Ковид, инфляц хоёр хавар эхлэх 10 их наядын бүтээн байгуулалтыг гацааж болзошгүй

2022-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хоёр сарын өмнө УИХ-аас сүүлийн 30 жилд байгаагүй өндөр дүнтэй төсвийг баталсан. Тэрхүү 18 их наяд төгрөгийн төсвийг зарцуулах жил эхлээд хоёр долоо хонолоо. Үүний 60 орчим хувь буюу 5-10 их наяд нь дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн салбарт зарцуулагдахаар төлөвлөсөн. Урьд өмнө нь жилд 300-500 тэрбумыг зарцуулж иржээ. Тиймээс эдгээр салбарт энэ 2022 онд “сэргэлт” ирнэ гэсэн төсөөлөл байгаа юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв танилцуулахдаа “...Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан.

...Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ. ...Тавантолгой- Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Хангимандалын төмөр замыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. ... Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой” гэсэн.

Эдийн засагчид ч “...Яг энэ төсвөө хэрэгжүүлэхэд зөв арга ашиглаж, үйл ажиллагаа жигд, тасалдахгүй явбал 2022 онд манай улсын эдийн засагт сэргэлт ажиглагдана гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг өсгөх, хүмүүсийг орлоготой байлгах, үүнийг дагаж эдийн засагт мөнгө орох, мөнгөний эргэлт сайжрах гэсэн төсвийн ерөнхий үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд гарахаар харагдаж байна” гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм.

Эдгээрийг хийж гүйж гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажил эхлэх гэж байна. Хавар гурав, дөрөвдүгээр сараас эрчимжих учиртай. Тэгэхээр эдийн засагт асар их “хөрөнгө оруулалт” орж ирнэ гэсэн үг. Гэвч энэхүү 10 их наядын төсөвтэй бүтээн байгуулалтын ажлууд гацаанд орж болзошгүй болжээ.

Хоёр саад гарч ирж байгааг эх сурвалжууд хэлж байна. Нэгдүгээрт, ковид. Шинэ он гаруутаа энэ цар тахлын омикрон хувилбарын тархалт гаарлаа. УОК, ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалтыг богино хугацаанд хумина гэж хэлж чадахгүй байна. Харин ч тун удахгүй халдварын тохиолдол өдөртөө хэдэн арван мянгад хүрнэ гэж мэдээлэх болов. Мэдээж, үүнд иргэдийн вакцины нэмэлт тунд хамрагдаж байгаа, бас халдвар хамгаалалтын дэглэм хэр зэрэг барьж байгаа нь нөлөөлнө. Гэхдээ нэгэнт байдал энэ хэвээр үргэлжилж, тархалт үргэлжилсээр байх аваас хатуу хөл хорио ч шаардагдаж таарна. Хөл хорьдоггүй юм гэхэд хэвийн цаг үе шиг байх боломжгүй. Адаглаад л, хил, гаалийн асуудал одоогийнхоос сайжрах боломжгүй гэсэн үг. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөс өөр арга байхгүй. 

Хоёрдугаарт, инфляц. Үнийн өсөлт, төгрөгийн ханш уналт хэдийнэ хаалга тогшсон. Монгол Улсад өнгөрсөн оны сүүлчээр инфляц дунджаар 9.5 хувь байсан. Хэдийгээр манай Монголбанк инфляцыг бууруулах бүх боломжит бодлого хэрэгжүүлж буй ч ийн өссөн байдаг. Энэ нь гадаад орчноос үүдэлтэй. Тодруулбал, хоёр хөршид инфляц нэмэгдсэн. Мөн Америкийнх хоёр, Японых 2.5 дахин өсчээ. Үүнээс гадна монголчуудын хэрэглэдэг импортын бараа бүтээгдэхүүний 34 хувь нь Эрээнээс хамаарч, Замын-Үүдээр орж ирдэг. Тэнд байдал ямар байгааг бид мэднэ.

Нүүрсний экспорт маань Гашуунсухайтаас хамаардаг. Гашуунсухайт ч гэж дээ, “айл”-ын тал яаж оруулахаа шийднэ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханшны хэлбэлзэл, олон улс дахь нефть, хийн үнэ, нийлүүлэлт зэрэг дам нөлөөлөхөөр зүйлүүд бий. Ингэхээр дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын материал, түүхий эдийн үнэ өртөг, хил гаалийн асуудал босч ирж байгаа юм.

Чухамдаа ийм хоёр том шалтгаанаас болоод 10 их наяд төгрөг зарцуулж эхлэх бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу явах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)

 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

8 цаг 44 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15