“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

2020-10-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

НЗДТГ, НСУГ, Монголын урлагийн зөвлөл Швейцарийн хөгжлийн агентлаг, “Номадиа Пикчерс” компанитай хамтран Францын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Италийн Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. “Улаанбаатар” олон улсын кино наадам 19-25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийлээ. /2020.10.19-ний 16:20/ Энэ наадамд 2019-2020 онд бүтсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцарь, Итали, Австрали, БНХАУ, Тайвань, Япон, Бразил улсын бүрэн хэмжээний 19 кино өрсөлдөж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтэд тус наадмын сайхны удирдагч, кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мэрлин, “Хэвтрийн хүн” киноны найруулагч С.Бямбаа, киноны ерөнхий продюссер Ц.Ариунаа, хамтрагч продюссер, “Улаанбаатар” олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулагч Б.Наранбат, киноны гол дүрийн жүжигчин Г.Баттулга, Т.Ариунчимэг нар оролцсон юм. Энэ үеэр хэн юу хэлснийг хүргэж байна.

 

Уран сайхны удирдагч, кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн:

Романаас санаагаа авсан их аятайхан кино болжээ

-Найруулагч С.Бямбаа, продюссер Ц.Ариунаа хоёрт баяр хүргэе. “Хэвтрийн хүн” кино их сонирхолтой бүтээл. 2000 оны эхээр яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүмүүс” хэмээх бэсрэг роман гарсан үедээ нэлээн шуугиулж байгаад чимээгүй болсон. Кино хийхэд их адармаатай зохиол учраас ямар болох бол гэж гайхаж байлаа. Романаас санаагаа авсан их аятайхан кино болжээ. Найруулагч С.Бямбаа их сайн ажилласан байна. Монголын кинонд сүүлийн үед дутагдаад байгаа юм бол ерөнхий продюссер. Мэргэжлийн продюссер гэдэг их том үүрэгтэй. Энэ ажлыг Ц.Ариунаа амжилттай, сайн зохион байгуулсан нь цаашид залуу продюссеруудыг гаргах найдлагыг төрүүлж байна. Энэ жилийн кино наадамд оролцсон хэд хэдэн киног залуухан продюссерууд итгэл хүлээж болохоор сэтгэгдэл төрсөн. Энэ нь Монголын кинонд орж ирж байгаа ололттой тал.

 

Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мэрлин:

Франц улсыг онцлох орноор сонгосонд баяртай байна

 

-Франц улсыг онцлох орноор сонгосонд баяртай байна. Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Мөн 1895 онд Францад анх кино урлаг үүссэнтэй холбоотой. Францчууд хүний эрх, үгээ хэлэх эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн. Тиймээс киногоор дамжуулж манай орны үнэт зүйлийг харуулахыг зорьж байгаагаараа онцлог. Энэ талаар өгүүлэх “85 оны зун” гэсэн киног маргааш ирж сонирхоорой. Монголын урлагийн зөвлөлд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ жил хүүхдийн үзвэрийг нэмж онцлог болгон гаргаж байгаа нь таатай санагдаж байна. COVID-оос болж олон арга хэмжээ цуцлагдсан ч гэсэн Франц улс онцлог орон болж байгаатай холбогдуулан Франц найруулагчтай холбогдож онлайнаар залуу найруулагчдын хурал, зөвлөгөөн, форум хийх гэж байгаадаа баяртай байна.

 

Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри:

Соёл, урлаг Швейцарийн холбооны улсын хувьд чухал байдаг

 

-Соёл, урлагийн том арга хэмжээнд хүрэлцэн ирж, хамтран нээж байгаадаа баяртай байна. Манай соёл, урлагийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг, төслийн маань амжилт юм. Монголын соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах мөн олон талт өвөрмөц онцлогийг бэхжүүлсэн, нийгмийн хөгжлил дэвшилд урлагийг уран бүтээлээр авчирах гол зорилготой. Манай төслийн шугамаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын наадам зохион байгуулж байгаад би баяртай байна. Соёл, урлаг Швейцарийн холбооны улсын хувьд чухал байдаг. Тиймээс бид Швейцарийн хөгжлийн агентлагийн нийт төсвийн нэг хувийг соёл, урлагт зарцуулдаг. Швейцарийн хөгжлийн агентлаг бол манай Гадаад хэргийн яамны харьяа байгууллага. Тиймээс үүний дагуу бид соёл, урлагийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна. Соёл, урлаг бол тухайн орны онцлог, түүх, билэг тэмдэг учраас соёл, урлагаар дамжуулан залуу уран бүтээлчдийг дэмжих ажилд хүч гарган ажиллаж байгаа. Ганцхан киногоор зогсохгүй видео бүтээл, уран зураг, театр, дуурийг хамруулна. Кино урлаг өвөрмөц зүйл байдаг. Энэ нь хайрцагнаас гадуур сэтгэх, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гоё зүйл байдаг. Швейцарийн Локарно олон улсын кино наадам байдаг. 2018 оноос Монголын урлагийн зөвлөлтэй хамтарч үүнийг зохион байгуулж байгаа. Энэ нь Монголын залуу кино уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр юм. Мөн үүний дотор “Нээлттэй хаалга”-ны хөтөлбөр байдаг. Энэ нь залуу кино уран бүтээл, кино найруулга, продюссерыг дэмжих хөтөлбөр байдаг. Энэ жилийн наадамд манайх гурван киноны залуу уран бүтээлчийг шалгаруулж шагнасан байгааг хэлэхэд таатай байна. Монгол Улс соёл, урлагаар баялаг, залуу уран бүтээлчидтэй юм байна гэсэн юм.     

Мөн уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулах ажээ. Энэ жилийн кино наадам нь “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” киногоор нээж байгаа бөгөөд 1980 онд хийсэн энэ киног Архивын ерөнхий газар, “Номадиа Пикчерс” компанийн “Монгол кино НD” төслийн хүрээнд НD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах ажээ. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн кино үзвэр”-ийг шинээр толилуулж байгаагаараа онцлог аж.

Эх сурвалж www.polit.mn  

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

41 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

7 цаг 33 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

11 цаг 22 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

11 цаг 22 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

11 цаг 22 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

11 цаг 22 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Өчигдөр 15 цаг 54 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

Өчигдөр 14 цаг 40 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Өчигдөр 14 цаг 35 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

Өчигдөр 14 цаг 07 мин