“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” –д 1000 гаруй залуус оролцлоо

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд  болж байна. Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор уг чуулганыг НАМЗХ зохион байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ажиллав. Чуулганд 1000 гаруй залуус оролцож буй бөгөөд Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэж байна. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг уул уурхайн салбарын төслүүдийг хөдөлгөхөд эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг бүхий л салбарын инженер, мэргэжилтнүүдийн оролцоо чухал. Тэр л инженерүүдийг нэг дор уулзуулж, санал бодлыг нь сонсон, хамтран ажиллах үүднээс энэхүү чуулганыг “Эрдэнэс Монгол” ХХК дэмжиж, хамтран зохион байгуулж буйгаа Гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгов. Уул уурхайн салбарт уламжлалт боловсруулалт, баяжуулалтын инженерүүдээс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд нарийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатайг тэрбээр хэлж байна. Тухайлбал, метан хийн олборлолт, боловсруулалт болон газрын ховор элементийн чиглэлийн нарийн мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх нь чухал шаардлага болж буйг онцлоод “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан ийм бодлого барьж буйгаа танилцуулсан юм.

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 8 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 48 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06