Багануурын уурхай техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэв

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай техникийн бааз сууриа нэмэгдүүллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тус уурхай “Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-иас Катерпиллар фирмийн хөрс тээврийн авто самосвал, бульдозер худалдан авч машин механизмаа шинэчлэв.

“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Лхагвабаатар “Засгийн газрын 132 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Багануур” компанид хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Катерпиллар фирмийн хөрс тээврийн авто самосвал, бульдозерыг “Багануур” компанид хүлээлгэн өгч байна. Техникийн шинэчлэл хийснээр тус уурхай 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг товлосон хугацаанд бүрэн хүчин чадлаар хийх боломжтой боллоо” гэв.

Мөн дээрх тоног төхөөрөмжийн оношилгооны багаж хэрэгсэл болон мэргэжлийн сургалтад хамрагдсан 16 операторт гэрчилгээ гардууллаа.

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 27 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 6 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06