С.Алтансэлэм: Монгол Улсын 14 баатрын тухай дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжиг тавина

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ж.ОЮУН-ЭРДЭНЭ

 

“Халдашгүй эх орон” хэмээх анхны бие даасан тоглолтоо ирэх сарын 9-нд хийх гэж буй Соёлын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хилийн 0224 дүгээр тусгай салбар буюу Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Бүжгийн албаны дарга, ерөнхий бүжиг дэглээч, дэд хурандаа Самжидын Алтансэлэмтэй ярилцлаа.

-“Халдашгүй эх орон” тоглолтоороо юу хэлэхийг зорьсон бэ?

-Хил, хилчдээ сурталчлах зорилготой. Эх оронгүйгээр та, би ч байхгүй. Эх орон халдашгүй байх ёстой. Үүнд бүх юм багтана. Би ямар байна, эх орон тийм л байна. Аав минь “Өв уламжлал, газар нутгаа үлдээж байж эх орон бүтэн байна шүү.

Монгол хүн гэдгээ битгий мартаарай” гэж захьдаг байсан. Миний энэ “Халдашгүй эх орон” тоглолтыг эрхэм хилчид минь ирж үзээрэй. Маш сайхан тоглолт болох болно. Хилчид ямар байдгийг энэ тоглолтоос харж болно. Та бүхнийг урьж байна.

-Хилчдэд зориулж бүжиг дэглэхдээ юу хэлэхийг хүсдэг вэ?

-Хилийн цэргийн уран бүтээлчдэд нэг том онцлог бий. Хилээ тойрч явахад уран бүтээлийн санаа их гарч ирдэг. Тухайлбал, “Хүлээлт”, “Мөнхийн манаа” бүжиг байна. Түүнд хилч үзэл, баатруудын тухай бодит түүхийг тусгахыг зорьсон.

-Таны урын санд хэчнээн бүтээл байдаг вэ?

-50 гаруй уран бүтээл бий. Уран сайхны зөвлөлөөр бүтээлүүд маань орж зарим нь батлагдаж, зарим нь хасагддаг. Хасагдсан тохиолдолд бүтээлээ улам сайжруулахыг хичээдэг. Би хөдөө орон нутгийн чуулгуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, 2018 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театртай хамтран “Эх орны хүү” гурван үзэгдэлт бүжгэн жүжиг тавилаа. Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн орчин цагийн уран бүтээлийн тайлан тоглолтыг найруулан тавьсан. Ер нь аймгуудад миний бүтээл олон бий. 2018 онд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай хамтран Төрийн наадмын талбайн найруулагчаар ажилласан. Дөрвөн жил дараалан Төрийн наадмын бүх бүжгийг дэглэж, найрууллаа. Олон цэргийн албан хаагчийг хариуцаж, захирна гэдэг бахархмаар хэрэг байсан шүү. Хүн ер нь юм хийгээд шүүмжлүүлэх сайхан юм билээ. Коронагийн үед Б.Баатар найруулагчтай хамтарч наадмын контент хийлээ. Найруулагч Ц.Батнайрамдалтай хамтран 2019 онд Legend шоу төсөл хийж, бүжигчдээ оролцуулж байлаа. Бүжгийн урлаг үүгээрээ онцлог.

-Хилийн чуулгын тайзан дээр хэр хатуу шаардлага тавигддаг вэ. Бүжгийг хатуу, харгис урлаг гэж сонсож байсан?

-Хатуу байлгүй яах вэ. Бүжиг өөрөө дэг жаягтай, цаанаасаа өв уламжлалтай урлаг. Бүжгийн дэгийг бичигдээгүй хууль мэт зааж өгсөн байдаг. Бүжгийн танхимын хаалгаар орсон л бол бүжгийн дэг жаягаар “амьсгална” гэсэн үг.

-Таны амьдрал бүжгийн урлагтай салшгүй холбоотой. Энэ амьдралын тогоонд “буцалж” яваа хүний хувьд бүжиг гэж юуг хэлэх бол?

-Бүжиг бол сэтгэлийн урлаг. Сэтгэлийн хөгийг үйл хөдөлгөөн, биеэр үзүүлнэ гэдэг хэцүү. Урлагийн бусад төрөлтэй жишиж байгаа хэрэг биш. Энэ бол маш хүнд урлаг. Түүнийг сурахын тулд дор хаяж 8-10 жилийг зориулдаг. Саяхан 33-тай балетчин тэтгэвэрт гарч байна билээ. Эмэгтэй хүн хүүхэд гаргалаа гэхэд тодорхой хугацааны дараа ажилдаа ордог. Формоо алдахгүй байх ёстой. Үгүй бол бүжгийн урлаг тайзан дээр илт мэдэгддэг.

-Төрмөл бүжигчин гэж байдаг уу. Эсвэл их хичээл зүтгэл, дасгал сургуулилтын үр дүнд гоцлол бүжигчид төрдөг үү?

-Дасгал, сургуулилтын үр дүн. Авьяас бол өгөгдөл шүү дээ. Хүмүүс “Аав нь бүжигчин юм чинь, энэ хүүхэд угаасаа бүжигчин” гэдэг. Үгүй. Харин гэр бүлийн хүмүүжил гэж байдаг. Урлагийн гэр бүлд хүүхэд харж дагаж хийдэг. Түүнээс биш цусанд нь бүжиглэх ур чадвар байхгүй.

-Ааваасаа өвлөж авсан хамгийн сайхан чанар?

-Аав минь их дөлгөөн хүн байсан. Уурлаж байхыг нь би хараагүй. Хүний үгийг сонсдог, өөрөө оновчтой үгийг олж хэлдэг өв тээгч хүн байлаа. Урлагийнхан дотроо ялангуяа, бүжгийн урлагийнхан аавд минь их хайртай. Аав маань бүжгийн урлагт 65 жил зүтгээд бурхны оронд очсон. Аавынхаа хүнийг боддог, хүний үгийг сонсдог сайхан чанарыг үлгэр дууриал болгож авсан гэж боддог. Бүжигчдийнхээ амьдралыг их судалдаг. Бүжгийнхэн ер нь их амь нэгтэй байдаг юм. Багийн урлаг болоод тэр биз. Бүжиг дэлхийд гайхагдсан урлаг.

-Та үгээр биш үйл хөдөлгөөнөөр үзэл санаагаа илэрхийлдэг урлагийг дэглэгч. Таны дэглэсэн бүжгээс үзэгчид ямар мэдрэмж аваасай гэж боддог вэ?

-Бүжгийн урлагийг чөлөөтэй, шимтэн сууж үзээсэй гэж боддог. Бүжиг бол гоо зүйн урлаг. Түүнийг олж хараасай. Хөдөлгөөн дотор ямар агуулга “явж” байгааг үзэгчид өөрсдөө шүүн тунгаадаг. Ер нь бүжиг дэглээч нар их чимээгүй, дуугүй хүмүүс байдаг. Бүжиг дэглэгч хүн нэгдүгээрт, мэдрэмжтэй байх ёстой. Хоёрдугаарт, судалгаа маш чухал. Хөдөлгөөний дэг жаягийг хэзээ ч алдаж болохгүй. Гуравдугаарт, гүйцэтгэгч хүмүүст ойлгомжтой тавих ёстой. Бүжигчин хүн тухайн бүжгийг “амилуулах” ёстой. Бүжгийн амин сүнс нь бүжигчид. Зарим бүжиг сарын дараа, зарим бүжиг гурав хоногийн дотор гардаг. Судалгаагүй “нүдээд” байвал удаан сунжирна гэсэн үг. Хөдөлгөөний баялгийг л мэдрэмж гээд байгаа юм.

-Уран бүтээлд нэг сүнслэг чанар байх шиг байдаг. Бүжиг хэрхэн амилдаг вэ?

-Би СУИС-ийн бүжгийн сургуулийн магистрант, доктор, профессор С.Дуламын шавь. Бид хоёр “Бүжиг амилахуй” нэртэй ном бичиж байгаа. С.Дулам гуай их шооч хүн. Саяхан надад хамгийн өндөр оноо өгч байна гээд 101 гэдэг дүн тавьсан. Багшийн цомнолоор бүтсэн бүжгэн жүжигт би туслах багшаар ажиллалаа. Амьдрал их баялаг шүү. Миний нэг шавь одоо надад багшилж байгаа. Миний бодлоор бүжиг эхийн цагаан сүүгээр амилдаг. Эхийн хэвлийд хүн анх хөдөлгөөн хийдэг шүү дээ. Багш бид хоёр үүн дээр санал нэгддэг.

-Манай чуулга бүжгэн жүжиг тавих боломжтой юу?

-Би магистрынхаа ажлыг намар хамгаалахаар том төсөл “барьж” авсан. Хил хамгаалах байгууллагынхаа 90 жилийн ойд зориулж Монгол Улсын 14 баатрын тухай том дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжиг тавина. “Эх орны хүү” гэдэг нэртэй. Энэ бүжгэн жүжиг манай чуулгын төлөвлөгөөнд орчихсон байгаа. Тэгж байж би магистраа хамгаална. Цомнолоо би өөрөө бичиж байна. Дөрвөн үзэгдэлт гэдэг чинь хоёр цагийн том бүтээл гэсэн үг.

-Тэгэхээр та 14 баатрын түүхийг нэг бүжгэн жүжигт багтаана гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ нэг баатрыг л онцолж авна.

-Таныг чөлөөт цагаараа хүүхдүүдэд хичээл заадаг гэж сонссон юм байна?

-Би Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 15 дахь жилдээ хичээл зааж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хүүхдийн “Бүжиг, бүжиг” чуулгад багшилдаг. Амралтын өдрүүдээр амралтгүй ажилладаг. Багануур дүүргийн хүүхдүүд одоог хүртэл улсын чанартай тэмцээнд аваргын цомоо алдаагүй. Анхны шавь нар маань СУИС болон Монгол Улсын консерваторид суралцаад эхэлчихлээ. Түүгээр ч зогсохгүй тус дүүргийн хүчний байгууллагынхан, эмч нар нийслэлийн чанартай урлагийн наадмын эхний гурван байрыг алдахгүй шүү. Зав чөлөө гарвал уран бүтээлийн чөлөөгөөр хөдөө орон нутагт очиж мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Энэ нь бидний сэтгэлээс гарсан урлагийн бүтээл ард түмэнд хүрч байна гэсэн үг.

-Таныг ХЦДБЧ-аар л төсөөлдөг байсан?

-Уран бүтээлч хүн нэг газраа хашигдаад байвал тэр чигээрээ баригдмал болчихдог. Чөлөөтэй сэтгэж, “хайрцагнаас” гарах нь чухал. Бүжигчдийг ганц нээдэг юм бол гадаад, дотоодын уралдаан тэмцээн. Бүжигчдийн нүдийг нээж, тархийг нь сэргээж, хөдөлгөөнийг нь задлах хэрэгтэй байдаг. Тиймээс энэ урлагийг үнэхээр хөгжүүлье гэж бодож байвал аль болох уралдаан тэмцээнд их оролцуулах хэрэгтэй. Би Хил хамгаалах байгууллагынхаа үе үеийн удирдлагад баярлаж явдаг. Удирдлагууд маань дэмжсэний үндсэн дээр манай чуулга өдий зэрэгтэй яваа. Мөн үе үеийн чуулгын дарга нар, уран бүтээлчид, ахмадуудынхаа хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг хэзээ ч мартаж болохгүй.

-Хилчиддээ хандаж юу хэлэх вэ?

-Хил дээр байгаа эрхэм хилчиддээ ялангуяа, тэдний гэргий нарт “Та нар бол жинхэнэ баатрууд шүү” гэж хэлье. Эх орны хил дээр, тэргүүн фронтод та нар минь зогсдог. Та нараараа бид үргэлж бахархдаг. Хил минь тайван, эх орон минь мөнхөд халдашгүй байх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

20 цаг 49 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Өчигдөр 14 цаг 39 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

Өчигдөр 14 цаг 37 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Өчигдөр 14 цаг 33 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

Өчигдөр 14 цаг 32 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

Өчигдөр 13 цаг 33 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Өчигдөр 13 цаг 27 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Өчигдөр 13 цаг 26 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

Өчигдөр 13 цаг 25 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Өчигдөр 13 цаг 23 мин