“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2019-09-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019” чуулга уулзалт өндөрлөлөө. Ес дэх жилдээ болсон уг чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулсан юм. Тус уулзалтын  хоёр дахь өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компани эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Тодруулбал, Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг санаачилсан юм. Төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад буй. 3.6 жилийн хугацаанд хэрэгжих уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэнэ. Уг төслийг БНХАУ-ын SINOSTEEL компанитай “Эрдэнэс Стийл” компани хамтран хэрэгжүүлнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх хоёр компанийн хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг баталгаажуулсан юм.

Мөн нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлснийг энэ өдөр танилцуулав. “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар төслийн цар хүрээ, ач холбогдлын талаар илтгэхдээ “Австралийн “Жэйд Метан” компанитай Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард үзэглэсэн. Өнөөдрийн байдлаар эрэл хайгуулын ажил үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэр болох найдварыг төрүүлж буй бөгөөд импортыг орлох том үйлдвэрлэл хэмээн харж байна” гэв.

Үүнээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийлээ. “Багануур” ХК-ийн хувьд уурхайн техникийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж.  Ингэснээр Улаанбаатар хотыг эрчим хүч, дулаанаар найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэхийн зэрэгцээ уурхай үр ашигтай ажиллах боломжтой болох юм. 

 Боловсруулсан  Б.Даваатогтох 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 47 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06