Дэмбээ гэдэг наадаан

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Монголчууд дээр үеэс ахуй амьдралынхаа онцлогт тохирсон олон янзын өвөрмөц соёлыг бүтээж ирсэн байдаг. Түүний нэг нь дэмбээ бөгөөд Монголчуудын оюун санааны ертөнцөд тодорхой байр суурьтай өв юм.

Дэмбээг чухам хэзээ, хаана үүссэнийг эрдэмтэн судлаачид тодорхойлж чадаагүй ч монголчуудын дунд тархаж хөгжлийн хувьд сонирхолтой замыг туулжээ.

Олон зуун жилийн уртад адууг гаршуулж ашиг шимийг нь хүртэх болж тэр дотор айраг гэдэг идээ ундааг гаргаж авсан тэр цаг үед хуруу, дэмбээг үүссэн гэж зарим хүн бичжээ.

Энэ туйлын магадлалтай болов уу. Гүүний айргийг монголчууд өргөн хэрэглэдэг. Тийм болохоор XIII зууны үед төрийн ундаа гэж нэрлэдэг байж.

Тэр үеийн түүхэн эх сурвалжуудад гүү хэрхэн саадаг, айргийг ямар аргаар исгэдэг тухай тодорхой тэмдэглэсэн нь бий.

Мөн айраг уухдаа дуулдаг, хуурддаг тухай мэдээлэл цөөнгүй.

Энэ бүхнээс үзэхэд чулуу атгах, хуруу гаргах, дэмбээдэх зэрэг уламжлалт тоглоом наадгай нь айраг уух соёлтой нягт холбоотой юм.

Өнөө үед ч Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай гээд адуу олонтой, айраг цагаа элбэгтэй нутгийнхан хуруу, дэмбээнд бусдаас илүүтэй байдаг шүү дээ.

Тэгвэл урлаг судлаач Х.Оюунбат бүтээлдээ “Хүрээ найр хатуу дэгтэй. Найрын өрнөлийн үед талцан дэмбээ, хуа, хөгшин даглаа зэрэг хуруу тааж тоглодог. Дийлдсэн нь айраг, архиар торгуулдаг байжээ” гэсэн байгаа юм.

Эдгээр тоглоом наадгайгаас ор тас мартагдсан нь ч бий. Харин “Сүхбаатар” кинонд “хөгшин даглаа”-гаар наадахыг бид харсан. Ер нь хуалах, хуруудах, дэмбээдэх наадааны тухай угсаатны зүйн хээрийн судалгааны тэмдэглэлд олонтаа тохиолдоно.

“Дэмбээ” гэдэг нэрийн утгыг Угсаатны зүйн судлаач, доктор  Хандын Нямбуу-Дэмбээ гэдэг үг нь түвдээр “Үнэн хэлнэ шүү”, “Булхайцахгүй шүү” гэсэн утгатай гээд магадгүй анх сүм хийдийн банди нар тоглож эхэлсэн байж болох юм гэсэн нь бий. Үүнийг бататгах нэг баримт нь зарим хүний судалгааны материалд шашин номын хурлын аялгуунаас авсан дууны  ая дан гэж тэмдэглэсэн байдаг ажээ.

Дэмбээний аяыг Жамцын Бадраа хөгжмийн эгшгийн талаас нь нарийн судлаад нэг зүйлийн “дуудлага ая” гэж нэрлээд “Нэг давхар ая буюу Хөгшин даглаа” гэдэг аянд тоогоо ганц удаа хэлдэг бол хоёр давхар ая гэж аяны завсарт хоёр угсраа тоо хэлдэг гээд дэмбээний ая бол таван эгшгээ зоргоор сэлгэсэн хөнгөн хөгжүүн аятай октав өгсгөж шидсэн тодорхой бус эгшгийн хаялгаар төгсдөг. Энэ нь дэмбээний нэг онцлог бөгөөд тэр үсрэлтээрээ шийдмэг байдлын санааг илтгэдгээрээ сонин” гэжээ.

Бас “Алгирмаа”, “Хөх торгон цамц” болон “Учиртай гурван толгой” дуурийн аяаар дэмбээг дууддаг нь өнөө ч зарим нутагт хэвээр байгаа юм.

Дэмбээдэн наадахад хорио цээр төдийлэн байдаггүй ч ажлаа алдахуйц зугаа цэнгэл болгон тоглохыг цээрлэж иржээ. Айраг цагаа дэлгэрсэн зун, намрын цагт найр хуримнаас бусад үе чөлөөт цагаараа дэмбээддэг ёстой. Харин “хоосон дэмбээ хоригдлын зугаа” гэж монголчууд айраг, цагаагүйгээр хоосон дэмбээддэггүй гэдэг.

Энэ мэтээр амьдралынхаа урт хугацаанд өөр өөр тайлбарыг бий болгожээ. Нэг сонин зүйл нь гэрт дэмбээдэхэд адуу хөнгөн сэтгэлтэй хөөрүү амьтан болохоор баярлаж “Бидний гаргасан сүү сааманд эзэд маань наргин цэнгэж байна. Улам их саам өгөх юмсан” гэж урамшдаг тэгээд илүүтэй саамшдаг гэсэн домог мэт судалгаа тэмдэглэл байдаг юм.

Бас айраггүй хоосон дэмбээдэхээр гүү малын сэтгэл уруугаа болдог гэдэг. Намар гүү тавих, унага тамгалах үед дэмбээдвэл шуурга цасанд мал урууддаг гэсэн уламжлалт ёс бий.

Эдгээр тайлбарууд ардын дуунаас үүсэлтэй гэдэг юм билээ. Тэгвэл дэмбээдэх нь бас бичигдээгүй дүрэмтэй. Яг товчхоноор хэлбэл хоёр хүн хоолой нийлүүлэн дуу аялж, дууныхаа аялгуунд тааруулан гаргасан хуруугаа /таа барих маягаар/ таалцаж наадах нэг зүйлийн наадаан юм.

Дүрэм нь гэвэл хоёр хүн тоглох ба таван хуруунаасаа дурын хуруугаа гаргаад өрсөлдөгч хүнийхээ гаргасан хуруутай нийлүүлэн тааж хэлдэг. Гэхдээ эхлээд зүүн гарын эрхий хурууг дотогш дарах бөгөөд тэнийлгэж болохгүй. Хэрэв тэнийлгэвэл бууж өгсөнд тооцогдоно. Таах бүрдээ зүүн гарын хуруунуудаар тоолж дарж байгаад дөрөв болоход нь цацаж гараа тэнийлгэнэ. Энэ нь хожих нь байна шүү гэсэн үг. Тэгээд таван удаа таасан нь хожино. Хожигдсон нь айргаа ууна.  “Дэмбээ мэдэх үү хө” гэсэн эхлэлтэй . Гаргасан хуруугаа таасан нөхцөлд “Дэмбээ мөн дөө” харин таагаагүй үед “Дэмбээ бишээ хө” гэж хэлдэг.

Бас тоон хурууг гаргахдаа эрхий хуруугаа заавал гаргах ёстой. Тэгээгүй бол бууж өглөө гэсэн үг болно.

Дэмбээний үед монголчууд бие биерүүгээ болох болохгүй хуруугаар зангах чичих зэргээр зааж хэлэлцэх нь цээртэй. Иймээс дэмбээдэж эхлэхдээ “Дэмбээ сайн уу та” гэж амаараа мэндлэхээс гадна бие биедээ эрхий хуруугаа ижил гаргаж ёсолно. Тал болон хуруудах үед хоёр талын ловонгууд хоорондоо бас тэгж мэндэлдэг. Энд л ардын уламжлалт өв соёл гэдэг нь харагдаж байгаа. юм.

Дэмбээдэхэд нэгээс 10 хүртэл тоог хэлэхэд дагуулж хэлдэг тогтсон хэллэг гэж байдаггүй. Зохион хэлж ч болдог.

Жишээ нь: ганган ганц, ганцхан эрхий, ганцхан хуруу гэх, таван хуруу гэж таах үед  “Талын таваа”, “Таваар таая, тавын дэгээ”, зургаа гэж таах бол зурсан зургаа, зураг шанзаа, зуузай зургаа гэх мэтээр тооны дараах үг ямар ч байж болно. Гэхдээ тоотойгоо адилхан үсэг, авиагаар эхэлсэн үг байх нь аялгуундаа сайхан таардаг.

Дэмбээдэх үед дан ганц олон удаа тоог тааснаар хожил авдаг гэж ойлгож болохгүйн зэрэгцээ ёс бус үйлдэл наадаан дунд гаргасан хүн шийтгэл хүлээж айраг тогтооно.

Ер нь дэмбээ хүнээс олон янзын чадвар шаарддаг тэр дотроос хурдан сэтгэх, хэл яриа зүгшрэх авхаалж самбаа нэмэгддэг гэдэг.

Мөн харааны хурц мэдрэмж, үг хэлний тод хэллэг, бусдыг сонсох чадвар нэмэх, гар хурууны хөдөлгөөнийг эвсэлтэй болгох зэрэгт сорилго болдог байна. Дэмбээнд “шогшино” гэж байдаг. Энэ нь морины явдлаар зүйрлэн хурдлан аялж тоглох арга юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 124 (6856)

 

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

19 цаг 43 мин
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

19 цаг 51 мин
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

19 цаг 56 мин
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

Дубайн агаарын орон зай болон Ойрхи Дорнодын бусад төвүүдийг хаасны улмаас а

Уржигдар 11 цаг 29 мин
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

Урьд нь, “…МАН-ын Бага хурал хуралдах нь” гэдэг мэдээ олон нийтийн анхаарал сонирхлыг төдийлэн татдаггүй байв

Уржигдар 06 цаг 00 мин
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд тусламж үзүүллээ

​​​​​​​НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа

2026-03-05
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийсэн цэргийн ажиллагааны талаар Конгр

2026-03-05
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү

АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж,  ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна.  Т

2026-03-05