БУРХАНЫ СҮМ “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА” УРИАН ДОР 160 ШИРХЭГ ЧАЦАРГАНЫ ШҮҮС ӨГӨВ

2021-09-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” уриан дор есдүгээр сарын 13-ны өдөр маск зүүж, биеийнхээ температурыг шалгуулж, гараа ариутгасан Бурханы сүмийн итгэгч гишүүдийн төлөөлөл Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зочилж, 500 мл савлагаатай 160 ширхэг чацарганы өтгөрүүлсэн шүүс хандивлалаа. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь  шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын тархалт улам бүр дэгдэж буй өнөө үед өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх, вакцинжуулах ажлыг тасралтгүй хийсээр байгаа эмнэлгийн ажилтнуудад халуун сэтгэлийн дэм өгч, урам хайрласан юм.


Тэднийг халуун дотноор угтан авсан тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Наран-Эрдэнэ хэлэхдээ, “Эмнэлгийн салбар маш хүнд байна. Ажилчид корона вирусын халдвар авч, хүний нөөц дутмаг байгаа. Манай эмнэлэг дотрын, мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн, мэдрэл, хүүхдийн зэрэг 10 гаруй тасагтай, 420 ортой ч 505 болгон ороо нэмэгдүүлэн ачаалал ихтэй ажиллаж байна. Ийм хүнд хэцүү үед тусалж байгаад маш их баярлалаа” гэж талархал илэрхийлэв.  
Бурханы сүмийн албаны хүн “Сүмийн гишүүд “Ковид-19”-с урьдчилан сэргийлж, өвчтөнүүдийг эмчлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудыг дэмжиж, урамшуулахын тулд зүрх сэтгэлээ нэгтгэн хийж буй энэхүү үйлс эмнэлгийн ажилтнуудад урам хүч өгөөсэй гэж хүсч байна” гэжээ. 
Бурханы сүм хэзээд хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хөрш нийгэмдээ тусламжийн гар сунгасаар иржээ. Бурханы сүм өнгөрсөн сард “Ковид-19”-р өвчилсөн өрхүүдэд туслах зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-д 1.2 сая төгрөг хандивласан байна. Тухайн үед Баянгол дүүргийн ИТХ-аас  “Сэтгэлээрээ эмчилье” уриан дор сайн үйлсийн аяныг өрнүүлж байсан бөгөөд уг ажлын хүрээнд тус дүүргийн батлагдсан өвчтөнүүдийн ар гэрийнхэнд эм, эмнэлгийн хэрэгсэл өгчээ. “Ковид-19”-с урьдчилан сэргийлэх хандив тусламжийг ч мөн идэвхтэй үзүүлсээр байгаа юм байна. Өнгөрсөн оны 7-р сард Эрүүл мэндийн яаманд 10,000 амны хаалт хандивласан бөгөөд 8, 9-р сард Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд 4000, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төвд 3000 маск тус тус хандивлажээ. 12-р сард “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа иргэдэд 1 шуудай гурил, 5 кг будаа, 2 кг элсэн чихэр, 1л-н тос бүхий 30 багц хүнсний бүтээгдэхүүнийг 30 өрхөд хандивласан байна. “Ковид-19” гарахаас өмнө цусны донорын зэрэг өргөн цар хүрээтэй хөдөлгөөнүүдийг тасралтгүй зохион байгуулж, цусны архаг хомсдолыг арилгахад хувь нэмрээ оруулсан бөгөөд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж цэвэрлэгээний ажил, мод тарих ажлыг зохион байгуулсан нь байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулсан байна.
 Дэлхийн 175 орны 7500 сүмд 3.2 сая итгэгч бүртгэгдсэн Бурханы сүм гамшгаас үүссэн хор уршгийг арилгах, хүрээлэн буй орчныг цэвэрлэх, цусаа хандивлах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн дэмжих гэх мэт сайн дурын үйл ажиллагааг явуулдаг. Үүгээр дамжуулан хүн төрөлхтнийг аврахын тулд золиос болсон Христийн хайрыг бусдад үзүүлж, гэр бүлийнхнээ хайрлан халамжилдаг “Эхийн сэтгэл”-ээр дэлхийн өнцөг булан бүрд байгаа айл өрхийн аз жаргал, сайн сайхны төлөө ажилладаг. Энэ оны эхний хагас гэхэд Бурханы сүм 21,000 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулжээ.  Энэ нь 58 жилийн турш өдөр бүр сайн дураараа ажилласантай тэнцэхүйц тоон үзүүлэлт юм. Энэхүү тасралтгүйгээр, хичээнгүйлэн явуулсан сайн дурын үйл ажиллагааг нь өндрөөр үнэлэн АНУ-ын ерөнхийлөгч Байден, Трамп, Обамагийн засгийн газраас ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагналыг (хамгийн нэр хүнд бүхий шагнал) 48 удаа хүртээжээ. Үүнээс гадна БНСУ-ын гурван засгийн газраас ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, “Ногоон алим (Green apple)” шагнал зэрэг олон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас 3000 гаруй шагналыг хүртээжээ. Монголд ч мөн Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон төрийн бусад байгууллагуудаас хүндэт өргөмжлөл, талархал олгосон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)

 

ээ со нар ч дээ
munh
ene baitugaig sordog ted ih giiguuljdee.bid ch iimhen l ymand huurtaj baidag boljee zailuul!
Бурханы сүмийнхэнд талархаж байна. Мундаг байна шүү. Амжилт.
Шударга ёсны манаанд зогсох шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхим өнөөдөр хөл хөдөл

7 цаг 18 мин
Б.Жаргалан: Энэ зун баруун аймгуудаар хэт халж, төв болон зүүн бүсээр аадар бороо орно

Энэ зуны цаг агаарын ерөнхий төлөв байдал, гол мөрний усны түвшин болон байгалийн болз

8 цаг 10 мин
А.Ганбаатар: Хар тамхитай тэмцэх газар гэж тусад нь гаргаж ирэх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

8 цаг 54 мин
Н.Учрал: Тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жил болгож уртасгана

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар татвар болон нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг зогсоохоор тусгасан.

9 цаг 3 мин
АТГ: Драмын театрын талбайд барьсан рекламны самбарын зөвшөөрлийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын дэргэд гадна з

9 цаг 57 мин
Газар нь Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэрүүдийн нэгтэй холбогдож байгаа барилга сурталчилгаагаа эрчимжүүлжээ

Газар нь Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэрүүдийн нэгтэй холбогдож байгаа барилга сурталчилгаагаа эрчимжүүлжээ

10 цаг 9 мин
Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон

Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон

12 цаг 27 мин
Чуулган: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

Чуулган: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

12 цаг 35 мин
Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням

Засгийн газраас тавдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өө

18 цаг 57 мин
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

БУРУУГҮЙ БУРУУТАН БУЮУ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛИЙН ТӨЛӨӨС

18 цаг 57 мин