ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ОРОЛЦОЖ БАЙНА

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар өнөөдөр /2019.09.25/ олон нийтэд хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, төрийн зарим үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч байна. “Нээлттэй өдөрлөг”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын төлөөлөл болсон 40 гаруй  аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний хараат, охин компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд түгээн мэдээлж байгаа юм.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү өдөрлөгийн нээлтэд үг хэлэхдээ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх метан хий, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг онцолж, “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-д албан ёсоор шилжүүлснийг дурдав. Мөн Монгол орны экспортын бүтээгдэхүүний 80 орчим хувийг тээвэрлэдэг Гашуунсухайтын авто замыг эзэмшигч компанийн хувьд Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлж, 45 км замыг асфальтаар хучин, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч ажиллаж буйг тодотгосон. “Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн уул уурхай бус дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлтэй ажиллаж байна.

Дашрамд дурдахад эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 16 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06