Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

4 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Нэг. Ханбогд сум-шинэ суурьшлын бүс

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн хийдэд “Дэмчогийн чого хурах, Эхийн ачийг хариулах” шашин номын арга хэмжээ Гал морин жилийн намрын адаг сарын 22-ны өдөр амжилттай зохиогдлоо.  
Ажнай корпорацийн ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ санаачлан энэхүү билэгт сайн өдрийг хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод даруй зургаан намар улиран оджээ. 
Дэмчогийн чого хурах, Эхийн ачийг хариулах буян номын үйлд УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аймгийн Засаг дарга Н.Энхбат болон алс хол Улаанбаатар, Дорноговь, Өвөрхангай болон Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо, Манлай сумдын ахмадууд, сүсэгтэн олон зорин ирж буян номын үйлд даган баясаж оролцлоо. 
Аймгийн ХЖТеатрын уран бүтээлчид ая дуугаа өргөж Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Маанийн хийдийн лам нар Дэмчогийн чого хурж, аравнайлсан утлага, рашааныг сүсэгтэн олонд түгээж Дэмчог Лханжэй бурхны авшиг түгээх зан үйл зэргийг зохион байгуулснаар Дэмчогийн хийдийн түүх, соёл, шашны өв уламжлалыг хадгалан хамгаалах, сэргээн уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвийн үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой уламжлалт ажлуудын нэг болжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум нь 1924 он байгуулагдсан, Монголын хамгийн том говь болох Галбын говь, галбын улаан тэмээ, Гавилууд омгийн илүү нугаламт хонин сүргээрээ алдартай.
Улсдаа тэмээн сүргийнхээ тоо толгойгоор тогтмол тэргүүлсээр ирсэн, мал аж ахуй хөгжихөөс гадна уул уурхай, экспортын бүс нутаг болж дэлхийн хамгийн том зэсийн орд Оюутолгойн орд газар үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол Улсын засгийн газрын бүсчилсэн хөгжлийн хүрээнд Ханбогд суманд хот болох хөгжлийн төлөвлөлт хийгдэж уул уурхай, дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээг хөгжүүлж байна.
Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Г.Амартүвшингийн арвин баялаг урлаг уран сайхны туршлагын ачаар дэмжиж монгол цамыг 10 хүний бүрэлдэхүүнтэй дэглэсэн нь тэнгэр газрыг эетэлдүүлэх чандын зорилгод туйлын нийцсэн ажил боллоо. Үлэмжийн чанар соёлын төвийн дэргэдэх "Галба биелэгээ" бүжгийн дугуйлан 2010 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд Галба биелэгээ 1.2.3.4.5. 6 хамтлаг хичээллээд СУИС-ийг дөрвөн суралцагч төгсгөөд соёл урлагийн байгууллагуудад ажиллаж байна. Ханбогд сумын шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд аж ахуйн нэгж болон иргэдтэй хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн тайланг сумын удирдлагад танилцуулсан аж. 
Энэхүү төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 2.2 заалт, Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн баримт бичгийг үндэслэн хэрэгжиж буй бөгөөд сумын төвийн холимог 145.8 га бүс, хөнгөн үйлдвэрийн 61.7 га бүс, хувийн болон орон сууцны зориулалттай хуваарьт эдлэнгийн бүс зэрэг голлох чиглэлүүдийг хамарч байна. 
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан / Oyu tolgoi catalyst fund/-гийн санхүүжилтээр "Нью Урбанизм" ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөлд:
Газар зохион байгуулалт, Архитектур, Гудамж зам, Ногоон байгууламж, Инженерийн дэд бүтэц, Нийгмийн үйлчилгээ, Хог хаягдал, Гамшгийн менежмент зэрэг цогц шийдлүүдийг тусгана. 
Иргэний оролцоо, хамтын шийдвэр дээр тулгуурласан нарийвчилсан хот төлөвлөлт хийгдэх бөгөөд энэхүү төлөвлөлт нь Ханбогд сумын ирээдүйн хөгжлийн шинэ зураглал болох зорилготой.
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 960 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бол 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга тун удахгүй ашиглалтад орно.
Эдгээр хөрөнгө оруулалт нь хүүхэд, залуусын сурч боловсрох орчин, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэж байна.

МУГЖүжигчин Даваахүүгийн дэглэлт "Салхит шувуу" бүжгийг Т.Энххүслэн, Н. Буянэрдэнэ, Б.Сувданчимэг, Г.Шүүдэрцэцэг, Г.Энх-Энэрэл, А.Есүй, А.Есүгэн, Б.Энхжин, Т.Энхриймаа, П.Анужин нар бүжиглэсэн нь олныг баясуулав.

Хоёр: "ДЭМЧИГИЙН ЭГШИГ-2026" яруу найргийн наадмын эргэн тойронд...

Бурхан багш тэнгэрийн 33 оронд нэгэнтээ морилон залраад Эхийн ачийг хариулж, судар номоо дэлгэсэн түүхт энэхүү өдрийг тохиолдуулан Монгол орны өнцөг булан бүрээс нийт 33 найрагч ирж дээрх наадамд оролцлоо. МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвтэй хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан энэ наадам бахархал бас эгдүүцлийг зэрэг төрүүлэв. Ийм чансаа өндөр нэр хүнд бүхий наадмыг шударга шүүж түмэн олныг баярлуулах нь туйлын зорилт байсан. Нэгэн цагт зохиолчдын салбарын бодлогыг тодорхойлолцож явсан, энэ цагийн төрийн соёрхолт найрагчдын нэг хэмээх Х.Чилаажав өөрийнхөө замналыг бодсон ч, зангарагаа харуулан шударга шүүчих ёстой байлаа. Анх удаа оролцож байгаа гэх Рэнчиндорж мэтийн нөхдийн сувс шиг шүлгэнцэрийн оронд Эрдэнэтийн хэмээх тодотголтой Намсрай Батжаргалын "Талын говийн гэгээн бадагс" хэмээх гурван бүлэг шүлгийг та бүхэнд танилцуулмаар байна.  Үнэхээр Галба шанхын говийг яруу найргийн хэлээр магтан дуулсан, цаг үедээ үнэлэгдэх "шедевр" бүтээлийг зохион байгуулагчид болон нутгийн уншигч, сонсогчид хүлээж байгаа нь лавтай. 
"Галбын говийн үүрээр Сэвсүүлийн элсэн ширхэгээс өөрийгөө олов" хэмээх бүлэг шүлгийн хэсгээс энд оруулъя.
"...Хулангийн нялх унаганы 
Хул хонгор зүс нь харсаар байтал
Хээрийн саваагүй хөх униар дууриан
"Хэен хуар"-ын аялгуу шиг 
Цэнхэртээд эхэлж санагдах
Сэтгэлийн аглагт минь ардын дуугаар 
Сэм сэмхэн гингэнэх сонсогдох
Сэвсүүлийн шаргал элсэн дээрээ хөрвөөхдөө 
Сэтгэл дайдын алсаас өөрийгөө дахин олов, би
Аяа өмнөх төрлүүддээ
Алтан говь нутагтаа
Арав төрж, арав үхэж өнгөрөөсөн
Аль давингалбын тэртээд миний
Ангийн мөрөөр гэтэж явахдаа тайлаад орхисон
Элбэнхэн малгай, аргалын арьсан дээлтэй
Эвдэрхий хэрзгий эртний бие минь 
Энэ л Сэвхүүлдээ шингэж атга элсэнд хувираад 
Зуун зуунаар намайг зүүдлэн найрсож байхад нь
Зуу зуун хар шоргоолж ширхэг ширхэгээр нь зөөж 
Нарны гэрэлд гарч ирсэн элсэн ширхэгүүд
Намайг, хуучны эзнээ сая таньж...
Унаган хүлэг шиг үүрсэн тэмүүлж
Ургах өвсний толгойд мөлхөн зүтгэж угтсан 
Эс бүхнээр минь зорчих алтан ширхэгүүд...
Ээлийн өлгий Сэвхүүлийн шаргал элс ээ.
Гучин гурван төрөлдөө дахин дахин эргэж 
"Гурван зээрдийн агуй"-даа дахин дахин төрөөд
Урьд насандаа элэглэн хэвтээд залгилж байсныг минь
Ундайн гол, Хаалганы рашаан шивнэж батлав...
Мэдэхгүйн гүн харанхуйд хэт цахиж цучил асааж
Мэлхий хэд, Хөдөлдөг цохио гэрч болвой
Сэтгэл... Тэнгэр Авьяас... гурвыг л
Сэвгүйхэн тэвчиж дээгүүрээ алхуулдаг
"Сэвхүүлийн элсэн" дээрээ хөрвөөн босоод
Сайхан дуу дуулахгүй буувал нялх шүлэг  шиг
Салхин талаасаа хөлсөж мэдэх эмзэг нутаг
Дээлтэй судар шиг өтгөсийн минь үлдээсэн
Дэлгэр Монголын минь бүхий л элсэн говийн
Талын... талын... талынх нь дэргэд
Тал арвайн дайтай ахархан ч гэлээ
Дээр хөхрөгч Мөнх Тэнгэр
Нартай, сартайгаа бууж л үдлэхэд
Дээрээ, налайтал багтаадаг уудамхан нутаг
Эргээд намайг ахин дахин төрсөн ч 
Элсэн ширхэг бүхэн нь таниад тэмүүлэх
Сэвхүүлийн элс минь, алтанхан заяа минь
Сэтгэл мөрний урсан элээх алтанхан эрэг минь ээ
... "Гурван зээрдийн агуй"-гаас гэнэт
Гучин хуурын хүнгэнээн дуурсаж сонсогдоод
"Гучин мянган хайлааст"-ын хөндийгөөр нь 
Гунганах буйлаанаар зэрэглээ хөллөөд
Уйтгарын бурантаг чирсэн чилдэн хөх униар
Уйлган шарын аялгуугаар жонжуулж санагдана..."

Дэлхийн монгол туургатан зохиолчдын Академийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд миний бие зохион байгуулагчдад тодорхой саналыг тавьж ирэх жилээс монгол туургатан зургаан улсын зохиолч, уран бүтээлчдийг оролцуулсан олон улсын наадмыг зохион байгуулах болсон нь онцлог  боллоо. Өргөн хэмжээний наадмыг өндөр босготой басхүү өнөд дээдлэх шударга зохион байгуулах болноо.
Наадмыг амжилттай зохион байгуулалцсан Ханбогд сумыг 16 жил удирдсан Дэлгэржавын Буянтогтох гуай, одоогийн Засаг дарга Мөнхбаярын Цэвээнравдан, "Тавантолгой" хувьцаат компанийн санхүү албаны дарга Б.Нарантуяа, маркетингийн алба Ө.Бямбаа, мэргэжил нэгт сэтгүүлч Б.Өлзий-Өрнөх болон бусад хамт олонд талархлаа дэвшүүлмээр байна. Ханбогд нутгийн найрагч бүсгүй С.Мөнхцэцэгийн дараах шүлгийн мөрүүдээр өндөрлөнөм. 
...Хамрын хийдийн хийморийн салхи сэвэлзэж 
Хайрхан уулс нь алсаас сүрлэгхэн дүнхийж 
Ноён хутагтын "Хөхлүүр" аялгуу цуурайтаж 
Номын гэгээ, говийн цээжнээ өнө мөнхөд гэрэлтнэм зэ.

Л.ОЮУНЧИМЭГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин