
С.САРУУЛ
Нийслэлийн автотээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цаг хянаж байна. Шалгалтын явцад автотээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнийг торгосон байна. Түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд мэдэгдэж болно.
Эх сурвалж: www.polit.mn