Чойжин малгай

2020-12-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн сөн хөмрөгөөс цувралаар хүргэсээр байгаа билээ. Энэ удаа  "ЧОЙЖИН МАЛГАЙ" үзмэрийн мэдээллийг хүргэж байна.

Бурханы шашин нь Азийн улс орнуудад түгэн дэлгэрэхдээ энэ орнуудын эртнээс улбаатай уугуул шүтлэгийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Тэдгээр саад бэрхшээлийг гэтлэхийн тулд чойжин сахиуснуудыг бүтээн залсан бөгөөд чой гэдэг нь ном, жин гэдэг нь сахин хамгаалагч гэсэн утгыг илэрхийлнэ. Чойжин сахиуснууд бурханы шашныг сахин хамгаалах ам тангараг өргөсөн байдаг.

Чойжин болох хүн өөрөө аяндаа тодорч илрэх буюу эрдэмт лам нар тусгай шалгуураар тодруулан, дараа нь нарийн дэг жаягаар удирдан чойжин болгодог. Догшин сахиус биед нь оршсон хүн л тодрон илэрч, тусгай нууц тарнийн ид шидийн дэг сургуулийг дамжин жинхэнэ чойжин болдог. Чойжин лам нь эдгээр догшин сахиусыг дуудан, урин залж, зарлиг тааллыг нь сонсон, амьтан бүхэнд туслан, шашныг сахин хамгаалж, түүнд саад тотгор болсон бүхнийг тонилгон үгүй хийж, аюул зовлонгоос ангижруулдаг ер бусын ид шидтэй лам ажээ. Сахиус нь өөрийн гэсэн орон тив, орд харш, хөлөг унаа, нөхөд сэлттэй байдаг.

Чойжин ламын “сахиус залах зан үйл” нь Энэтхэг, Төвөдийн шашин шүтлэгийн уламжлал, бөө мөргөлийн дом шившлэг, тайлга тахилгын арга ухаанд тулгуурласан байдаг тул бөө мөргөлийн дэг ёстой нийтлэг зүйл их байдаг. Түүний эдлэл хэрэглэл ердийн лам нарын хувцас хэрэглэлээс өвөрмөц, чимэг зүүлт ихтэй, догшин ширүүн шинж чанарыг илүү тодотгон харуулсан байдаг. Эхлээд “солхо” хэмээх тусгай ном уншиж, бясалгал үйлдэн сахиусаа урин залдаг. Сахиус залран ирснээр чойжингийн биед ер бусын хүч чадал оршиж, хүний оюун ухаан мөн чанараас ангижирч, бурханы билэг оюун орж ирдэг.

Чойжин буух үед амаа ангайн, шүдээ ярзайлган, нүдээ бүлтийлгэж, ам хамраас нь шүлс хөөс сахран, хөдөлгөөн нь ширүүсэж, илд муруйлган мушгих, халуун төмөр долоох зэрэг ид шидийг үзүүлдэг байна. Нум сум, илд, жад, ташуур хэрэглэн төр шашинд тэрсэлж, хор хүргэсэн ад зэтгэр, шулмасыг даран устгах, сүсэгтэн олныг ташуураар ороолгон биед нь шүглэсэн муу муухайг хөөн зайлуулдаг байна. Чойжин бууж дуусахад тосон авах биерхүү хоёр лам бэлэн байх ба чойжин лам өөрөө ухаан алдсан байх юм уу, юу болсон юу ярьснаа мэддэггүй ажээ.

Эх сурвалж www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

3 цаг 4 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

3 цаг 6 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

3 цаг 8 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

3 цаг 9 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

17 цаг 13 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

17 цаг 13 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

17 цаг 13 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин