн байгууллагаас гавьяаны амралтаа авсан цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг урилаа.

БЛИЦ:

Овог: Бадарч

Нэр: Алтанбагана

Төрсөн он: 1972 оны хоёрдугаар сар

Шагнал: 1994 оны батлагдсан хуулиар олгогдсон сүүлчийн хурандаа

2014 онд Цагдаагийн туслах комиссар

Монголын практик буудлгаын олон улсын хэмжээний мастер

Ажил мэргэжил эрхэлсэн байдал:

1991.10.3 нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүл дуудлагын цагдаа

1992.5.15 Цагдаагийн ерөнхий газрын гуравдугаар тасагт томилгодсон

2001.8.25 Эрүүгийн цагдаагийн газар

2010.1.20 Цагдаагийн ерөнхий газрын тусгай хэлтэст томилгдсон

2012.9.25 Тусгай хэлтсийн дарга

2014.10.2 Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга

2014.12.5 Цагдаагийн тусгай хэлтсийн дарга

2019.5.3 Цагдаагийн байгууллагаас гавьяаны амралтаа авсан.

-Та 2019 оныг хүртэл мөрөндөө мөрдэстэй явжээ. Ямар шалтгаанаар энэ мэргэжлийг сонгож байв?

-Манай аав, ах нар цагдаагийн хүмүүс. Тиймээс цагдаагийн амьдралыг багаасаа мэднэ. Миний хувьд ОХУ-д суралцаж байгаад 1991 онд анхны томилгоогоо авч, эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд очсон. Энэ цагаас хойш тасралтгүй цагдаагийн байгууллагад ажилласан байна.

-Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд шинэхэн офицерууд ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Цагдаа бол цог хийморь золбоотой, эр хүний хийх ёстой ажлын нэг. Манай ажлын онцлог нь ядарсан, зовсон, эрх нь зөрчигдсөн хүмүүст туслах үүрэгтэй. Нийтээр дагах хэм хэмжээг амьдрал дээр хэрэгжүүлдэг нь цагдаа. Тиймээс бусадтай эвтэй харилцаж, эрх нь зөрчигдсөн хүмүүст түргэн шуурхай итгэлтэйгээр тусалж байгаа нь ард иргэдийн нүдэн дээр ил байдаг. Тиймээс эхлээд өөрөө хүн чанартай байх ёстой. 

-Цагдаа хүнд байх ёстой хамгийн эрхэм чанар юу вэ?

-Баярт оролцсон хүн согтсон байдлаасаа болоод сэтгэл нь хөөрч чанга дуугарах, хүнтэй маргалдах үед түүнийг нийгмийн зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Энэ үед цагдаа авах ёстой арга хэмжээгээ аваад хуулиа биелүүлэх үүрэгтэй. Харин нөгөө хүний хувьд биеэ зохисгүй авч явснаас болж ямар нэгэн арга хэмжээнд орчихоор сэтгэл зүйн хувьд буруу ойлголттой болдог. Гэтэл цагдаа гэдэг нарийн мэргэжил юм. Цагдаа болж буй үйл явдалд зөв үнэлэлт өгдөг байх хэрэгтэй. Согтсон хүнтэй харилцахдаа “Та хальтирч унав, аваар осол гаргаж болохгүй шүү” гэсэн үүднээс ойлгуулж хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Ийм байдлаар харилцахаар тухайн иргэн цагдаад баярлаад гэртээ аюулгүй хүрэх жишээтэй. Тиймээс цагдаа нарт харилцааны асуудал ихээр тулгардаг. Цагдаа нарт ч гэсэн хуульчилж болохгүй зүйл байгаа. Иргэдтэй яаж харилцах, ярилцахдаа ямар үе шат, дараалалтайгаар тайлбарлах уу гээд журамлаж болохоор зүйл байдаг. Тиймээс цагдаа мэргэжлийн ур чадвартай байж гэмт хэргийн газар очих, олон хүн цугласан газар хэрхэн ажиллахыг мэдэрч сэтгэлзүйч шиг байх хэрэгтэй. Хоёр хүн зөрчил үүсгээд эрүүл мэнд, амь настай холбоотой ноцтой үйлдэл гаргахаас нь өмнө ярилцаж, ойлгуулдаг байх нь зөв. Тиймээс цагдаа болж буй үйл явдлыг нүдээрээ нэгжиж сурах ёстой. Ямар тактик хэрэглэж болохыг харж, нөхцөл байдлыг зөв үнэлэх хэрэгтэй юм.

-Зарим цагдаа нар албадлагын арга хэмжээ авдаг. Үүнээс өөр асуудлыг эвтэйхэн шийдчих арга байдаггүй юм уу?

-Шаардлага тавихад биелүүлээгүй тохиолдолд дараагийн шатны албадлагын арга хэмжээг авна гэж хуулиндаа  заасан байдаг. Энэ хуулийн дагуу цагдаагийн алба хаагч “Та цаашаа бай” гэх үгийг хэлэх ёстой. Мөн биелүүлээгүй тохиолдолд хүч хэрэглэж болно гэж заадаг. Энэ нь таны биед ямар нэгэн байдлаар хүрнэ гэсэн үг. Цагдаагийн сургалтууд дээр заадаг зэвсэггүй мэх гэж бий. Үүнд гарыг нь мушгих, түлхэх зэрэг өөрт нь тавьсан шаардлагыг биелүүлтэл арга хэмжээ авах ёстой гэж нээлттэй заасан байдаг. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хууль ёсны үүргээ гүйцэтгэж байх үед гарсан гэм хорыг төр хариуцна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хууль ёсны шаардлагаа тавиад эцэст нь биеийн хүчээр түлхэлцэх явцад унаж, бэртсэн тохиолдолд түүнд арга хэмжээ аваад иргэнд учирсан хохирлыг цагдаагийн байгууллага хариуцах ёстой. Цагдаагийн байгууллага гэдэг төр гэсэн үг.

-Цагдаа нар зарим үед ноцтой асуудалд орсон хүмүүсийг торгоод явуулчихдаг тал бий.  Энэ нь цалингийн асуудалтай нь холбоотой юу?

-Авлигатай тэмцэх газар, тагнуул шүүх зэрэг газруудын цалин цагдаагийн цалингаас өндөр байдаг. Тэгэхээр авлигад өртүүлэхгүйн тулд өндөр цалинтай байх ёстой гэдэг. Гэтэл иргэний эрх чөлөөнд хамгийн түрүүнд халддаг нь цагдаа. Ямар нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдоход прокурор, шүүгч нар барьдаггүй. Гэтэл бага цалинтай цагдаа нар тэр хүнийг баривчлаад явах уу, эсвэл тус газраа тохироод барихгүй байх гэдэг бодлого явуулаад байна. Энэ зүйлсийг төрөөс зөв зохицуулалт хийж, цалинг нэмээд шаардлага тавих хэрэгтэй. Хэрэв цалин нэмэгдвэл цолны төлөө ажиллах нь багасна. Шаардлагад нийцэхгүй бол халж болно. Тиймээс нийгмээ эрүүл байлгая гэвэл цагдаагийн байгууллагыг эрүүл болгох хэрэгтэй.

-Таны хувьд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, итгэл үнэмшилтэй байлгах дээр анхаарч ажилласан гэж сонссон. Тухайн үедээ ямар ажлуудыг хийж байв?

-Хэв журмын даргаар ажиллаж байхдаа албан хаагчдыг цуглуулаад 21:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл 10 хүний бүрэлдэхүүнтэй эргүүлд гаргасан юм. Хүн ихээр цугладаг газруудыг сонгосон. Шөнийн цагаар цагдаа нар нэг хоёроороо ажиллахаар согтуу хүмүүсийг зохицуулж хүчирдэггүй. Тиймээс 10 цагдаа болгосон. Ямар ч хүн хажуудаа есан цагдаатай хамт зогсож байгаад өөртэй нь харилцахаар байгалийн зан чанараар түүнд буулт хийнэ. Гэхдээ буулт хийсэн хүнд хууль хатуу байна гэж байхгүй. Бүх зүйл л хуулийн дагуу явагдана. Гэхдээ заавал түүнд хууль танилцуулж байхаар түүнтэй эелдэгээр харилцаж хөлдөж осгохгүй гэртээ очоорой гэвэл тэр хүн баярлана. Түүнийг эрсдлээс л хамгаалах өөр арга байхад заавал хууль ярих шаардлагагүй юм.  Тухайн хүнтэй боловсролын түвшинд харилцаж чадвал асуудал амархан шийдэгдэнэ. Түүнээс гадна хуулийн өөрчлөлтөөс болж хүмүүс цагдаа нараас айхаа байлаа гэж хардаг. Гэтэл цагдаа гэдэг мэргэжил хүн айлгадаг ажил биш юм. Хүн айлгадаг гэж бодож байгаа бол түүнийгээ хурдан өгөөд энэ албанаас явах хэрэгтэй. Цагдаа нар иргэдэд үйлчилдэг байна уу, тусгай хүчээр албаддаг байна уу хамаагүй. Тэдний хийдэг ажил иргэдийн нийгэмд байгаа үнэлэмжийг эерэг болгохын тулд яаж ажиллах нь өөрсдийн мэргэжлээ хэрхэн эзэмшсэнээс хамаарна. Эрх нь зөрчигдсөн болон зөрчсөн хүмүүст хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллага бол цагдаагийн газар юм. 

-Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээр докторын зэрэг хамгаалсан гэж сонссон. Зохион байгуулалттай гэмт хэрэг гэхээр юуг хэлдэг юм бол. Энэ төрлийн хэрэг Монголд хэр гардаг вэ?

-Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг нь гадаад дотоод руу аялж зугаалж байхдаа гэмт хэргийн шинжтэй үйл явдлуудад оролцохыг хэлдэг. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн төр захиргааны байгууллага, албан тушаалтнууд орсон байдаг. Үүний хажуугаар олон улс дамнасан мөнгө угаалт, хүний наймаа, хар тамхины хэрэг их гардаг. Эдгээрийг аль өнцгөөс харах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Мөн хилийн цэргийн асуудал ч энэ дунд орно. Хэдэн км зайтай хоёр хилийн пост байхад түүнийг өнгөрч чадах дронууд бий болсон. Дроноор дамжуулж юуг ч зөөж болно. Тиймээс бүх зүйлийг ашиглаж хамгаалахгүй бол буу, дуран үүрсэн хилийн цэргийнхнийг аргалж болохоор болоод байна. Тиймээс зохион байгуулалттай гэмт хэрэг гэхээр уламжлалт ойлголтоор ойлгож болохгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

 

Цэцэгмаа
Эргүү
kkk
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

14 цаг 27 мин
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Өчигдөр 06 цаг 10 мин
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Уржигдар 17 цаг 10 мин
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Уржигдар 14 цаг 55 мин
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

Уржигдар 12 цаг 47 мин
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

Уржигдар 12 цаг 43 мин
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Уржигдар 06 цаг 00 мин
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

2026-07-01