Танилц: “iPhone 12”

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Apple” компани Купертино хотод шинэ “iPhone 12” гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа. Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг бас танилцуулсан байна.

Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан юм. Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ.

Загвар хийцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байна. “IPhone 5” загварын үеийнх шиг ирмэгүүд нь хавтгай болж (сүүлийн жилүүдэд бөөрөнхий болсон), төхөөрөмжүүдийн зузаан нимгэрчээ. Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.

“iPhone 12 mini”

5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй загвар нь “iPhone SE”-ээс арай том боловч “iPhone 8”-оос жижиг юм. Ар талдаа өргөн өнцөг ба хэт өргөн өнцөгийн хоёр камертай. Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB гэсэн сонголтуудтай. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, ногоон байна.

iPhone 12

Үндсэн хувилбар болох “iPhone 12” нь өмнөх “iPhone 11” загвараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн “OLED” технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, “Dolby Vision HDR” дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ. “iPhone 12” нь ар талдаа “12 MP” үндсэн, 12 MP” хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерын хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.

“iPhone 12 Pro”

Хэмжээгээрээ “iPhone 12”-той адил боловч их бие нь хөнгөн цагаанаар бус гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн, энэ загвар нь санах ойн багтаамжийн хувьд ялгаатай (128, 256 эсвэл 512 GB), өнгөний хувьд алтан шаргал, мөнгөлөг, бал чулуун, хөх гэсэн сонголтуудтай.

“iPhone 12 Pro Max” бол хуучин загвар юм. Ерөнхийдөө энэ нь "iPhone 12 Pro"-той адилхан боловч 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камерыг суурилуулжээ. Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.

Эх сурвалж:www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

6 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

7 цаг 37 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

7 цаг 39 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

7 цаг 41 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

7 цаг 42 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

21 цаг 46 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

21 цаг 46 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

21 цаг 46 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин