Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цаг 1 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Усны тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.  Хуралдааны эхэнд  УИХ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.

 

С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэгт сэтгэлийн хөөрлөөр биш хариуцлагатай хандах ёстой

-Оюу толгойн ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх нийтийн цахим өргөдөл 100 мянган иргэний санал авсан. 100 иргэний санал гэдэг бол 100 мянган иргэний дуу хоолой, хүсэл, хүлээлт юм. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ анхааралтай сонсож, хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэддээ тэгш, шударга хүртээх зарчмыг маш тодорхой заасан. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой.  Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэг дээр сэтгэлийг хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай, хариуцлагатай хандах ёстой.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдсан. Үүнээс хойш үе үеийн улсын их хурал, Засгийн газар үр өгөөжийг монголын ард түмэндээ хүртээх, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр, тогтоол гаргаж ирсэн.  17 жилийн дараа бид анх удаа ногдол ашгийг авахаар болж байгаа.  2037 онд авах ёстой байсан ногдол ашгийг бүхэл бүтэн 10 жилээр наашлуулсан. Энэ шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Засгийн газарт талархал илэрхийлье. Үүнд Монгол Улсын их хурал, гишүүд, ҮАБЗ, Монголын ард түмэн нэг талдаа байж энэ шийдвэрийг гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Одоо бидэнд хоёр чухал ажил үлдэж байна. Нэгэнт амаараа тохирсон ногдол ашгийг албан ёсны гэрээ болгож, яаралтай албажуулж оруулж ирэх ажлыг Засгийн газар хийх ёстой.  Иргэдийн өргөдөл 100 мянган санал хүрсэн. Үүнийг хуулийн дагуу УИХ хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Үүн УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ онцгой анхаарч ажиллаж, хамгийн боломжтой, эдийн засагт ээлтэй, иргэдэд ээлтэй, үр өгөөжтэй, оновчтой, зөв шийдвэр гаргах тал даар байнгын хороод ажлын хэсэг гаргаж яаралтай УИХ-аар оруулж энэ шийдвэрийн гаргацгаая” гэлээ.

 

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэв

 

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Эмнэлгүүдийн ТУЗ-ийн асуудал байна. Яамандаа захирагддаггүй ТУЗ-ууд ч байна. Энэ асуудлыг өргөн мэдүүлсэн хуульд хэрхэн тусгасан бэ? Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга нэг сарын дотор гурван удаа солигдчихсон гэх мэтчилэн анхаарал татсан чухал асуудлууд байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

-Эмнэлгийн ТУЗ-тэй холбоотой асуудал энэ хуулиас илүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн өргөн барьсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нэлээдгүй зохицуулалтууд орсон байгаа. Таны хэлж байгаатай санал нэг байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бүх ажилтанууд мэргэжлийн нэгдсэн холбоондоо гишүүнээр заавал элсэхээр заасан байна лээ. Тэгээд заавал холбооноосоо зөвшөөрөл авах болох нь. Жишээ нь сувилагч гээд мэргэжил байна. Сувилагчаар 2-3 жил сураад төгсчихсөн байдаг гэтэл нэгдсэн холбоон дээрээ очоод дахиад шалталт өгч, зөвшөөрөл авах гээд байгаа юм. Энэ хэр зүйтэй юм бэ?

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

-Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид тусгай зөвшөөрөл, лицензтэй ажилладаг болон ажилдаггүй гэсэн ангилал байна. Тусгай зөвшөөрөл лицензтэй ажилладаг эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагат ажилладаг мэргэжилтнүүд маань байнга өөрсдийгөө чадавхжуулж, мэдлэг мэдээллээ сайжруулж, эмчлэх эрхийн лицензээ байнгын сунгаж явж байх ёстой. Энэ ажлыг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв хийж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоонд заавал бүртгэлтэй байна гэдгийг хүндээр ойлгоод байх шиг байна.

 

“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг зогсоох хуулийн төсөл оруулж ирлээ”

 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагч төслийг танилцуулав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

 -Бүгд байгаль дэлхийдээ хайртай. Гэхдээ усыг зөв ашиглах, хайрлаж хамгаалж, эрсдэлээс сэргийлж үерийн байгууламж гүүр, гарц барьж байж, нөөцийг нь ашиглан эрчим хүч гаргаж байж улс орон хөгжинэ. Төсөлд, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэсэн заалт байгаа нь дээрх бүх зүйлийг хийж болохгүй болно.Урьд нь ийм зөрчилтэй яваад байна, хууль давсан журам байна гэж үзээд зассан юм. Тэгэхээр улс орны эдийн засгийг хохироож болохгүй ээ. Энэ хуулиар бол Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг зогсоох юм байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийнхэнд анхааруулсан. Чуулганы танхимд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Усны газрын дарга Батбаяр та эрх зүйч мэргэжилтэй хүн. Энэ талын бүх мэдээлэл, мэдлэг туршлага танд байгаа. УИХ-д гагцхүү үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг танд дахин сануулъя.

Энэ төсөл батлагдвал голуудад модон гүүр барьж болох уу? Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл үргэлжлэхэд саад болох уу? Сая Сайнзориг гишүүн таныг худлаа хариулт өгч байна гэж хэллээ. Үүнд тодорхой хариулт өгнө үү.

Усны газрын дарга З.Батбаяр:

-Ямар нэг саад байхгүй. Усны тухай хуулийн 32-р зүйл буюу усны барилга байгууламж гэсэн ангилалд орж байгаа бүх төрлийн инженерийн хийцлэлтэй барилга байгууламж барихад ямар нэг саад байхгүй. УЦС барихын тулд урсгалыг хаасан буюу сөрсөн боомт байгуулна. Үерийн хамгаалалтын далан байгуулна. Голыг хөндлөнгөөр нь давахын тулд гүүрэн байгууламж байгуулдаг. Эдгээр байгууламжууд нь бүгд шинжлэх ухааны нэр томъёо, хуулийн зохицуулалтаараа “усны барилга байгууламж” гэсэн тодорхойлолтод орно. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

- Хуульд өөрчлөлт орохоос өмнө ч гол дээр гүүр барьж байсан. Одоо ч барьж байгаа, ирээдүйд ч барина. Усны барилга байгууламж барих нь хуулиараа нээлттэй. Сайнзориг гишүүн хариулт өгч байгаа төрийн албан хаагчдыг “Чи эвгүй юм яривал чи буруудна шүү” гэж хуулийн нэр барьж дарамтлахаа боль. Хууль мэддэг хүн зүйл заалтаар дарамталж болохгүй шүү гэв. 

Улмаар уг хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 212 (7954)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

1 цаг 1 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

1 цаг 1 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

1 цаг 1 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

13 цаг 10 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

18 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин