Монголд ирсэн ОХУ-ын жуулчдын тоо 10 орчим хувиар өсчээ

2020-10-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан өчигдөр цахимаар боллоо. Хуралдаанаар цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэлцсэн юм.  Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Манай улс  анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойллоо.  Цар тахлаас үүдэн энэ салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээсэн. Тиймээс аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх гэсэн олон ажлыг хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна" гэлээ.

Хөрш хоёр орны төлөөллийн байр суурийг хүргэе.

Гурван улсын  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үүд хаалга нээлттэй байна

Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна

 

-Аялал жуулчлал бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарыг хөгжүүлэх маш том боломж, үүд хаалга нээлттэй байна гэж бид харж байна. Өнгөрсөн онд манай улсаас 141927 жуулчин Монгол улсад аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна.

Аялал жуулчлал  бол  соёлыг түгээх гүүр юм

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью

 

-Дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар бүхэлдээ ганхаж, хүнд нөхцөлд орсон. Гэхдээ Хятад улсын хувьд энэ цаг үеийг даван туулах, эрсдлийг шинэ боломж болгохоор хичээн ажиллаж байгаа. Тухайлбал, бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна. Аялал жуулчлалын салбар  бол соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа батжих нь улс хооронд эв найрамдалт харилцаа бэхжих үндэс суурь болдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд биелэлээ олж, үр дүнд хүргэнэ гэж итгэж байна.

Цахим хуралд гурван улсын аялал жуулчлалын салбарын удирдлагууд, мэргэжлийн холбоодын зөвлөл, төр болон хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөллүүд оролцлоо. БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хотруу нисэх бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ хоёр тал мэдэгдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

4 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

5 цаг 0 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

5 цаг 2 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

5 цаг 4 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

5 цаг 4 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

19 цаг 8 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

19 цаг 8 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

19 цаг 8 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин