“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Б.Ганбатыг томиллоо

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нийт гишүүдийн олонхийн саналаар ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбатыг томиллоо. Тэрбээр өнөөдөр /2019.07.02/ компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлттэй танилцлаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын их засварын ажлын явц олон Асгатын мөнгө, полиметаллын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаатай танилцав.

Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Лондонгийн их сургуулийн хуулийн коллежид хууль зүйн магистр зэрэг хамгаалсан юм. Тэрбээр Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст Хуулийн ахлах мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Дэлхийн банкны Олон улсын салбарын техник туслалцааны төсөлд экспертээр ажиллаж байсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12