“Эрдэнэс Монгол” ХХК ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр компанийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, Олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн хүрээгээ өргөжүүллээ. Засгийн газраас Асгат болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Багануурын уурхайн 430 сая тонн нүүрсний нөөцтэй талбайн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Энэ хүрээнд дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Мөн Газрын ховор элементийн судалгааны нэгжийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэхүү нэгжид Ахмадын холбооны төлөөлөл болох инженер, технологич А.Хаумдас зөвлөхөөр ажиллаж байна.

“Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Жэйд Метан” компанитай нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт 5000 тууш метр талбайд эрлийн өрөм тавьсан. Үр дүнд нь хайгуулын өрөм тавихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хайгуулын ажил дууссаны дараа төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлнэ” гэлээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав “Компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсон ахмадын баярын ажил хэрэгч уулзалт боллоо. Үе үеийн ахмадуудад хүндлүүлэх, хамт олонд харьяалуулах хэрэгцээ шаардлага бий. Энэ боломжийг олгож буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууддаа талархсан сэтгэлээ илэрхийлж байна” гэв.

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 0 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06