“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Н.Лхагвабаатар томилогдлоо

2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Багануур” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Тус компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг бөгөөд Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар, Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал С.Батсайхан нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдов.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай нар төрийн төлөөллийг хэрэгжүүлэх юм. Хувийн хэвшил буюу "Mongolian national coal corporation" ХХК-ийн төлөөлөн О.Банзрагч, Б.Наранцэцэг нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдсон бол хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар явуулж, Б.Осоргарав, Б.Очбадрах, Ц.Сүхбаатар, Х.Гэрэлт-Од нар сонгогдлоо.

“Багануур” ХК-ийн шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар ТУЗ-ийн даргаар сонгогдов.

Харин ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа Захиргаа, хүний нөөцийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганзориг томилогдлоо. Ингэснээр “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК тус компанийг удирдлагаар бүрэн хангах боломж бүрдлээ.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06