Л.Оюун-Эрдэнэ орж ирээд...

2022-06-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Саяхан томчуудын хүрээний нэг найран дээр ийм яриа болжээ. “...Энэ бацааныг ингэнэ гэж тооцоолсонгүй. Ёстой санаандгүй юм боллоо. Бүгдээрээ гөвүүлчихлээ. Одоо хэсэгтээ дийлдэхгүй юм байна. Тэгэхээр сөрөг хүчин дээр л төвхнөе. Өөрийн хүнээрээ дарга тавья” гэдэг яриа болжээ. Тэр бацаан нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм байна л даа. Үнэхээр ч тэнд цуглаж ярьсан нөхдүүдийн хувьд Л.Оюун-Эрдэнэ бол бацаан л даа. Тэд бүгдээрээ улс төр, хууль хяналтын ланжгарууд байсан байгаа юм. Улс төрийн 30-аад жилийн замналтай. Насаараа нам, төрд том алба хашчихсан. Тэгж ярихаас аргагүй. Тэд “бацаан”-ыг тооцоогүй нь үнэн байх. Тэгж санаандгүй байж байгаад баахан гэнэдчихсэн нь ч үнэн биз. Учир нь тэд одоо улс төрийн хашаанд захалчихаад байгаа юм.

Энэ тухай сонсоод нэг юм бодогдсон. “...Ер нь энэ Л.Оюун-Эрдэнэ төрд орж ирэхээс өмнө ямар байсан бэ. Орж ирснээс нь хойш юу юу болж өнгөрөв өө” гэж бодогдов.

Нэгэн цагт, бараг л ардчиллаас хойшх он жилүүдийн туршид тэр хүмүүс Монголыг атгаж байлаа. Үг нь хууль байв. Тэдний бүлгийг МАН, АН-ыг нийлүүлсэн МАНАН гэж нэрлэдэг. Тэр хэсэг бүлэг дотроос л удирдагч төрдөг. Хүн нь өөрчлөгдсөн ч хэмнэл нь үргэлжилдэг.

Тэд гурван чиглэлийн “бизнес” дээр тогтож ажилладаг. Тэндээс ашиг орлогоо олдог.

Эхлээд улс төр гэж хамгийн том зах зээл нь байна. Суурь нь. Улс төрд орж байж санаж сарвайснаа авдаг тогтолцоо бий болсон. Одоо ч байна. Улс төр рүү орохын тулд намд элсэнэ. Дарга дагана. Үгнээс нь гарахгүй.

Тэд хууль хяналтын байгууллагын удирдах хүмүүсийг томилдог. Монголын шүүхийн удирдлагууд Ерөнхийлөгчийн биш, ШЕЗ-ийн ч биш нэг компанийн захирлын өрөөнөөс томилогддог байсан шүү дээ. Прокурор, мөрдөх байгууллагууд ялгаагүй. Ингэж томилогдсон хүмүүс хуулиа дагах уу, даргаа дагах уу. Ойлгомжтой. Хонгил гэдэг хууль хяналтын шат дамжлага үүсгэчихсэн. Үг, үзэл зөрвөл “хонгил”-оор чирнэ. Ёстой юу ч үгүй болгоно доо. 

За тэгээд, уул уурхай гэж тэдний “түрийвч” байна. Монголын алт, нүүрс, зэс мэтийн баялаг цөм тэднийх. Тэгээд эдгээр байгалийн баялгийг лиценз, талбай, төмөр зам, авто замтай нь мэддэг. Тэндээс унах ашиг эхлээд тэднийг түнтийлгээд, үлдсэн нь улсад ордог. Тэр нь хөөрхий, халамж, хүүхдийн мөнгөхөн болж ард түмэнд ирдэг.

Товчхондоо “...Төр бол бид, төрийн юм биднийх” гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан даг уу даа. Ийм л байсан. Энэ бүхнийг одоо бүгдээрээ мартсан. Угаасаа мартах нь ард түмний, сануулах нь хэвлэлийн үүрэг билээ л...

Ер нь бол зургаан жилийн өмнө УИХ-д орж ирсэн “бацаан” тэднийг өдөж эхэлсэн. Тэдний хөх инээд хүрдэг юм байгаа биз дээ. Бацаан хэсэг ганцаараа тууж яваад 2017 оноос олуулаа болж тэдний эрх ашгийг бодитойгоор хөндсөн байдаг. Явсаар эрх баригч намд хөдөлгөөн орж, гурван жилийн өмнөөс өөрөө засагт орж суусан.

Ингэж гурван жил УИХ-д, гурван жил засагт ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн тухай тэр найран дээр яригдсан байгаа юм.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн нэг зан таалагддаг юм. Тэр яг л лайвчин Д.Мөнх-Эрдэнэ шиг ядаргаатай. Нэг зууралдвал салахгүй.

Бас Л.Оюун-Эрдэнээс таалагддаггүй чанар байдаг. Яагаад заавал журмын ах нараа мөргөж, нэгэнт 30 гаруй жил яваад ирсэн тогтолцоог орвонгоор нь эргүүлнэ гэж сэтгэсэн юм бол?!

Ингэх гээд л зүтгээд байх шиг байгаа юм. Уг нь тэр тогтолцоо болоод л ирсэн. Цаашдаа болох л байсан. Яагаад бусад шиг хараагүй, мэдээгүй, сонсоогүй юм шиг явж болоогүй нь хачин. Баахан хэрэг гаргаж ирж, нэртэй цуутай хүмүүсийг холбогдуулж шалгуулаад л...

Зүй нь, өөрт оногдсон хэрчмээ хүртээд дуугүй сууж байсан бол өнөөдөр улс орон ч амар амгалан, урьдын тогтолцоо гольдролоороо урсаж байх байв. Болохгүй бүтэхгүй ч бага сонсогдох байсан биз.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд эргэлзэх юм бас байна. Бүхэл бүтэн гучин жилийн түүхтэй “хонгил”-ыг үндсэндээ нураачихлаа. Оронд нь юу баригдах вэ. Мэдээж дахиад л хонгил баригдаж таарна. Тэгээд хэн нэгэн дарга, жишээ нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө “түлхүүр”-ийг нь атгачихгүй биз. Тэгчихвэл шинэ эзэнтэй шинэ хонгил л болно. Тэр муу. Харин тэгэхгүй бол “шударга хонгил” болно. Тэгвэл сайн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)

 

зочин
Харвард төгсөгчид , популистууд амьдрал дээр сайн ажиллаж чаддаггүйг Оюун эрдэнэ , шудрага 5 гэгч ПОПУЛИСТ 5 амьдрал дээр бат нот харууллаа .Сахил аваад шал дордов гэгчийн үлгэр боллоо .
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

11 цаг 5 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

11 цаг 8 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

13 цаг 45 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

13 цаг 49 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

19 цаг 18 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

19 цаг 18 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19